Мориноос унасан хүүхэд уралдаанд оролцоогүй, морь хөлсөлж байхдаа унаж нас барсан гэв

У.Уранцэцэг / Хууль

-ТАРХИНДАА ГЭМТЭЛ АВСАН 10 НАСТАЙ ХҮҮГ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭСЭН Ч НАС БАРСАН-

Энэ сарын 12-ны өдөр 12 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд муу усны даланд тус аймгийн уугуул 10 настай эрэгтэй хүүхэд мориноос унасан хэрэг гарсан байна. Тус хүүхэд эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ хийлгэх явцдаа тархины суурь ясны бэртэл авсаны улмаас амьсгал хураажээ. Гэрчийн мэдүүлгээр уралддаг морийг хөлсөлж унаж байхдаа унаж нас барсан. Харин уралдаанд оролцоогүй тухай хэлж байгаа аж.

Энэхүү хэргийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал хэвлэлд тайлбар хэлэхдээ:

-“Хүү уралдааны мориндоо тэжээл өгсөний дараа жүчээнээс буцаж байхад нь ойролцоо буюу 20-30 метрийн зайтай явж байсан хэсэг морьтой хүмүүс рүү морь нь гэнэт давхиж очоод мөргөж, хүү унасан. Тархиндаа гэмтэл авсан 10 настай хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч нас барсан. Тухайн үед хүүтэй хамт нэг хүүхэд, хоёр том хүн явж байсан ч морь гэнэт давхисан учраас хөөгөөд гүйцээгүй гэсэн байсан. Хэргийг шалгаж байгаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хэрэг гарсан өдрөөс гурав хоногийн дараа Сүхбаатар аймаг дахь ГБХЗХГ-т мэдээлсэн гэсэн байна.

Энэ талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мэдээлэл авах гэж холбогдсон боловч “Утсаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өглөө.

Дээрх харамсалтай хэргийн талаар Хүний эрхийн үндэсний комиссийн өгсөн мэдээллээр “Амиа алдсан 10 настай хүүхэд уралдааны үеэр биш морь сунгааны үеэр морь хөлсөлж унаж байгаад унасан” хэмээсэн юм.

2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон шийдвэр гарч байсан.

Мөн энэ оны тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаанд 12 нас хүрээгүй хүүхдээр морь унуулж, бага насны хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг сануулсан албан бичгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатараас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн байдаг.

Тус албан бичигт, “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор, өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон”-ыг сануулжээ. Албан бичгийг ХНХ-ын сайд С.Чинзориг, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Түүнчлэн дээрх 10 настай хүүхэд харамсалтай байдлаар амь насаа алдсан хэрэг гарсаны дараа нэр бүхий УИХ-ын гишүүн өөрийн цахим хуудаснаа ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хүссэн албан бичгийг НХХ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд нарт хүргүүлсэн тухайгаа нийтэлжээ. Учир нь 2019 он гарснаар хойш хоёр хүүхэд орон нутагт ураллдааны үеэр нас барсан, иймд дахин энэ асуудлыг тодорхой болгох учиртай хэмээсэн байна.

Албаныхны өгсөн мэдээллээр амиа алдсан хүүхэд уралдаанд оролцоогүй сунгааны үеэр унасан гэсэн тайлбар хэлж байгаа хэдий ч Засгийн газраас гарсан дээрх шийдвэрт сунгааны үеэрч 12 доош насны хүүхдийг унуулахгүй байх тухайн шийдвэр гарсан байгаа. Харин дээрх шийдвэр хэрэгжээгүйн улмаас дахин нэг хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг гараад буй.

image


Сэтгэгдэл

Зочин [216.15.52.250] 2019-01-30 07:54:48

20-30метр газар морь их хурдтай давхих уу тэрийг хөөгөөд гүйцэхгү й юу эсвэл метрээ буруу бичсэн юмуу

Зочин [66.181.183.212] 2019-01-28 11:04:56

Харамсалтай байна гэхдээ Бүх спорт эрсдэлтэй Ганцхан Монгол заншил руугаа дайраад байдаг? Аль газраас биднийг эсрэг явуулга вэ?

хүнг [203.217.138.1] 2019-01-29 15:47:52

Хүний амиар нааддаг зан заншил гэж юу байхав дээ. хэзээ монгол заншил чинь өвөл морь уралддаг байсан юм вэ.

Зочин [73.59.56.146] 2019-01-28 11:42:13

Үхсэн чацганы чинь монгол заншил

da [66.181.185.177] 2019-01-28 08:32:06

Uyaach neryei novshnuud oorsdoo morio unaach. Daakh mori baina uu. Nambariig ch daadaggui bizdee.

Zochin [73.140.167.214] 2019-01-28 04:13:22

Zaigin bagasgaad 15 nastai huuhed uralduulya

хүнг [203.217.138.1] 2019-01-29 15:48:32

15 настай бол үхэж болно гэсэн үг үү

Зочин [64.119.27.194] 2019-01-28 03:30:27

Gaiytain beee

Хүний амиар тоглогчид [66.249.82.168] 2019-01-28 03:08:27

Тэр Баяраа өөрөө л халтирчихсан юм билээштээ

Зоч [66.181.160.2] 2019-01-28 02:57:52

Морины уралдааныг нэг мөр зохицуулах болоогүй юу эрх мэдэлтэнгүүдээ? Томчууд нь өөрсдөө унаж уралдаач юу нь болохгүй гэж. Хайран хүний бяцхан үр. Бодохоос зүрх өвдөх юм. Хэдэн жилийн өмнө хүний хайртай хүүгээр морь унуулж уралдааны замд амь насыг нь үгүй болгочихоод хойтон нь алдарт уяач болчихсон наргиж цэнгээд явж байсан. Ямар ёс суртахуун, ямар хүн чанар байнаа. Миний бодлоор цол авах нь битгий хэл морь уях талаар бүр мартах баймаар юм. Хүүхдийн төв ч билүү нэг газар байдаг биздээ. Тэд юу хийж байнаа. Хариуцлага тооцох хэрэгтэй. Харж байя.

НАРАН [103.26.193.95] 2019-01-28 02:48:55

ӨДЛИЙН БҮХ УРАЛДААНЫГ БҮР ХОРИОЧ. ҮХСНИЙ ЧИНЬ УРАЛДААНД ОРОЛЦООГҮЙ ГЭЖ. ХӨЛСЛӨХ НЬ УРАЛДААНЫ ҮР ДАГАВАР БИЗ ДЭЭ. 10 12 ГЭЛГҮЙ ШУУД ХОРЬ.ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД МОРЬ УРАЛДУУЛЖ АМЬТАН,ХҮҮХЭД ТАМЛААД ХЭРЭГГҮЙ,УЯАЧ НЭРТЭЙ САДИСТУУД

uyacbh [66.249.82.113] 2019-01-28 01:54:50

Amltaniig galzuuruulj baij naaddag bolood udaj bna mori uulaasaa hiimorlog olon hun haraad huurdug uym

ЗОЧИН [103.229.120.13] 2019-01-28 01:24:57

МОРЬ ХӨЛСЛӨӨД ЭСВЭЛ СУНГААНЫ ҮЕЭР ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДСАН УРАЛДААНТАЙ ХОЛБОГДПОЛГҮЙ ГЭЖ ЯРИХ НЬ УТГАГҮЙ БУСУУ. ХӨЛСЛӨНӨ СУНГАА ГЭДЭГ ЧН УРАЛДААНЫ ХҮРЭЭНДЛ ХАМААТАЙ, ӨВӨЛ УРАЛДААН ЯВУУЛСАНТАЙЛ ХОЛБООТОЙ БУСУУ.САЙД ДӨРГӨ НАР НЬ ХУРДААРАА ГАНГАРЧ ГАЙХУУЛСАХ ХЭНЭЭ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХУЙЛРУУЛСАН ЭНЭ "ДОНТОЛТ"-ЫГ ХОИГЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛААЧ ЭРГЭЖ ХАРМААР, ЮМ ХӨГЖИЖ ӨӨРЧЛӨГДДӨГ ЖАМТАЙ. ИЙМД УРАЛДААНЫ ЗАЙГ БОГИНСГОЖ УНАХ ХҮҮХДИЙН НАС 15-ААС БАГАГҮЙ БАЙХ, 10-Р САРААС 5-Р САР ХҮРТЭЛ УРАЛДААНЫГ ЯВУУЛДГҮЙ БАЙХ ЗЭРГЭЭР ОЛОН ТАЛААС НЬ АВЧ ҮЗҮҮШТЭЙ ЮМ.

Зочин [139.5.216.218] 2019-01-28 00:39:12

МОНГОЛ МОРь СЭЛЭМ НУМ СУМ АГССАН БААТАР ЭРИЙГ ДААГААД ДЭЛХИЙН ТАЛ ЭЗЭЛСЭН ГЭДЭГ ХУДЛАА БАЙСАН ЮМУУ, ЭСВЭЛ ОДОО ДААХАА БОЛИЧИХСОН ЮМУУ

хүнг [203.217.138.1] 2019-01-29 15:50:21

Цагийн юм цагтаа л байсан. Өлсөж ядрахыхаа эрхэнд сэлэм нэртэй төмөр барьж бусдын бүтээсэн бүгдийг тонон дээрэмдэж байсан тэр үеээ бахархаад байх шаардлага байхгүй.

Зочин [103.26.194.140] 2019-01-27 21:07:42

Уралдаж байгаад биш бараг л өөрөө сайн дураараа давхиулж байгаад унаад үхцээн гээд байгаа юм аа даа. Ямар ч байсан хүүхдийн амь нас энэ хурдан морины уралдаан нэртэй хөгийн зохион байгуулалтгүй,хэнэггүй, аргацаасан байдлаас чинь болж хохирчоод байна. Одоо тэгээд яахав? Эцэг эх нь ямар хэцүү байгаа бол! Унаач хүүхдийн эрх энэ тэр яриад л чалчаад л дорбүрнээ мөнгө хусах саннаатай сууж байгаа хүүхдийн эрхийн байгууллагууд,уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа дарга,баячууд яасан ч санаа нь зовдоггүй шийдсэн улс байдаг юм

Зочин [64.119.21.75] 2019-01-27 20:51:07

ЗГ том толгойтой засгууддаа хариуцлага тооцож чадах уу

Зочин [103.229.123.11] 2019-01-27 17:33:27

Энэ бех, морь гэсэн 2 ямар ч хэрэггуй, хэруулийн бузар шингэсэн юмнаас эртхэн салсан нь елзийтэй баймаар юм

Зочин [202.9.42.178] 2019-01-27 15:35:53

Морь гадны нөлөөгүй өөр тийшээ давхисан.унаач хүүхэд өөрөө үхсэн гэх нээ дээ.

Зочин [202.9.42.178] 2019-01-27 15:34:32

Морь гадны нөлөөгүй өөр тийшээ давхисан.

Зочин [59.153.112.218] 2019-01-27 15:28:59

ер нь уяачид нь өөрсдөө унах хэрэгтэй, өөрийнхөө уясан морийг унаад уяач ч сэтгэл омогшино, ийм тийм бэртэл гэмтэл байхгүй уралдаан ч сайхан болно.

Зочин [66.249.82.165] 2019-01-27 15:01:11

Морь буруутай юм байна,яасныг мэдэхгүй гэнэт хүмүүсрүү давхиж очоод мөргөсөн гэнээ.

Zochin [202.9.42.54] 2019-01-27 15:23:31

Gadnii noloo ugui togtoj chadaagui unaach avch davihsan mori hoyeriig urgeljluulen shalgah yum baina daa garga zasag noyed buruugui

Zochin [202.9.42.54] 2019-01-27 15:10:23

Huuli beluuldeggui darga baychuudiig zugaatsuulan balchir urs horvoogoos yavsaar baih uu huuli baidag bol bugdiig yavuul hunii erh yaridag hugshin huuramch byambadorj zailaach chaddag hund ajilaa ug

Хариуцлага тооц! [88.89.171.221] 2019-01-27 10:07:25

Хүүхдийн амь насыг юман чинээ тоохоо больжээ зэрлэг ардчилагчид

зочин [64.119.27.1] 2019-01-27 03:07:20

Зүүнбаянд гарсан тэр амь насаа алдсан цэрэг шиг бас л гадны нөлөөгүй өөрөө үхсэн гээд шүүх эмнэлэг нь тогтоох байлгүй хөөрхий тэр хүүхэд энэ шүүх эмнэлэг гэж бөөн авилгалд идэгдсэн даварсан газар байна

Zochin [202.9.42.54] 2019-01-27 15:17:15

Gent davihsan mori buruutai yum bainaldaa uraldaand belduulj b san uls buruugui yum b na gadnii noloogui togtoj chadaagui huu avch davlhsan mori 2 buruudah yum b na daa

иргэн [103.229.123.240] 2019-01-26 21:19:24

күэ урлдаан биш сорилго гээд гуцаад байхын.уралдааны ѳмнѳх халаалт биз дээ.зүгээр хээр хѳдѳѳ явж бгд ийм юм болцымуу.энэ балиар бѳк,донтцон уяач нарыг монголоос зайлуулах юмсан.

Хэнчбиш [203.91.115.48] 2019-01-26 23:43:58

Засгийн шийдвэр тодоорхойбаййх ёстой Ннэг шийдвэрт 5 cарын 1 хүртэл хориглолоо Нөгөө өвөл хаврын ууралдаанд12 хүртэл насныхүүхдээр морь уннуулахыг хориглоно гээд байггааг юу гэж ойлгох вэ Хориглосон юм хориглосон шиг хоригло.Би 5 настай морь унаж сурааад 8-уралдаж эхэлсэн Багадаа морь унажж сурахгүй 70сая малаахэн яаж маллах вэ

Зочин [150.129.141.215] 2019-01-26 23:37:44

Lalruudaar duurchee

илр [112.72.12.10] 2019-01-26 20:11:44

уралдаанд оролцоогуй,оролцох гэж бэлдэж байсан.... ЯЛГАА НЬ ЮУЕД БАЙНА?ДЕБИЛ П.....ууд

Зочин [66.181.183.197] 2019-01-27 17:18:17

үү

ТЭНЭГ ХҮҮХЭН [64.119.27.24] 2019-01-26 19:57:46

ОЮУНЧИМЭГ ЧИ УЛАМЖЛАЛ ЁС ЗАНШИЛ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ ЧИ ЧАЦАГА ЦАРАЙЛААД ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭ

Зочин [73.59.56.146] 2019-01-28 06:54:46

Чи тэр уламжлалаа бөгсөндөө чихээд өөрөө өвөл морь унаад уралд мал минь

ок [103.212.116.43] 2019-01-26 19:44:25

би өөрөө өвлийн морин уралдааныг дэмжидэггүй, хүүхэд нас барсанд үнэхээр харамсаж байна. гэхдээ морин уралдаан бол монголчуудын ёс заншил, монгол хүүхдүүдийг хатуужилтай болгодог гайхалтай зүйл шдээ, худлаа ямар учиртай ингээд монгол уламжлал руу дайраад байгаан, норвег шведэд өвлийн спорт аймаар хөгжисөн, хар багаасаа л ууландаа чарга, цана, кокэй тоглоод гэмтэж бэртээд л явж байдаг, дээр нь тэгээд хотод байгаа хүүхдүүд чинь тийм эрүүл үү , ком ард өдөржингөө суусаар байгаад бүгд л бөөн том том нүдний шилнүүд зүүцэн, намайг жаахан байхад ангид 1,2 хүүхэд л нүдний шилтэй, тарган хүүхэд 1,2 л байдаг байсан, гэтэл одоо яаж байж, ангийн тал хүүхэд нь таргалалттай, нүдний шилгүй хүүхдүүүд нь 1,2 л байна, за тэгээд бүгд нуруу бөөр нь өвддөг болж, манай найз сая хүүгээ үзүүлэхэд тархи толгой ядаргаа гээд бараг ээжээсээ илүү л өвчтэй гарч, юманд жаахан учиртай хандах хэрэгтэй, монгол хүүхдүүд морио сайн уна, харин сайн хамгаалалтын малгай өмсөөд аюулгүй байдлын л сайн хангах хэрэгтэй.

Зочин [103.212.116.43] 2019-01-26 22:43:25

би бодохдоо бүх л спортын төрөлд амжилт гарахын тулд багаас нь л бэлддэг шдээ, цана чарга, хэдий дүрэмтэй стандарттай ч гэсэн бас л бага наснаас л бэлддэг, бүх л спорт бол сул тал байна уулын цанаар 16 тай хүүхэд хичээллэж байгаад, жалга руу хийсээд үхцэн хүүхэд ч байна, балетээр хичээллэж байсан, манай найзын хүүхэд сая нуруундаа гэмтэл аваад америкт очоод хагалгаанд ороод бас л сайн эдгээгүй л байж байна, нээх спорт биш байтлаа, за тэр уран гимнастик ч гэсэн модон морин дээрээ жаахан хүүхэд унаад л салтаагаа зад авч л байналээ, хүүхэд нас барсан нь үнэхээр харамсалтай ч , өвлийн уралдаанаа болиод, бас хэт туйлшраад байх хэрэггүй л байх

Зочин [66.249.82.166] 2019-01-26 20:14:27

өвлийн морин уралдаан спорт юм уу? спорт юм бол уяачид нь өөрсдөө морио унаж болдоггүй юм уу? хүүхэд алж өрсөлддөг спорт гэж ямар юм байдын?! цана чарга хоккей бол дүрэмтэй насны ангилалтай стандарттай спорт байлгүй дээ?!

Зочин [66.249.82.111] 2019-01-26 18:06:03

Хүний эрхийн комиссын Бямбадорж гэж цалин идэхээс өөр ид шидгүй бас нэг мал байнаа.Хүний амийг юман чинээ боддоггүй. Хүний эрх зөрчигдөөд амь нас эрүүл мэндээрээ хохирч байгааг хэвийн үзэгдэл мэтээр тайлбарлаад л. Чи өөрөө үхэж далд орооч. Чамайг үхвэл төсөвт хэмнэлт гарах байх даа

Зочин [202.179.31.2] 2019-01-26 19:24:57

Аливаа зүйлийг гаднаас нь битгий дүгнэж бай, дургүйцэл төрлөө ч хэн нэгнийг доромж үгээр бүү хэл. Та хэт сэтгэцийн хөөрөлтэй хүн байна.

монгол [64.119.20.66] 2019-01-26 18:03:52

миеэ энхболдын цэрэгууд ядуусын хуухдуудийн амь насаар наадсаар байх уу

Зочин [66.249.82.111] 2019-01-26 19:05:33

тийм шуу уяачын нэр сур байхгуй боллоо шуу

Цагаан-Өвгөн [64.119.18.95] 2019-01-26 17:12:19

Өвөл морь хөлсөлнө гэдэг чинь ЗГ-ын тогтоолыг зөрчиж буй биш үү?Эсвэл хүүхдийг нууцаар ашиглаж байгаа юм биш үү? Хөлслөхөөр яваад амиа алдах Уралдаан сорилгонд яваад амиа алдах адилхан л хууль зөрчиж байгаа шүү дээ.Адилхан шийтгэлтэй хариуцлага оногдуулах ёстой. Морь хөлсөлж яваад үхэхээр хуульгүй хохь болох юм биз дээ.

Зочин [202.179.31.2] 2019-01-26 19:22:52

Хүүхдийн хөдөлмөр шүүдээ, ЗГ-ын тогтоол зөрчсөн байна.

Зочин [202.179.26.63] 2019-01-26 16:56:46

Морь уяж зугаагаа гаргаж сэгсэлзэж явдаг юмнуудын гай балаг дуусахгүй.Улс орон хөгжихөд падлиич байхгүй юм бол элдэв морин уралдаанууд.Хэмжээ хязгаартай,аюулгүй,соёлтойгоор Улсын наадамдаа л уралдуулж байх хэрэгтэй.Бусад уралдаан бол баячуудын зугаа тул уралдаан зохиох сэдэлтэй нөхдөөс газар сүйтгэлийн маш өндөр татвар авч,өтгөс нялхасыэ сан байгуулж түүнд оруулж байх хэрэгтэй.

Зочин [64.119.17.31] 2019-01-26 16:49:19

Уяачдын цолиыг цэгцлэх хэрэгтэй тэхгүй бол янз бүрийн аргаар мөнгөтэй болсон мөнгөөр уяач хөлсөлсөн морио ч танихгүй шахуу хөлстэй мориндоо хүрч чадахгүй ганган дээл хувцастай нөхөд их бна

Зочин [64.119.17.31] 2019-01-26 16:42:20

Мориндоо янз бүриын эм тариа допинг хийдэг байхаа түүнээс биш зүгээр явж байснаа гэнт давхиад моритой улс мөргөхүү

Зочин [66.249.82.111] 2019-01-26 16:37:34

Нөгөө м энхболд саяхан би сүхбаатарт очоод хэдэн уяачтайгаа уулзаж байгаад яан яана гээд байлаа...!!!

Зочин [66.249.82.111] 2019-01-26 19:08:16

хэдэн санал авчихана гээл балайраал хэн тоох вэ дээ ширэлчээд

Зочин [66.249.82.166] 2019-01-26 16:34:08

Улаантай нь хариуцлага тооц.

БАЯР [122.201.23.122] 2019-01-26 16:29:51

ИЙМ ХҮНИЙ МӨСГҮЙ ЗҮЙЛ ЯРЬЖ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ

Зочин [66.249.82.111] 2019-01-26 16:17:01

Уяач гэсэн нэртэй хvvхэдийн амиар тоглодог нохдод зориулж маш хатуу хууль нэн яаралтай гаргармаар бна шуу олон улсын байгууллага маш шуумжилэлтэй хандаж бгаа шуу Малнуудаа

Зочин [122.201.31.46] 2019-01-26 15:37:45

Уяачид, беечид ,Бехчvvдэд Монголын хууль дvрэм ямар хамаатай юм бэ?! Тэд чинь тэнгэр заяатай хvмvvс!

Zochin [67.161.195.236] 2019-01-27 21:32:59

Hutsdag haltar be! Unaach huuhed ni yamar zayatai yum? Shagnal tsom avahdaa l Uyachdiinh ner garahaas unasan huuhdiin ner gardag bil u? zailtsgaa!!!

Зочин [66.249.82.166] 2019-01-26 20:06:21

их хурлын хулгайчид чинь илүү өндөр тэнгэр заяатай шүү

Зочин [202.55.191.194] 2019-01-26 16:05:01

ТЭНГЭР ЗАЯАТ ГЭЖ ЮУ ХУЦААД БАЙГААН.ТЭР ТЭНГЭРТЭЭ НИРГҮҮЛЖ ҮХВЭЛ ТААРНА

ЗОЧИН [202.55.191.194] 2019-01-26 15:34:45

МОРЬ ХҮҮХЭД 2 ЗОВООЖ БАЯРЛАДГАА БОЛЬЦГОО УЯАЧИД НЭРТЭЙ НОВШУУДАА.МОРЬ БӨХ 2 НААДМЫН УТГАА АЛДСАН .БӨӨН ЛУЙВАР АВИЛГАЛ.

Зочин [66.181.176.75] 2019-01-26 15:18:23

Yu gej hudla yriad bga nowsh we !!!

өө [139.5.217.205] 2019-01-26 15:15:40

УЛСЫН БАЯРААР УРАЛДАХ ГЭЭД МОРИО ХӨЛСӨЛЖ ЯВСАН ГЭХ ВИЙ ДЭЭ.

Зочин [59.153.87.12] 2019-01-26 14:59:48

tiimee tsereg bas uuruu uhsen gesen te


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.