Ч.Лодойсамбуу: Нэвтрүүлгээ гаргуулахгүй гэсэн хүмүүс “авдаг цалинг чинь 10 нугалаад өгье” гэх нь ч бий

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Сэтгүүлч сэтгүүлчтэйгээ ярилцсан учир нь...

“Улаан бал” нэвтрүүлгээрээ олны танил болоод буй “ТВ6” телевизийг бид энэ удаа онцоллоо. Цөөхөн ажилтан, цомхон бүтэц, багахан зайтай байранд час хийсэн сэтгүүлзүйн бүтээл туурвиж олны таашаалд хүрч болдог юм гэдгийг харуулж буй энэ телевиз, энэ нэвтрүүлэгт талархам. Нөгөөтэйгүүр, эднийхийг улс төрийн нам эвслээс ангид, “хүний гар хүрээгүй” шинэхэн, залуу байгаа учир зоригтой бас үнэн байгаа гэх юм. Тиймдээ ч бид “ТВ6” телевизийг зорьж, “Улаанбал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуутай уулзахыг зорилоо. Биднийг очиход тэрээр нэвтрүүлгийнхээ дараагийн зочинтой ярилцаж байгаатай таарав. Цаг гаруй хугацаанд үргэлжилсэн ярилцлагын дараа, зочин нь ярилцлагаа гаргахгүй хэмээн сэтгүүлчтэй ам муудах бөгөөд сэтгүүлч “уучлаарай, тийм зүйл байхгүй” хэмээн эелдэгээр татгалзах аж.

Хэсэг хугацааны дараа Лодой зочин нь яваагүй ч, бидэнтэй ярилцахаар “Улаан бал” нэвтрүүлгийнхээ ширээнд суулаа. Олон хүний үнэнийг шалгаахаар, улаан микрофоноо барин суудаг ширээнд нь энэ удаа бид түүнээс ярилцлага авахаар суулгасан нь энэ.

-Ярилцлага хийх саналыг минь хүлээж авсан танд баярлалаа. 

-Тоож ирсэнд баярлалаа. 

-Танай байгууллага, таны ярилцлагын нэвтрүүлэг улс төрийн нам эвслээс ангид гэж та шууд хэлж чадах уу? 

-Ангид. Байгаа, байх болно. 

image

-Улс төрийн нам эвслээс ангид хэвлэлийн байгууллага оршин тогтноход их хэцүү, тэднээс л санхүүжилт авч “амьтай голтой” байдаг гэлцдэг. Танай байгууллага тэгвэл санхүүжилтээ хэрхэн босгодог юм бэ?  

-Манайтай хамтарч ажилладаг бизнесийн байгууллагууд бий. Тэднээс олсон санхүүжилтээр манай арав гаруй ажилтны цалингийн зардал болон, нэвтрүүлгийн дундуур зочиндоо өгөх ус ундааг зохицуулахад хангалттай хүрэлцдэг. Хоёрдугаарт, сувгууд хуулиараа тодорхой төрөл ангилалтай, манайх уул уурхай, байгаль орчны төрөлжсөн суваг учраас Уул уурхай хүнд үйлдвэрийн яамтайгаа хамтран ажиллан, гэрээ байгуулдаг. Хаалтын гэрээ гэж манайхан ярьдаг. Би яаманд хэвлэл мэдээллийн алба хашиж үзсэн учраас төрийн байгууллагатай хийж буй гэрээнд хүмүүсийн боддог шиг ийм хаалтын заалт байдаггүй гэдгийг хэлэх байна. Тодруулбал, манай сайдын талаар болон манай яамтай холбоотой сөрөг мэдээллийг гаргахгүй шүү гэдэг заалт байдаггүй. Ийм заалттай гэрээг бусад хэвлэл мэдээллийн байгууллага ч хийдэггүй байх. Ямартай ч хамтарч ажиллаж, мэдээ мэдээллийг нь түгээхэд нь туслана. Мэдээллэх нь хэдийгээр бидний үүрэг ч гэлээ, гэрээ байгуулж тэр үүргээ биелүүлээд байгаа юм. Дээр нь манай удирдлага өөрөө кино уран бүтээлч. Одоо “Зуун жилийн эморол” кинон дээр ажиллаж байгаа бол өмнө нь “Кибер сүлжээ”, “Хар сувдны нууц” 1,2 гэх мэтээр киноны бизнесээс ашиг олдог. Үүгээрээ хангалттай 15 хүний цалинг олоод явдаг даа. 

Харин миний энэ тайзыг “Улаан бал” нэвтрүүлгээ хийх гэж байгааг сонссон интерьер дизайнер найз минь обой, хавтан зэргийг авч ирж хийж өгсөн. Энэ ширээ цайны ширээ байсныг хуулга нааж өнгө оруулсан байгаа нь. Шинэ ширээ удахгүй авна аа. Одоогоор мөнгө байхгүй л байна. Энэ дундаасаа болох байх. Иймэрхүү л байдалтай байна. 

image-Контент гараад олон үзэгчтэй болоод ирэхээр байгууллагууд олноор хандаж эхэлдэг. Тэгэхээр улс төрийнхөн ч мөн танайхтай хамтаръя, манай гар хөл болооч гээд ирдэг л байх? 

-Ирдэг, тогтмол ирдэг. Түүнээс зугатаад л явна. Манай ТВ6 Юнивишний 60, ДДИШ-ийн 57 дугаар суваг дээр, тээр хойно гардаг, өөр кабелиар гардаггүй. Би өөрөө өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байгаад, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй байсан. Энэ хугацаанд бусад том телевизүүдээс надад маш их санал тавьсан. Би очоогүй. Учир нь би тэнд ингэж чөлөөтэй ярилцах боломжгүй. Том телевизүүдийн ард хэн байдаг, хэнийх билээ гэдгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тухайлбал, саяын зочин нэвтрүүлгээ гаргахгүй гээд гараад явахыг та харлаа. Хэрэв манайх ардаа хэн нэгэн том эзэнтэй байсан бол энэ хүн холбогдоно, би амаа боолгоно. Тиймээс л хоёрхон кабелийн сувгаар гардаг ч чөлөөтэй ажиллах боломжтой учраас энд ирж, хамтарч ажиллаж байгаа юм. 

-Гаргахгүй гэхийг нь сонслоо. Яг ийм шалтгаанаар бичлэг хийгдсэн ч гараагүй тохиолдол бий юу? 

-Байхгүй. Саяын зочин харин ч маш хурдан гараад явчихлаа. Өмнөх хоёр зочин /нэр хэлэхээс татгалзав. сурв/ энд дөрвөн цаг хүлээсэн. Нэвтрүүлгээ гаргахгүй, дахиж бичнэ, мөнгө өгье, танай гурван сарын цалинг даая, чиний авдаг цалинг 10 дахин үржүүлж өгье гэх мэтээр санал тавьж, гуйх нь гуйж, уурлах нь уурлаад явдаг. “Хард ток” чиглэлийн ярилцлага учраас хүмүүст их хүнд тусдаг шиг байна лээ. Манайд одоогоор дасал болоогүй байх. 

-Нэвтрүүлгээ, ярилцлагаа, мэдээллээ гаргуулахгүй гэж мөнгө амлахаас цаашлах ч тохиолдол их шүү дээ. Таньдаг мэддэг хүнээр өдөр шөнөгүй залгуулах, дарамтлах, сүрдүүлэх, айлгах үзэгдэл газар авсан. Танд ийм тохиолдол байна уу? 

-Манай захирлыг Н.Насанжаргал гэдэг. Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагайгийн гэргий. Өөрөө сэтгүүлзүйн салбарт ажиллаж байсан. Манай багийн хувьд энэ тал дээр маш их дархлаатай. Ямар ч хүн ярьсан татгалзаад таслах хэмжээний зориг, ёс суртахуун, сэтгүүлзүйн төлөө гэсэн сэтгэлтэй. Энэ тал дээр ямар ч саад тээргүй ажиллаж байгаа, азтай. Дайралтын хувьд тийм зүйл ирээгүй. Монголчууд одоо ухамсартай болчихсон гэж боддог.  Харин зурагчин байхад зодуулах бол энүүхэнд л байсан шүү дээ. Гэхдээ би сайн зодолддог байсан болохоор гэмтэх нь бага байж /инээв. сурв/ Тагнуулынхантай зодолдоод хамгийн нууц байранд нь хоригдож ч байсан. Баривчилгаа хийж буй зургийг нь авсны төлөө хорьж байлаа. Нэг талаар ажиллахад маш хэцүү салбар шүү.  

-Байдаг шүү дээ. Манай байгууллагын сэтгүүлчдэд хааяа тийм дарамт ирэх үе бий.

-Тийм үү. Надад хараахан ирээгүй. Босоо хөх Монгол бүлгэмийг дэмжигчид намайг сошиалаар их эсэргүүцдэг байсан. Харин сүүлдээ бусад зочдыг маань хараад буруу бодож байснаа хүлээн зөвшөөрч “Залуу хүн зоригтой, шударга байгаарай” гэсэн. Би ч аль болох бүх л бүлгэм, намын төлөөлөгчдийг урьж авч ирэх гэж хичээж байна. Нөгөөтэйгүүр, энэ бол ярилцлага. Асуулт, хариулт. Үүнд ямар нэгэн эвлүүлэг байхгүй, гүтгэлэг байхгүй. Би асууж тэр хүн өөрөө хариулж, хүмүүс дүгнэлтээ хийдэг тул хардлага багатай. 

image

-Сэтгүүлчдийн зовлон их шүү дээ. Хэнээс ч ярилцлага авч, юу ч бичсэн “тэрний талд орсон, энэнээс мөнгө авсан” гэх хардлагад унана. Өөр гарцгүй. Та үүнийг яаж дэнсэлж явах гэж хичээж байна? Эсвэл бүр тоодоггүй юу? 

-Би 2007 оноос, оюутан байхаасаа эхлээд Зууны мэдээ сонинд гурван жил гаруй, Shuud.mn сайтад жил орчим, Шууд телевизэд хоёр жил, Төрийн яаманд хэвлэлийн албанд дөрвөн жил гээд нийт 12 жил хэвлэлийн салбарт ажилласан. Энэ хугацаанд ийм хардлага их л байсан. Манай сэтгүүлзүйн байгаа царай л энэ. Үнэхээр итгэл төрөхөө байчихсан. Өөрөөр нь хэлүүлээд байгаа ярилцлагад итгэхгүй байгаа улс яаж мэдээ, нийтлэл, сурвалжлаганд итгэх билээ. “Наадах чинь хэрэлдэхгүй байна, яг худалдчихаж”, “Өө үгүй юм байна, уучлаарай” гээд л хувираад явчихдаг. Буруутан нь тэр хүмүүс бишээ, бидний л хийсэн зүйл.   

-Сүүлийн зочид тань улс төрийн хүрээнийхэн байсан. Хотын даргад нэр дэвшсэн С.Мөнхчулуунтай таныг их “аядуу зөөлөн” ярилцсан гэх юм. Дайрсангүй, хэтэрхий хүлцэнгүй, номхон байлаа, мөнгө авсан юм бишүү гэх хардлага байлаа. Та тэгсэн үү?

-2010-2012 онуудад би “Гамбир” нэртэй ток шоу хийдэг байсан. Тэр үед миний зорилго дайрах, хүнийг эвгүй байдалд оруулах, “шарах” байсан. Түүнээс хойш их уншиж судалсан, салбараа ч хөндлөнгөөс нь харлаа. Харин миний энэ ярилцлага бол асуултанд хариулт авах зорилготой. Ярилцлагуудыг минь эрүүлээр хардаг хүмүүс “асуулт болж байна, хариулт болж байна” гэдэг блд хэлбэрийг нь илүүтэй харж байгаа хүмүүс хэрүүл нэхээд байдаг. Тухайлбал, би Босоо хөх Монгол, Буян компанийн Б.Жаргалсайхан нартай хэрэлдэхийн тулд уриагүй. Асуултаас тойрч зугтаад эсвэл зарчмын хувьд Монголын ирээдүйд болохгүй зүйлийг хэлээд байгаа учраас л шаардлага тавьж, асуултаа асуудаг. Энэ эрх нь сэтгүүлчдэд бий. Асуултанд хариулчихсан хүнтэй заавал “балбалзах” гээд л, өрөлт аваад байх шаардлагагүй. Маш их цэгцтэй ярьдаг хүмүүс бий. Тийм хүмүүстэй би яаж хэрэлдэх вэ дээ. Ухаантай хүмүүс маш тодорхой хариулт өгөөд л гараад явчихдаг. Эллэний шоу, Офрагийн шоу, том том Оросын шоунууд бүгд л тийм. Хариултаа авчихсан бол өөр нэмж асуугаад байх шаардлагагүй.

-Боловсон байдлаар асууж болдоггүй юм уу?

-Ямар асуултын дараа вэ гэдгээс шалтгаална. Мөн тэр хүнийг яриулах арга гэж бий. Ярилцах хүнээ судлаад, яавал энэ хүн үнэнээ хэлэх вэ, яавал энэ хүн үзэгчдэд арай илүү тодорхой нээлттэй ярилцах вэ гэдгээ ч төлөвлөнө. Тухайлбал, Буян компанийн Б.Жаргалсайхан гуайтай ярилцлага хийхдээ би албаар “Бүгд найрамдах намын дарга, Ардчилсан намын гишүүн, Буян компанийн захирал” гээд хэлчихэж байгаа юм. Тэгэхээр энэ хүн асуултанд үнэнээрээ л хариулна. Ярилцлагын зорилго бол аливааг аль болох нээх. Нээж үзүүлэхдээ ямар ч арга хэрэглэж болох бөгөөд хүний эрх, нэр төр, ашиг сонирхолд халдаж болохгүй.

-Эзэн нь тийм газар ажилладаг байсан тул МАН-ынх, өөрөө тийм хүний хэвлэлийн төлөөлөгч хийж байсан тул АН-ынх гэх мэтээр заавал ямар нэгэн намд харьяалуулах гэдэг. Та харьяалалгүй байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Одоогоор яг харьяалал алга. Хэрэв АН-ын харьяалалтай байсан бол намын даргатай нь тэгж ярьж, тийм асуулт асууж чадахгүй. Асуулаа ч энэ хариултыг хасчихаач гэвэл хасахгүй гэж хэлж чадахгүй. Гэтэл бүтнээр нь л гаргасан. Харьяалалгүй байгаадаа л баярлаж байна. Мэдээж хардалт байна. Төр ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмших нь хуулиараа хориотой. Харин зах зээлийн зарчмаар ашиг олох зорилгыг тодорхой хэмжээнд бүгд л агуулна. Үйл ажиллагаагаа явуулах санхүүжилтээ хуулийн хүрээнд олно. Би нэвтрүүлгээ фэйсбүүкээр давхар түгээж байгаа учраас төлбөрөө маш өндөр тогтоосон. Зарим нэг харилцагч “Цензургүй ч ийм бишдээ” гэж хэлэх нь бий. Үгүй гэвэл үгүй. Манай нэвтрүүлэг долоо хоногийн дараа гэхэд хамгийн бага үзэлттэй нь 200 мянган үзэлттэй /view/, 500 мянган хүнд хүрсэн /reach/ байдаг. Хамгийн эхэнд хийсэн ярилцлага маань 1.5 сая хүний үзэлттэй байна. Үүнээс гадна “Youtube” сувгаар гарна. Энэ мэтээр бид хангалттай санхүүжилтээ олчихдог.

image

-Сая АН-ын дарга С.Эрдэнэ орсон. Одоо тэгвэл МАН-ынх биш гэдгээ нотлохоор М.Энхболд даргыг урьчихаж болдоггүй юм уу?

-Урьчихсан шүү дээ. Бараг гурван сарын өмнөөс урьсан. Анх Босоо хөх Монголыг уриад олон хүнд хүрсний дараа “энэ ярилцлагад оръё” гэж олон хүн санал тавих болсон. Тэр үед би тэр хүмүүсийг алгасаад л М.Энхболд даргатай ярья гэдэг хүсэлтээ илэрхийлсэн, их удаан ч гуйж байна. Тэд “хард ток”-оос их эмээдэг ч байх. Уг нь би энэ ярилцлагаар тухайн хүнийг “та бол мангар, та бол авлигач гэж хэзээ ч хэлэхгүй, эрх ч байхгүй”, асуултанд хариулчих л юм бол би дайраад байх ч шаардлагагүй. Үүнийг бөхөөсөө эхлээд улс төрч хүртэл хэд хэдэн ч зочид харуулчихлаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бас орно, зав зай алга байна гэсэн. Н.Энхбаяр дарга ч бас орно гэсэн. Бүх л намын даргыг урьж байгаа, М.Энхболд дарга л хариу өгөхгүй байгаа. Гэхдээ орох байхаа.

-Сэтгүүлч сэтгүүлчээсээ та яагаад ярилцлага хийгээд байгаа юм бэ гэж асуух утгагүй байх. Гэхдээ та яагаад ярилцлагын ийм төрлийн нэвтрүүлгийг хийхээр шийдсэн юм бэ. Ёс зүйгүй, цэвэр сэтгүүлзүйг харуулахыг хүссэн гэхээр итгэх хүн бас л цөөн байгаа?

-Нийгмээсээ гаралтай, сэтгүүлзүйгээс үүдэлтэй маш хэрсүү биш, юунд ч хамаагүй итгэж автдаг хар масс бий болчихлоо гэдэг. Хар масс гэдэг үгэнд би маш дургүй. Яагаад ийм болсонд сэтгүүлзүй хамгийн их хамаатай. Сэтгүүлзүй өөрөө сайн сайхныг зорьдог. Түүнээс биш даргатай тэмцэлдэх нь сэтгүүлзүйн үүрэг биш шүү дээ. Сайн сайхан нийгэмд очихын тулд худлаа яриад байгаа хүмүүсийг өөрсдөөр нь илчлүүлэх, тэр хүмүүсийн тухай нийгэмд байгаа буруу зөрүү ойлголтууд, эзэнгүй байгаа хоосон асуултуудад хариулт авах. Ер нь хэн юу ярихыг сонсох нь хүмүүсийн хүсэл. Түүнийг нь яриулах, үзүүлэх, дамжуулах зорилготой. Энэ чинь бидний үүрэг.

-Ёс зүйн талаар та ямар ойлголттой явдаг вэ?

-Сэтгүүлчийн ёс зүйг аялдан дагалдах гэж ойлгодог хүмүүст би ёс зүйгүй. Харин сэтгүүлчийн үндсэн үүрэг зарчмаасаа хазайхгүй байх нь сэтгүүлзүйн ёс зүй юм гэж ойлгож байгаа хүмүүст би ёс зүйтэй. Долоо хоногийн хагассайн өдөр бүр би тойм явуулж байгаа. Үүндээ хөшигний цаана юу болж байгааг энгийн хэлээр бичиж, ойлгуулахыг хүсдэг. Манай телевиз манай нэвтрүүлгийн уриа бол “Хэрсүү Монголын төлөө”. Аливаа нэг асуудал гарахад “яагаад” гэж асуудаг, хэнтэй ч ярьж байсан “уучлаарай, сая юу гэсэн бэ” гээд асуудаг л зоригтой байя гэж байгаа.

image

-Танд их хэмжээний мөнгө амладаг гэж байна. Уучлаарай, таны цалин хэдэн төгрөг вэ? Тэр их мөнгөнөөс татгалздаг шалтгаанаа тайлбарлаж өгөөч?

-Би 1.5 сая төгрөгийн цалинтай. Манай сэтгүүлчид дундаа өндөр цалин шүү дээ.

-Тийм шүү.

-Одоо нэмүүлье гэдэг саналаа тавьчихсан байгаа. Нэмнэ гэж байна лээ. Илүү өндөр цалин авмаар л байна шүү дээ, хэрэгтэй байна. Хэзээ нэмэх нь тодорхойгүй л байгаа. Хамгийн гол нь би энд дураараа байна, энэ л миний хувьд аз жаргал. Хүссэн юмаа айдасгүй, ямар нэгэн хаалт, дарамтгүйгээр хийж чадаж байна гэдэг сайхан. Миний ярьж, хэлж, бичиж байгаа бүхэнд хэн ч нөлөөлөхгүй. Тийм байлаа гээд би илүү их үндэслэлтэй, судалгаатай ярина.

-Сэтгүүлзүй орчин үеээ дагаад тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгаа. Онолын хувьд бид зочноо хүндлэх, аль болох тухайн хүнд тухтай байлгах ёстой гэх. Орчин үед манай сэтгүүлзүйд юу шаардагдаж, та өөрийн ярилцлагаар ямар шинэ уур амьсгал сэтгүүлзүйд оруулж ирж байгаа гэж бодож байна?

-Сэтгүүлзүйд шинэ уур амьсгал оруулж ирж байна гэж бодохгүй байгаа, жаахан бүдгэрсэн л байж магадгүй. Тухайлбал, ОХУ-д 20, АНУ-д 50,60 жилийн өмнө ийм нэвтрүүлэг байсан л шүү дээ. Чөлөөтэй нийгэмд ийм төрөл зүйл байсаар л ирсэн. Эрэлтийг харж байгаад л ийм нэвтрүүлэг байх ёстой гэж бодоод хийсэн. Тухайлбал, хүмүүс энэ хүнийг өөрөө урьчихаад яагаад тав тухыг нь алдагдуулаад байна гэж бодож байна гэдэг өөрөө буруу хандлага тогтчихсон байна л гэсэн үг. Тэр хүн тав тухтай байна гэдэг хиймэл байна л гэсэн үг. Хиймлээр бүх зүйлийг өнгөрүүлэх боломж бүрдэнэ. Гэхдээ тав тухыг нь эвдэх нь миний гол зорилго биш. Тэр хүнийг судлана, энэ хүн ямар үүрэг хариуцлага хүлээсэн хүн юм, би юу асуух вэ, яаж хариулт гаргах вэ, яаж үнэнийг хэлүүлэх вэ гэдэг бодол болж байгаа юм. Нэг талаараа би өөрийгөө зольж байна л гэсэн үг. Гэхдээ золих гэдэг хүлээн авагчдаас шалтгаална. Тэд тавьтаргүй, бүдүүлэг гэж хүлээж авахгүй, сэтгүүлзүйн үндсэн зарчмыг хүлээж авдаг, ёсзүйн тухай зөв бодолтой болсон цагт л намайг тэгж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, би хувь хүний хэв шинж, үндсэн хуулиар заасан өөрөөрөө байх эрх чөлөөнд нь огт халдаагүй. Асуухдаа доромжлохгүй, хариулах эрхийг нь өгнө, шаардлага тавина. Манай сэтгүүлчид ч энд тэнд хэвлэлийн хурал дээр явж байхдаа шаарддаг болмоор байгаа юм. Улаан цайм худлаа яриад байвал шууд л хэлдэг байх хэрэгтэй. Хэлдэг хэд хэдэн сэтгүүлч ч бий л дээ. Үүнийг ёс зүйгүй гэж хэлж огт болохгүй.

-Танайхыг шууд явдаг гэж андуурдаг юм шиг байна лээ?

-Үгүй, манайх эхлээд бичлэг хийгээд, гарахаас нь хэд хоногийн өмнө трейллэр маягаар олон нийтэд цацдаг.

-Ярилцлагадаа эвлүүлэг хийдэг үү?

-Үгүй. Би их хашир болсон. Хэнтэй ч ярилцсан өөрөө утсан дээрээ давхар бичлэг хийнэ. Хэн нэгэн “эвгүй” хүн надтай уулзвал бас л бичлэг хийнэ. Аргагүй дээ л ийм юм хийж байгаа юм. Хүмүүстэй уулзахаар намайг бичээд авчихсан байдаг юм билээ. Дараа нь хэрэгтэй үедээ гаргаж ирээд энэ ингэдэг, тэгдэг гээд тасдаад тавьчихдаг. Тийм болохоор сэтгүүлчдэд зөвлөхөд хэнтэй ч, хаана ч уулзсан заавал бичиж авч байгаарай.

image

-Та нэвтрүүлгийнхээ нэрний талаар ярихгүй юу?

-Улаан балаар зөвийг тэмдэглэж, бурууг нь засдаг. Засна гэхдээ гүтгэх биш. Зөвийг буруу гэж болохгүй. Улаан балны үүрэг гүйцэтгэхийг аль болох хичээнэ. Бүгдийг мэддэг хүн гэж хаа ч байхгүй, гэхдээ судлаж байгаад аль болох засаж, урамшуулахыг хичээнэ. Урамшуулах юм зөндөө бий, цаашид сайн сайхныг ч ярьдаг болно. Бидний үзэн ядаад байгаа бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд сайн юм хийж болно шүү дээ. Түүнийг үнэхээр бодитой судалгаатайгаар нь сайн байна гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Сэтгүүлзүйг хоточ нохой гээд, хүн болгон руу хуцах  ёстой гэдэг буруу ойлголт олны дундб айдаг. Гэтэл хоточ нохой нэг ёсондоо хонио чононоос л хамгаалж байгаа юм. Чоно байна уу, хүн байна уу, нохой байна уу бүгд рүү нь л хуцахыг шударга сэтгүүлзүй гэж үзээд байна. Үгүй шүү дээ, үүнийг л больж, эхлээд бид өөрсдөө эрүүлжихгүй бол ямар ч эрүүл нийгэм, эрүүл төр хүсээд нэмэр байхгүй. Өөрт байхгүй юмаа хүнээс нэхэх ямар ч боломжгүй. Амьдрах арга чинь сэтгүүлзүй баймааргүй, үнэнийг үнэнээр зөвийг зөвөөр бурууг буруугаар нь хэлдэг баймаар байна.

-Эсвэл та улс төрд хүч үзэх гэж байгаа юм уу?

-Улс төрд хүч үзэх байсан бол өдийд би арай өөр байх байсан. Бараг л 2007 оноос хойш тэр хүмүүстэй зөндөө л холбоотой, хуурай ах дүүс мэтээр явлаа. Хэрэв тийм байсан бол тэр нөхөдтэйгөө л холбоотой явна шүү дээ. Ийм улс төрд бол үзэхгүй, ийм улс төр хэрэггүй. Лодойсамбуугийн бодол хэрэггүй, Лодойсамбуугийн уншиж судалсан зүйл хэрэггүй, Лодойсамбуугийн дэмжих дэмжлэг л хэрэгтэй, Лодойсамбуугийн мөнгө хэрэгтэй эсвэл мөнгө олж ирэх чадвар хэрэгтэй ийм улс төрд баргийн залуус явахгүй, хэрэггүй. Харин сэтгүүлзүй засаглалын бас нэг хүчтэй хэлбэр. Тиймээс сэтгүүлзүйгээр улс төр хийж, төрийн бодлого, нийгмийн оюун бодлыг зөв чиглүүлээд явах бүрэн боломжтой. Заавал тэнд гишүүн эсвэл ИТХ-д очиж суух онцгой шаардлага алга. Үүнд л шатаж явна даа.

-Сэтгүүлчдийн хувьд хүссэн зочноосоо ярилцлага авах, түүнийг зөвшөөрүүлэх гэдэг том асуудал байдаг. Гэтэл хүмүүс тэрнээс авсангүй, мөнгө авсан болохоор чадахгүй гэх мэтээр гуйвуулдаг. Таны зочид таны саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Улам л гайгүй болоод байна. Босоо хөх Монголын зочныг авсны дараа хүмүүс яг ийм ярилцлага хийнэ гэвэл их хэцүү шүү, зочид айгаад ирэхгүй, юу гэж ийм ярианд ирэх вэ гэж хэлж байсан. Гэхдээ хүмүүс дуртай ордог шүү дээ, яг эсрэгээрээ. Нуух юмгүй бол энэ залуугийн ширүүн асуултанд хариулаад гарчихвал олон хүн үзэх юм байна гээд эрүүлээр ойлгоод, цаг үеийн хүмүүс хүрээд л ирдэг. Хариу өгөх гэж жаахан удна л даа, яах вэ гэж боддог байх. Намайг наана нь дуудаж уулзах гэж үзнэ, ямар асуулт асуух вэ гэнэ. Манай сэтгүүлзүйд асуултаа явуулдаг буруу зуршил тогтчихсон. Тэгээд хариултыг нь бэлдүүлээд, эсвэл ярилцлага дууссаны дараа уншина гэдэг.

-Тийм шүү, ярьсан зүйлээ эргэж хардаг зочид их.

-Үүнд, сэтгүүлчид хатуу байр суурьтай л байх ёстой. Наана нь хоёулаа ярих юм байхгүй, ийм агуулгад багтаан ярина гэдэг ерөнхий сэдвээ хэлээд, үүнийг тойроод л асуултаа асуунаа гэдгээ хэлчихдэг байх хэрэгтэй.

image

-Ярилцлага гуйж авчихаад энэ асуултыг, энэ хариултыг хас гэдэг шаардлага элбэг шүү дээ.

-Элбэг, түрүүн хэлсэнчлэн энд 3-4 цаг гарахгүй манаад суучихдаг. Гаргахгүй, болохгүй гэнэ. Үүнийг нь дарамт гэх нь ч хаашаа юм, тэгж байгаад л гараад явчихдаг юм. Сая чи өөрөө нүдээр харлаа шүү дээ. Ганцаараа ч энэ хүн ингээд байгаа юм биш. Хүмүүс худлаа хэлсэн эсвэл ямар нэг байдлаар өөрийнх нь хүмүүст үзүүлж болохгүй гэж нууж байсан муу чанар харагдчихаар л ингэж уурлаж байгаа. Ингэх болгонд нь би өөрийнхөө ярилцлагыг байгаа онож дээ, үнэнийг харуулж чадлаа даа гэж боддог.

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна вэ?  

-Сэтгүүлчид зовлон ярихгүй ажилладаг болмоор байгаа юм. Сэтгүүлзүйд редакцийн нөлөө байдаг, хэцүү гэдэг. Гэтэл бүх сонголт сэтгүүлчдэд өөрсдөд нь байдаг. Чи өөрөө сонгож сэтгүүлч болсон шигээ редакцаа сонгож болно, гарчихаж болно, над шиг фэйсбүүкээр сэтгүүлзүйг явуулж ч болно шүү дээ. Өөрөө тийм ярлик, лого хүсэж оччихоод тэндээ гомдоллоод байгаад байна гэдэг тэр хүний л асуудал. Тухайлбал, манай багш, эмч нар цалингийн жагсаал хийгээд байдаг, гэтэл тэр хүний сонгосон л мэргэжил шүү дээ. Маш сайн багш эмч нар хувийн эмнэлэг, хувийн сургуульд маш өндөр цалингаа аваад л явдаг. Бүх сонголт өөрсдөд нь байдаг. Ер нь мэдээ болгон руу “ороод” байдаг телевизийн эзэн гэж байдаггүй. Том эзэнтэй байж болзошгүй редакцид би ажиллаж үзсэн. “Зууны мэдээ”-д хэнийх вэ гэдгийг бүгд мэднэ, би тэнд ажиллаж байсан. Гэхдээ миний авсан зураг, миний бичсэн сурвалжлага, нийтлэл гээд юм болгонд орж ирээд байдаггүй. Тэд нар чинь тодорхой нэг юман дээр л орж ирдэг шүү дээ.

Нөгөөтэйгүүр, сэтгүүлчийн хэвлэлийн эрх чөлөөг манайхан их буруу боддог шиг санагддаг. Хэрэв бид хүн гүтгэсэн бол хариуцлагаа үүрэх ёстой. Тийм сэтгүүлчийг цагдаа бариад авахаар “манай сэтгүүлчийг сулла, хэвлэлийн эрх чөлөө” гээд жагсаад байдаг. Гэтэл сэтгүүлч нь гүтгэсэн нь үнэн, дэгс мэдээлэл тараачихсан байдаг. Ёс зүйн хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл түүнийг өмөөрч ерөөсөө болохгүй. Хэрвээ үүнийг өмөөрөөд байвал бид нарт хэн ч итгэхгүй. Эрх чөлөө нэрийн дор нэгнийгээ хаацайлаад, шантаажилж болохгүй. Үнэхээр эрх чөлөөтэй болъё гэвэл хариуцлагаа хүлээдэг байх хэрэгтэй. Эвлэл ч үүнд анхаардаг байх ёстой. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гурван жил гацлаа шүү дээ.

image

-Гэхдээ сэтгүүлч зовж олсон нэг баримтныхаа үзүүрээс хөвөөд хардах эрхийнхээ дагуу бичих эрх бидэнд бий шүү дээ.

-Тийм, хардалт. Улаан цайм гүтгэх өөр, хардаж бичих өөр. Гэтэл нэг агуулгатай мэдээ нэг минутанд бүх л сайтуудаар гардаг. Түүнийг нь нэг хүн бичсэн, тэр нь сэтгүүлч л байдаг. Яг өдөр тутамд хариуцлагатай редакцаа ажиллуулж байгаа сайт гэвэл Medee.mn, Gogo.mn, Ikon.mn, News.mn энэ дөрвийг л би хэлнэ. Эдгээр сайтууд хариуцлагагүй юм барагтай л бол хийхгүй, тэд л сэтгүүлзүйг авч явж байгаа. Гэтэл ийм биш газрууд олон бий. Нэг багш хүүхдэд гар хүрэхэд бүх багш нарыг тийм мэтээр ярьдаг шиг байдалд орохгүйн тулд алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Лодойсамбуу хүн гүтгээд шүүхээр нотлогдчих юм бол хэзээ ч “Намайг авраач ээ” гэж хэлэхгүй. Ийм байж л бид өөрсдөө хариуцлага нэхнэ. Тэгж байж төртэй шудрагаар харьцана. Өөрийнхөө эрх ашгийн төлөө юм хийдэг улс дараа нь юм шаардаж чаддаггүй. Сэтгүүлзүй, төр хоёр тохироотой байвал ямар нийгэм байх вэ гэдэг нь ойлгомжтой.

-Таны нэвтрүүлгийн дараагийн зочин хэн бэ?

-С.Молор-Эрдэнэ оролцоно. Хэдий ярилцагуудаа бичиж авдаг ч ямар ч эвлүүлэг ордоггүй. Урьж авирсан зочиндоо ч би хэлдэг. “Та ярилцлага эхлэхэд рек хийгээд аваарай, би таны ярилцлагаас хасахгүй” гэдэг. Дараа нь маргаан үүсэхэд давхар үзүүлчихнэ, эвлүүлчихсэн байна шүү дээ гэх юм бол, зэрэг гаргаж ирээд л сонсчихно, амар байдаг юм.

-Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа.

-Та бүхэнд ч мөн их баярлалаа. Адилхан хэвлэл мэдээллийн редакци бие биенээ сурвалжилна гэхээр үнэнийг хэлэхэд их гайхлаа. Гэхдээ сэтгүүлзүйн байгаа байдлыг хамтраад гаргах нь зөв гэж бодож байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:58

Зочин [202.126.89.243] 2019-04-01 15:22:13

Mundag setguulch amjilt

Зочин [184.147.28.35] 2019-03-01 16:01:03

Shuuhiin ylagch shig shireenii ard suuchihaad hunii ul shagaij ,hor maltaj ,zevuutsel uur umgiin uduuuj bas shuuj yllaj tuuneesee uuruu setgel hanamj avch uuriiguu tooj ongirson hunii muud durtai hugiin amtan.ydahdaa yriltslaga hiij bgaa studi n ch setgeld buuhgui haltuuriin shinjtei.Manai erhlegch Altanhuugiin ehner geed neeh baharhaltai heljee.Tuunii ehner n onts goid uhaan sanaa n tovoison eu baigaa um be?Nuhur n ail gesej ailiin togoo undiij buruu zuv budilaj yrsan alia salbaadai shuu dee. Neg tergnii duguinuud bna.Ene nevtruuleg yvtsgui.Haah heregtei.Manai ard tumen iim nevteruulgend dasaagui gechihjee.Ih um uzej olon gazraar yvsan ih surhii amtan um baih daa zailuul. Erdemtei hun daruu, ih murun dulguun gej ug baidag daa

Ха ха [66.181.183.59] 2019-03-02 09:15:27

чи их айж байх шив.

Уншигч [66.181.186.98] 2019-03-01 10:15:14

Сэтгүүлч гэхэд ч хаашаа юм. Хүний ул шагайсан, монгол эр хүний шинж байхгүй, олон нийтэд телевизийн камер ашиглаж хүнийг муухай харагдуулах гэж ядцан тэнэг баагий

зочин [103.14.36.6] 2019-03-01 06:44:33

Дамбаал шиг юун сонин юм өмсчихсөн юм бэ?

zochin [202.9.44.226] 2019-03-01 06:28:30

amjilt husie.

zochin [66.181.186.94] 2019-03-01 01:39:28

sain tok show g gants Munhbaysgalangaar tusuuldug baisan olon niited shine hun shine uye garch irsniig medruulj chadsan mundag zaluu setguulchiin zam urt .zorig, avhaalj hurd huchee hezee ch sulruulj bolohgui shuu

зочин [202.9.43.181] 2019-03-01 00:37:43

хүмүүс зарим н сайшааж зарим н дургүйцэж бга бол чи танай нэвтрүүлэг хүмүүст хүрчээ гэж ойлголоо үздэггүй бсан одоо үзнээ алдаа дутагдалгүй зүйл гэж бхгүй нэг л их аймхай сэтгүүлч нар олшорсон үед бас зѳв гарч ирж бга залуу бусад н зориг зорилготой болог буруушаах зүйл алга

Бата [202.179.31.12] 2019-02-27 15:53:22

Амжилт хусье.

Зочин [1.240.201.79] 2019-02-27 12:57:58

Avah geehiin uhaanaar l handaj uzeldee dajgui l nevtruuleg shde asuultuud ni oilgomjtoi yagad harin ter uhaantai surhii humuus ni naad zahin ymand hariulj chadahgui bdin gaihmaar

Зочин [66.181.177.164] 2019-02-27 10:43:25

100% таалагдлаа. Зөв бодолтой мундаг залуу байна. Анх буруу ойлгож байжээ. Одооноос 100% дэмжинэ ээ.

baas [185.39.141.202] 2019-02-27 10:09:10

uuriiguu dubiilgusun medleggvi alkash 1 bn aaa .. omog bardam biznestei jargalsaihan l tomorson gesen .; ene balaigiin chalchij bui ni vnen hooson dagzniihaa hamuug shvnd shavaj tulgasan ulugchin bas nevtrvvleg gechjee ...... molor erdene guai vnendeee medlegtei . bas soyoltoi hvleets tei uhamsartai hvn yum bilee ..... dairalt hiih gej baigaa hvniihee talaar ( asuult udur shunugvi beldeed tvvniigee tulgan uuriin beldsen tseejilsen vgee tasraltgvi asuuj shvlsee vsergej bolohgvi l dee .... vhsen har hvvreee .. iim nevtrvvlegt hen oroh vee dee ???? uhaant hvn hvniig yriulj daraa ni ni ard tvmen dvngiig ni tavidag yum .;

kk [218.166.32.128] 2019-02-27 10:54:32

1t ta guai ard tumen bish. 2t ta bol baas nertei baas.

Zochin [150.129.143.199] 2019-02-27 05:11:48

Mundag zaluu. Amjilt huse.

Ari [59.153.115.196] 2019-02-27 04:12:50

Энэ залуу бол одоогийн бохир заваан бүх юмыг мөнгөөр шийддэг ийм нийгэмд яг тохирсон асуулт тавьж чаддаг иймэл хүн бнашдээ. Энэ уурлаад байгаа гарууд одоо юу вэ? Анхнаасаал хүн үнэхээр үнэнээрл ажилж амьдраад бгаан бол энэ залуугын асуултанд үгээ мушгаал мэлтэлзээл энэ яриагаа өөрчлий засуулы гэх ямар шаардлагатайн манайхан иймэл болохооро одоог хүртэл 76гаса авхуулаад ийм байгаашдээ. Хэлдэг,ярьдаг үнэнчээр гарж ирж байга хүнээ нийлж дардаг. Гарах гэхээр л алчихдаг эсвэл мөнгөний амтанд оруулдаг одоо тэр жавхлан гишүүнийг хар мөнгний амтанд орцон орохгүй гээд ядын гацаараа хэлээд яахийн бусад нь нэг тал юм чинь тэгэснээс адилхан идсэн дээршд

Ориг [66.181.186.20] 2020-08-14 06:06:32

Нэр сайтай хүний зүс муухай болдог гэж үг бий.....

Зочин [104.248.153.222] 2019-02-27 03:03:47

Zarim hvmvvs yu gj hvleej awah yu gj yarih ni hamaagvi ooriinhooroo bj newtrvvlgee chanartai sain hiigerei zaluu mim ajlin amjilt hvsii

Буруу [79.225.232.138] 2019-02-26 21:56:02

Хар маасын сонирхлыг татсан суваг!! Нийгэмдээ огоожмжй огоомор нэвтруулэг змйгээч! Нийгэм тэр чигээрээ хунд байзад тэр хэруулийн екран бур ч зумуусийг талцуулах юм. Оодрог бодож ороолийг баярлуулах сэдэв ол дуу минь!!!

Зочин [178.118.91.52] 2019-02-28 19:39:42

yag ynenteneg zaluu.heryylch herl amaa bilyydsen.ner turtei hymyysiig avchiraad uliig ni shagaaj ulaital herelddeg buzar nevtryyleg

Зочин [202.126.89.191] 2019-02-27 01:53:17

Гуцалгүй зайлаа. Юу хийхээ чамаар заалгахгүй

Зочмн [79.225.232.138] 2019-02-26 21:52:30

Хуний гутгэж болозгуу гэнэ уу?? Хэлсэн уг болгоныг нь гутгэж хэллэг зантай. Ердоо л улс торд опоз гжсэн бодолтой нь унэн байх. Сэтгуулч Монхбаясгалан, Уянга шиг ярилцлага авдаг , сэтгэдэг бол зунд хундлэлтэй хандаж бна гэж оцлгохсон!!!

Зочин [24.16.34.34] 2019-02-26 20:24:38

Дээхэнэ уеийн эруугийн мерден байцаагч шиг хуний зэвуу хургэсэн этгээд 37 оны Жамбалдорж гуай шиг царайлсан амътан Жамбалдорж гуай ерен хэдэн он хуртэл байсан даа хеерхий

Зочин [202.21.106.124] 2019-02-26 18:38:04

Nootoi/noogui n hamaagui. Sain hudal yarij chaddag hun multarchih l bh. Gehdee odoogoor hamgiin chadvarlag asuuj shaardaj bgaa zaluu mundag bna. Uzeh durtai. Zundoo nevtruuleg hiigeerei. Amjilt!

Зочин [117.111.1.145] 2019-02-26 16:11:45

өмнөөс нь өргөсөн дэнр суучихсан юм шиг болдог шүү.ер ньбид үнэнд дургүйхупалд дасал болоод байна .амжилт хүсье сэтгүүлчээ.хуйхлаад өгөөрөй

Mongol zurh [66.181.187.208] 2019-02-26 15:27:48

Duu yg mongolchuudiinhaa zurh setgeliig onilj sain betgii shantar ard tumen gej alch ulsad bn ted huchtei elbegdorjiig neg urdaa

Зочин [66.181.186.170] 2019-02-26 15:23:26

Зочин [24.111.75.32] 2019-02-26 14:59:16

Hard talk ч биш л байгаа юм. Арай ийм байдаггүй л дээ. Сэтгүүлч залуу яагаад ч юм бэ таалагдахгүй байна. Ярилцлага өгсөн хүн энэ яриагаа гаргахгүй ээ жаахан засья гэвэл зөвшөөрөх хэрэгтэй, тэрнээс биш тэр чинь ярьсан хүний эрх шүү дээ хамгийн энгийнээр. Энэ яриандаа гэсэн цалин цавуу, захирал махирал хамаг юмаа яриад нэг л биш байна. Гэхдээ залуу хүн алдаагаа харж засаж тэгширч явбал болох байлгүй дээ.

Зочин [91.141.3.98] 2019-02-26 22:04:55

Бусад нь тэгдэг юм байгааз. Энэ бол Ам нээвэл нэвтрүүлэг биш. Энэ бол Улаан бал.

guij bn [182.160.2.174] 2019-02-26 14:50:54

hosbayar dasgaljuulagch chuluut buh orkhon 2 g oruulj uneniig medmeer bn

gg [66.181.160.88] 2019-02-26 17:25:54

Tim shu

zochin [183.13.200.41] 2019-02-26 14:16:02

Sain nevtruuleg taalagdaj bna.ulam ikh amjilt gargarai mash sain bna.

Orgioo [202.9.44.234] 2019-02-26 12:49:19

Tsarai ni l oorchlogdson bolxoos bagiin zorigtoi zaluu bargiin aaviin huu komputriin araas shaaj bga shigee baraxgui shuu chamaig gants l shaana xaxa bagiinx ni nzuudaas asuugaarai golognuudee

sain baina lodoi [202.21.106.136] 2019-02-26 12:48:03

mundag setguulch shuu.jagaag mad tavij yamar hun be gedgiig ni haruuljj chadsan.mun jagaagiin karier ch ingeed duuslaa daa

Зочин [122.201.21.222] 2019-02-27 10:34:54

Zohih huntei no zov yrisan shd bi lav demjjiigaaa oshoo ih amjilt

zochin [103.229.121.161] 2019-02-26 14:30:49

harin ch uuriihe bolovsrolgui, boloogyigee haruulsan

Зочин [202.55.188.41] 2019-02-26 12:22:24

Энэ муу баастай пацан өөрийгөө хэн гээд бодчихсон юм гай л байна шүү

Zochin [64.119.23.2] 2019-02-26 13:04:16

Baastai ch bai ugui ch bai mash zuv eruul asuultuud tavidag l daa. Computeriin araas tomroh bish

za daa [185.39.141.21] 2019-02-26 11:39:32

oroltsogch oldohgvi l boloh baih daa . hen doromjluulaad hamag bulaigaa delgeed suuhiig hvseh vee de

Zochin [64.119.23.2] 2019-02-26 13:03:14

Sain unshiv uu? Ooriigoo buruugui gej olon tumend notloh gesen humuus oorsdoo guij irj ordog gej bn

zochin [122.160.161.5] 2019-02-26 11:36:17

Lu.Gantumuriig bolovsroliin said bhad piar ch genuu neg yumig ni hariuzdag geed bsan daldaga pazaan mun bna sh dee.kkk

Зочин [150.129.141.95] 2019-02-26 11:32:52

Энэ мангарын сэтгүүлч гэж юү байхав дэ.Бүдүүлгээс нв болоод удахгүй нэвтрүүлэгт нь орох хүн олдохгүй.жаахан суралц_юм унш.ижил төстэй иймэрхүү нэвтрүүлгүүд яагаад олон жилийн турш амжилттай яьаал хүмүүс олноороо ороод байна гэдгийг мэдэж ав.чи бол бүдүүлэг байвал хүмүүс сонирхоно гээд итгэсэн мангар бацаан байна лэ ш дэ

хѳх монгол [66.181.161.44] 2019-02-26 11:12:38

энэ бацаан удахгүй баасаа иднэ.харж байгаарай

бэлтрэг [59.153.115.85] 2019-02-27 05:57:00

,Боссон Xөхсөн Боов бүлэг мин тонил цаашаа

Зочин [66.181.161.90] 2019-02-26 13:32:38

Муу тэнэг босоо монгол

Зочин [202.126.89.21] 2019-02-26 12:02:49

zail

sonirhogch [202.179.31.89] 2019-02-26 10:47:11

Univision deer 60 gej suvag alga yaj uzeh vee

Halh [66.181.179.184] 2019-02-26 17:40:07

Энэ муулж байгаа троллуудыг харсан чинь энэ залуу үнэхээр шударга гэдэг нь харагдаж байна. Хуйхлаад өг.

Зочин [139.5.219.89] 2019-02-26 13:21:15

Univision мөн юм уу танайх

Зочин [150.129.143.74] 2019-02-26 13:15:22

60 r suvag deer baigaa gehdee nuhuj uzej bolohgui harin yuotube deer baina jagaa bolon bosoo huh mongoltoi hiisen nevtruulgiig zoriud yuotubees uzlee ene zaluud uram ih hugarlaa mongoloo gesen setgel zurehtei humuusiig harluulah gesen zoriulaltai baij gej bodloo uzeegui humuus hi 1 uzeerei gej heleEdee

Үнэн [64.119.27.3] 2019-02-26 10:47:06

Зөв зүйл хийж байгаа залууд амжилт хүсье зарим хүнтэй зөөлөн харьцлаа гэнэ асуултанд нь зөв оновчтой хариулж байгаа хүнтэй өөр яаж ярих юм Батсуурь аварга маш зөв хариулж байсан босоогын хоёр асуултанд хариулахгүй хадуураад өөр юм яриад сүүлдээ уурлаад дууссан тийм зүйлийг хараад дүгнэлт хийх чадваргүй шүүмжлээд байгаа нөхдүүд бөгсөө гүйцэт арчсан үгүйгээ сайн харцгаачаарай тархи чинь дутуу ажилладаг тул бөгс чинь бас дутуу л байж таараа

Зочин [66.181.180.183] 2019-02-26 10:46:30

Сонирхолтой нэврүүлэг

Мундаг сэтгүүлч [183.177.97.70] 2019-02-26 10:23:08

Орчин үеээ мэдэрсэн гоё нэвтрүүлэг шүү. Үзэх дуртай

Зочин [59.153.113.161] 2019-02-26 10:12:07

Энэ нэвтрүүлгийг үзэх дуртай.Сэтгүүчид амжилт хүсьe.

Зочин [119.40.99.30] 2019-02-26 09:55:05

Сэжигийн

haha [66.181.161.83] 2019-02-26 09:45:04

za ter t5 d bsan nasaa hezee mongond durgui bolchihoov medne shd !!! chi uul uurhain yamand awilagch bsan bolood l bosoo hoh Mongoltoi baliar haritsaad baijildee !!! monhchuluunii awgai nasaa 2naiz bolhoor chi pyaldagdaj l de !! ee chi bas 1 al doloogch ym bna medle

Мөнхдөлгөөн [202.126.89.156] 2019-02-26 08:48:10

Сайн сэтгүүлч бна дээр. Амжилт хүсье.

Зочин [66.181.161.125] 2019-02-26 10:07:25

Мөнхчулууны яриа ч арай өөр байдлаар явсан шүү. Ийм байдлаар өөр өөр өнцгөөс харвал ирээдүйгүй.нөгөө хэдэн тв ижил болно шүү. За амжилт хүсье залуу минь урагшаа зоригтой, зорилгодоо үнэнч байгаарай.

Erguu Lodoid [117.111.15.148] 2019-02-26 08:23:14

Ooriigoo setguulch gj bodood itgechij. Chi setguulchiin unemleh ch bhgui aprat tewreed yawdag gar bsn shde. Neg ih udahgui newtruulegt chin oroh hun oldohgui bolno. Yagaad geech... Chinii chadwarlagt bish hun urichaad yum yariulahgui ugeer dairch doromjilj egoodoj tsagaaniig har hariig tsagaan bolgodog uildlees chin bolj shu de. Mongogui sda ooriigoo ingej od bolgood uls tors uzehnvv? Eswel neg tom pisdaagiin utcan huuheldei bolj zahialgaar hun harluulj newtruuleg hiij yawnuu? Zochnoo doromjilj harluulj od boloh chin yawahgui arga shu dagz aalz harh bogs mini

Зочин [59.153.115.26] 2019-02-26 16:26:11

apparat tewreed gene uu? setguulch mergejiltei hun, bas Zuunii medeegiin urdaa baridag chadvarlag zuragchin yvsan ymshuu

Зочин [59.153.115.26] 2019-02-26 16:24:59

setguulch mergejleer 4jil surch tugssuniig ni medneshuu, yuch medq bj yu taamgaaraa hudlaa yriad bn

Зочин [2.203.232.34] 2019-02-26 11:09:06

Hun ymar ch yvsan bj bno.Odo ym higed chadad yvj bval bolo ym bishu.Sain setgulch gj bi boddog.Bitgi atarh.Tsag tsagara tsahildaga huhuru bdaggui ym!

Sda [103.57.94.222] 2019-02-26 09:45:22

Pizda ve chi chine

Зочин [202.126.89.243] 2019-02-26 08:50:33

pizda ve chi chin

Зочин [59.153.114.153] 2019-02-26 08:00:35

Munkhchuluuntai bol oor bsan shuu.TV-d money heregtei l dee gol n netruulgiinkee ner hundee bodooroi

haha [103.206.195.202] 2019-02-26 07:20:55

hud2. nevtruulgee od bolgoh geed t1 ym ih yarina

Иргэн [203.217.139.225] 2019-02-26 06:49:39

Сайн нэвтрүүлэг, эрчээрээ өөрийнхөө хийе гэснээ хийгээд л яв. Амжилт хүсье! Лодойсамбуу.

Иргэн [203.217.139.225] 2019-02-26 06:49:38

Сайн нэвтрүүлэг, эрчээрээ өөрийнхөө хийе гэснээ хийгээд л яв. Амжилт хүсье! Лодойсамбуу.

Иргэн [203.217.139.225] 2019-02-26 06:49:38

Сайн нэвтрүүлэг, эрчээрээ өөрийнхөө хийе гэснээ хийгээд л яв. Амжилт хүсье! Лодойсамбуу.

Иргэн [203.217.139.225] 2019-02-26 06:49:37

Сайн нэвтрүүлэг, эрчээрээ өөрийнхөө хийе гэснээ хийгээд л яв. Амжилт хүсье! Лодойсамбуу.

эсрэг [202.126.89.175] 2019-02-26 06:40:11

Батсуурийн өмнө илэрхий пялдага байсан шүү амыг нь дагуулаад аятайхан асуулт тавиад .Харин газар нутгийнхаа төлөө сэтгэл төвин тэмцэж байгаа залуусыг болхоор үгийг нь мушгиад өдөөд байсан нь таалагдаагүй .

Зочин [202.179.24.164] 2019-02-26 09:16:39

Таалагдаагүй

Хөөрхий дөө [162.229.188.40] 2019-02-26 06:10:25

Өөрийгөө их сайн сэтгүүлч гээд итгэчихсэн бацаан байна даа. Одооны хүүхэн шиг хов жиь ярьсан л залуусын төлөөлөл байна лээ. Дүрдээ итгээд дээшээ нисч байгаад нэг л мэдэхэд бяц унана шүү. Заримд нь долигоноод, заримыг нь мушгиад байдаг хүн шударга гээд байгаа нь юу л бол хэ хэ.

Unshigch [24.130.183.146] 2019-02-26 06:06:45

Zuv shuu, dairaad bai zaluu min. Unen saihan shdee, aih yumgui!!!! Zorigtoi baigaarai.Amjilt TV6

ha ha ha [162.229.188.40] 2019-02-26 06:01:21

medee.mn, gogo.mn, news.mn, ikon.mn gene uu he he.Dandaa busdiin yum hulgailj tavidag site -uud daa. Heden ch zuun jishee barimt baidag.Hariutslagatai gechijee bas. Ter orchuulsan medee, materialuud bol ichij uhmeer dee

Зочин [59.153.115.26] 2019-02-26 16:28:48

chi tgd ymar siteiig hnaas ch yuch hulgaildagguu, mergejlin setguulchtei, redaktstai gj heleh ve? hel dee sonsoy

Зочин [119.40.99.30] 2019-02-26 05:48:06

Ямар тэнэг нь энэ нөхөр дээр очиж сайн дураараа эвгүй байдалд ордог юм бол хаха

Даваадорж [66.181.160.49] 2019-02-26 05:32:03

Амжилт Зөв бодолтой шударга залуу шүү эрч хүчээр дүүрэн баыгаараа

Зочин [150.129.141.95] 2019-02-26 05:28:27

энэ бид 2 нохойн баасаараа сэтгүүлч байхав дэ.анхаарал татах гээд ядсан эхлэн суралцагч

үочин [202.21.113.146] 2019-02-26 07:18:09

гоё хэллээ

Зочин [162.229.188.40] 2019-02-26 06:02:17

yag unen

Даваадорж [66.181.160.49] 2019-02-26 05:23:52

Амжилт

зочин [103.206.195.166] 2019-02-26 04:44:37

байх л ёстой хэлбэр байх. Гэхтээ өөрийн бодлоо хэт тулгах гээд байгаа юм харагдадаг, гэхтээ зарим асуултыг тойруулаад байгаа хүнд тэгэж асуудаг байх л даа. ер нь боломжийн, үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон. Амжилт хүсье

guest [103.111.68.3] 2019-02-26 04:36:34

Yag shuud damjuulchikhval boldoggui um uu? Tegvel iluu unemshiltei, yamar negen tailbar khereggui.

Bold [139.5.216.184] 2019-02-26 04:23:17

Ene er emn medegdehgyi almas shig hun yariltslaga avch. Ys musee boogood ekranii soyol yum baidaggyimuu zah deer gertee baigaam shig manai setguulchid yagaad mergejliin bus bajdag yum be

зочин [66.181.180.129] 2019-02-26 04:12:34

Энэ хүү сайн сэтгүүлч болох үүд хаалга 12 жилийн дотор ажил хийгээд бүх бодож сансана зүйлээ олоод авчээ.ингэж байж өөрөөр сэтгэж бодож ажлын дадлага туршлага сууж амидралыг үнэн зөвөөр мэдэж авна даа.цаашдаа нийгэм зүгширээд голидролдоо орохоор энэ бүх хийсэн ажил чини зөв болж,ярилцлага чини архивт үлдэх болноо.сайн бна үнэнийг улайлтал хэлүүлэх хэрэгтэй.жагаа мэтийн худалч хуурамч баг өмссөн нөхөд энэ нийгэмд маш олоноор үржиж бгаа шүү.үүнийг харж л бгаа биз.амжилт хүсие

Зочин [66.181.160.21] 2019-02-26 04:00:55

Setguulch ooriin ner hundiig buteej od blh huslen yum shig ... heterhii buduuleg. Nevtruulegt urisan bish yaltan baitsaaj bga yum shig... Molor-Erdenetei yriltssam shtorknoos 2hunii bolovsroliin tuvshin haragdsan.

lol [66.181.186.237] 2019-02-26 03:56:18

nam dagaj tsunh barisan doldoi l shuudee yaaman deer shaamiigaal yavj bdag doloogch chi ter muu heleed bgaa niit har mass chine chamaig helber mongo hooson gedgiig daanch medehguil; yumaldaa nasanjargal gj tv5 iin ugshiltai haanaas henii gar holiin uzuuruud gedgiig chine setguulchid bugd l medej bgaashdee shamii sda

Зочин [66.181.164.103] 2019-02-26 03:38:08

tomor zamiin zolbin deeremchin huchirhiilegch hog shaar l bsan shtee yu wee!!!

Зочин [91.141.3.98] 2019-02-26 22:10:10

хүн өөрчлөгддөг юм баас аа

зочин [103.26.193.75] 2019-02-26 03:26:43

Яг хэлсэн шигээ бас л бишээ. Ярилцлага дээр өөрийгөө юу ч гэж магтаж хүнд яаж ойлгуулж болно ш дээ. Уг нь дажгүй хүн шиг бсийн. Тэр нэг бөх,мөнхчулуун нартай хийсэн ярилцлага бол бүр хөгийн хошин шогоо. нэг л цаанаасаа бялдууч, эсвэл зөвхөн тэр хүнээ л яриул гэсэн даалгавартай бсан уу нэг л хиймэл дарамттай сценари. одооноос ийм утга агуулгатай нэвтрүүлэг их моодонд орж эрэлт ихтэй бгаа болохоор үзэгчид ихтэй бгаа. харилцаагаа бас жаахан бодож урьж авчирсан хүнээ хүндэлж дууныхаа өнгийг засаж ярилцаж бхгүй бол үзэгчид дорхноо уйдах бх шүү.

Зочин [202.21.106.164] 2019-02-26 03:12:59

Байх ёстой л нэвтрүүлэг,гэхдээ заримдаа арай л биш благ

Зочин [203.91.115.43] 2019-02-26 02:37:31

ih ym unshij sudalsan bnaaa iluuu mergejsen bna shuuuu

Зочин [66.181.160.44] 2019-02-26 03:43:09

Ooriig ni hen be gedgiig oilguulj ogdog nebtrvvleg bailaa.Ene yriltslagad orsniihoo daraa hvmvvs ooriigoo arai oor ontsgoos harj ooriigoo ulam sain mederdeg baij bolno

Зочин [81.183.135.92] 2019-02-26 02:26:49

Молор-эрдэнэ шизотыг бол яг тааруулж гоё харьцсан юм шиг байна лээ. Хамрын доор хагархай байна гэсэн мэт зоргоороо чалчин нийгмийг вирустуулж байгаа хүний нэг Молорэрдэнэ гэгч дипломгүй байж өөрийгөө доктор хамгаалсан гэнээ бас. Энэ залуугийн хувьд заримдаа хэт дүрдээ итгээд байх шиг байдаг, улс орон удирдаж яваа дарга нар юу гээд л нэг сэтгүүлч бандийн өмнө нь жижигрээд зандруулаад сууж байхав дээ

Зочин [103.212.118.73] 2019-02-26 04:17:45

delkhen nertei ikh surguul aas 2 doctor tsol avchigeed , ter tuvshin hun tei yar. tusgai mergeshitsin mergejilgui setguulch yaaji shinjilekh uhaan survuljilakh beee.

Зочин [202.179.10.22] 2019-02-26 02:17:05

үзэх дуртай нэвтрүүлэг

тогтох [202.21.100.210] 2019-02-26 02:06:26

Юм бүгд ямар тэгш байхав дээ заримдаа байгаа онохгүй тохиолдол харагдаж л байна лээ сэтгүүлзүйн шударга үнэнч байх тал дээрхи ярилцлага таалагдлаа Ярилцлагад орсон гэмгүй хүн байцаагдахгүй болсон үйл явдлыг яриад л гараад явна шүү дээ тиймээс хүмүүсийн үнэн нүүр царайг илчилдэг өөр олон сэтгүүлч байгаасай

Lod [203.91.117.8] 2019-02-26 01:53:01

Ene ih zorig odoo ued hvnees garahguishdee comment bichsen garuud mai shuu

HH [218.166.32.128] 2019-02-27 10:52:25

Yag unen. Ih zorigtoi bas mergejildee mergeshsen salbar niigmee medersen zaluu baina. huuramch niigmiin huuramch humuus aih gaihah uzen yadah uchiraa olohgui ni zeregtsej baina. tsag hugatsaa haruulna biz dee. setguulzui eruuljih zam ruugaa yavah yostoi.

Temuulen [139.5.218.12] 2019-02-26 01:29:22

Goy nevtrvvleg .vzeh durtai

Зочин [66.181.164.103] 2019-02-26 01:29:14

Uhaantai zaluu amjilt husey

Зочин [59.153.115.160] 2019-02-26 01:21:59

Mundag zaluu da

R&I [77.111.247.106] 2019-02-26 01:16:19

Сайхан ярилцлага болж. Ийм сэтгүүлчид нийгэмд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаадаа.

123 [202.126.89.54] 2019-02-26 01:12:53

Яахаа ойлгочихсон залуу юм билээ мундаг

Zochin [122.201.22.248] 2019-02-26 00:49:04

Hun doromjilj, doosh n hiideg, ah zahaa medehgui, huniig ul tooj haritsdag nevtruuleg bnlei. Nevtruulegt n orj, eldveer doromjluulchaad, daraa n ene zaluugn heleed bga shig mungu tugrug ugye, ene ter gd setgel sanaa, ediin zasgaaraa shataj bsnaas zugeer l orohgui bgaach!!

Зочин [202.9.42.123] 2019-02-26 03:17:33

ah zahaa medehgui baih ni huuli zorchij bui yvdal bish!! Buh hun erh tegsh erhtei mal mne

Зочин [14.0.171.184] 2019-02-26 02:20:38

Bitgii solior.bh yostoi l nevteruuleg odoonii ene hugiin yalzarsan niigemd bol tashuur bolood bj bh yostoi nevteruuleg sain vh setguulch bn

Зочин [64.119.19.253] 2019-02-26 00:48:39

Shaatsan golog

Зочин [202.70.44.116] 2019-02-26 00:47:50

batsuurit daldgaganaal baisan shuu dee.

Зочин [202.9.42.136] 2019-02-26 03:01:11

Юм үзээд ойлгох ухаангүй чам мэтийн хүмүүс л нөгөө хар маас хөлдүү гэдгээ нотлоод бга юмда асуултанд нь хариулаад сэдвийн дагуу хариулж бга бхоор Батсууьтай маргах шаардлага бхгүй бгаамаа хөлдүү минь дахиад үз бүр 10 удаа үз тэгээд ойлгохгүй бол явж эмнэлэгт үзүүлдээ

123 [43.242.243.249] 2019-02-26 00:59:30

iim ym unshaad hurtel oilgodoggui mal yumdaa

Зочин [199.249.230.88] 2019-02-26 00:25:31

arai2

Зочин [77.111.246.13] 2019-02-26 09:37:03

сайн нэвтрүүлэгэ

Зочин [202.9.43.29] 2019-02-26 02:51:01

Зөв бодолтой,шудрага залуу бнаа.....


116 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
116 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.