Улаанбурхан өвчний тохиолдол дахин бүртгэгдээгүй байна

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тус өвчтөнг одоогоор тусгаарлаж, бусад ажилчдад дархлаажуулалтын вакцин хийсэн байгаа. Харин улсын хэмжээнд одоогоор улаанбурхан өвчнөөр өвчилсөн тохиолдол дахин бүртгэгдээгүй байна.

Эрүүл мэндийн сайдын 08 тоот албан даалгаврын хүрээнд улаан бурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж, 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалжээ.

Сэтгэгдэл

Дарь [202.126.89.213] 2019-03-12 06:43:37

10 хоногийн дараагаас халдвар тарах эсэх нь мэдэгддэг юм.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.