Зайсан дахь KFC-гийн салбарыг хааж, хохирогчдод 49 сая төгрөгийн нөхөн олговор өгчээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарчээ. Энэ талаар НМХГ-аас мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд KFC-гийн сүлжээ хоолны газар 12 байршилд үйл ажиллагаа явуулдаг аж. Дээрх бүх салбарт МХГ-ын хяналт шалгалтыг явуулсан байна. Ингэхдээ хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүлж, арга хэмжээ авчээ. Тухайлбал, зарим салбарт ашиглаж буй ундааны концентрацын хугацаа нь дууссан. Нийт 410 хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстойгоос 9 хүн нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан гэх мэт нийт 64 зөрчлийг илрүүлж тухайн газар дээр нь зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна. Мөн гарсан зөрчлүүдийг нь үндэслэж салбаруудад 4 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. Харин долоон газарт нь улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
Хоолны хордлого гарсан KFC-гийн Зайсан салбарт дараах арга хэмжээг авсан:
- Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон.
- Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 4 6.15 дугаар зүйлийн 3.1 болон 5.1 6.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн нийт хордлого гарсан салбарт 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг нь хураасан. Мөн хохирсон иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохирлын бодит зардалд 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авсан.
- Сэжиг бүхий 18 нэр төрлийн 5,960 ширхэг 31.1 кг амталсан болон амтлаагүй тахианы махыг хурааж, устгуулах арга хэмжээ авсан.
- Үзлэг шинжилгээ бүрэн биш, баталгаажуулаагүй гэх мэт зөрчилтэй байсан ажилтнуудыг Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төвд давтан шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр ямар нэгэн нян тээгч болон өвчтэй хүн илрээгүй.
- Салбарын усан хангамжийг нийлүүлэгч “CCS MGL" компанийн гүний худгийн үйл ажиллагааг шалгасан. Шалгалтаар зөвшөөрөлгүйгээр гүний худаг ашиглаж үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ус түгээж байсан нь тогтоогдсон. Тиймд 5 сая төгрөгийн торгох шийтгэл, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон.
Сэтгэгдэл
zochin [64.119.26.92] 2019-03-20 15:00:33
dahij hezech orohgeee
Түүхий эдийг Хятадаас битгий ав. [202.131.228.118] 2019-03-20 02:54:30
Хятадаас тахиа авч байгаа үед KFC ч өөдлөхгүйдээ. Хаанаас, хэдийд, юу, ямар чанартайг авч, хэрхэн хүргэж байгааг Монголын талаас БҮРЭН хянах боломжгүй. Иймд KFC бүх түүхий эдээ, т-л мах, ногоо, лаазлаагүй ундаа, бүлчигээ МОНГОЛООС аваагүй цагт хордлого гарах бүрийд л түүхий эдийн чанарын асуудал гарна, үүний шалтгааныг тогтоох боломжгүй байна. Иймд БҮХ түүхий эдээ ЗӨВХӨН МОНГОЛООСОО авбал хэрэглэгчдийн итгэл сэргэнэ. Тэгэхгүй бол Хятадын түүхий эд найдваргүй байна.
Зочин [103.229.121.241] 2019-03-20 05:15:58
манайд байгаа тахианы хоол урдаас орж ирдэг ш дээ худлаа гэвэл гаалийн мэдээлэлд байгаа ш дээ
Монгол [182.160.39.198] 2019-03-19 17:23:06
Энэ жилдээ лав КФС идэж болохгүй байхаа. Тахианы махандаа их учир байгаа!1
зочин [103.10.22.113] 2019-03-19 11:37:06
хохирогчдод хохирлыг бүрэн дүүрэн барагдуулаагүй байна шүү дээ.
зочин [66.181.177.78] 2019-03-19 11:15:04
Та нар больж үз.
Зочин [202.9.42.25] 2019-03-19 10:19:16
ёстой ойрын хэдэн сардаа бол оролтгүй
Kfc [66.181.179.203] 2019-03-19 10:14:08
Ene ix medeelliin xaaguur ni yavdag bolood xumuus xordood nasan turshiin arilshgui uvchtei bolj bxad avch ideed bdag bnaa ur xuuxdee buu xorloochee xeneggui mongolchuudaa
За за [202.179.26.46] 2019-03-19 09:14:57
Шаал худлаа мэдээлэл
Зочин [203.91.115.37] 2019-03-19 09:08:32
Өчигдөр 25-р Эмийн сангийн салбараас тахиа авч идсэн Аав хүү 2 бас хордсон бна шүү!!!!!!
Irgen [66.181.183.138] 2019-03-19 07:59:21
Ahiad uur salbaraad hordson geheer hvndee bish tahiandaa bgaad bgaan bishvv
Зочин [202.9.42.25] 2019-03-19 07:21:24
ЗА НӨГӨӨ ЦУСАН СУУЛГА НЯН ТЭЭГЧ 2 АЖИЛЧИН НЬ ЮУ БОЛСЫН ?
Зочин [150.129.143.6] 2019-03-19 11:38:42
уйлаад гэртээ харисан
иргэн [202.179.26.157] 2019-03-19 07:07:51
Торгууль нь Багадсан бололтой цааана чинь ахиад KFC
Жаргал [194.228.76.162] 2019-03-19 07:07:08
КФЦ -ийг хаасан гэдэгт итгэхгүй.