БНХАУ-ын шүүхээс 21 жил зургаан cap хорих ял авсан О.Нямдуламыг суллажээ

У.Уранцэцэг / Хууль

Гуравдугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтанг О.Нямдуламд холбогдох материалыг хянан хэлэлцсэн байна.

О.Нямдуламд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хугацаагүй хорих ялыг 21 жил зургаан cap хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг 2015 оны дөрөюдүгээр сарын 13-ны өдрөөс 2036 оны аравдугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар шийдвэрлэсэн байсан аж. БНХАУ-ын шүүхээс ял авсан О.Нямдуламыг 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол улсад шилжүүлэн авчирчээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн дөрөвдэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэсний дагуу ялтан О.Нямдуламд оногдуулсан хорих ялыг дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн гуравдахь хэсэгт зааснаар түүнийн биечлэн эдэлсэн долоон жил зургаан сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

minii [139.5.218.26] 2019-03-28 02:07:58

ene nogoo howd aimagiin bulgan sumiin irgen monvv

Зочин [103.26.193.84] 2019-03-24 14:08:08

шүүхэд маш их баярлаж байна

Зочин [202.55.188.46] 2019-03-22 08:36:13

Хүний мөсгүй муу сэтгэлтэнгүүд минь нэг ч гэсэн хүүхэд эхтэйгээ байг зоргоороо хуцацгаах юм даа .шүүгчид баяр хүргэж бн. Их шударга шийджээ

Зочин [103.229.121.32] 2019-03-23 08:42:37

яг зөв. хүний мууд дуртай гарууд өөрсдөө зовлонд унах өдөр ирдэг юмаа

Зочин [203.91.118.247] 2019-03-22 03:05:18

яахав дээ ядарсан монгол эмэгтэй байна. Хэдэн хүүхдийг нь бодоод суллахад яахав дээ. тэр байтугай томчуудын хүүхдүүд хүн алж, хүүхэн хүчиндэж байхад амьдралын төлөө л явж байсан байлгүй. Одоо хашраа биз. нэг удаа уучлахад гэмгүй.

Иргэн [202.179.10.162] 2019-03-22 14:58:45

Өршөөх нь зөвөө

hi [139.5.218.80] 2019-03-22 02:13:40

Хамгийн ойлгоход хэцүү шийдвэр бна. Хар тамхичдыг хөхүүлэн дэмжээд ч байгаа юм шиг. Хятадын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод ч байгаа юм шиг.

Зочин [66.181.160.98] 2019-03-22 01:43:46

Helmegdsen hvmvvsiin neg n ch boltugai tsagaataj bwal boloo Doo huurhii vr hvvhdvvdee haraad saihan amidrag l Dee hvnii muud durlaj bhaar uursdiinhuu amidraliig aytaihn awch ywahaa bodotsgoo hvmvvs mine

zochin [202.9.44.70] 2019-03-21 14:11:20

hytadiin erliiz hulgaich nariig bugdiin hytadruu ni shiljuulj nutagt ni yaliin beyeer ni edluuleh heregtei..hytdiin huuliin deeguur gishgehiin haray l daa...hytdiin shuuh erliiz hulgaich naraa shuud buudna harj l baig.rai

Зочин [64.119.17.172] 2019-03-21 11:07:53

хятадууд ѳѳрсдийн шорондоо үхүүлэхгүй гд хурдхан буцаасн л асуулал даа ер нь бол. хятад ухаан гэхүү дээ.

зочин [103.229.120.190] 2019-03-21 12:05:03

хар тамхичин монголд хэрэггүй ээ.хар тамхичинаар монгол дутаагүй бнаа. монголхар тамхины хуулиа чангалаж цаазын ялтай болгохгүй бол маргааш чиний хүүхэдийг хар тамхичин болгоно гэж бод

temuujin [202.9.44.3] 2019-03-21 10:22:41

Ингэчихээр дараагийн иргэдийг өгөхгүй энээ тэрээ асуудал үүсэхгүй юу?

худ [202.9.43.121] 2019-03-21 10:17:47

хар тамхичдыг өршөөж ялаас мулталдаг и.ганбат гэж айхтар шүүгчтэй боллоо хэдийг авсан бэ ???

baagii [59.153.87.10] 2019-03-21 09:17:16

uchriin olj baij hamaagvi bichildee

Зочин [202.126.89.235] 2019-03-21 09:07:18

Ingeed baival yaltan soliltsij chadahgui bolno sh dee. Uuniig hyataduud harj bgaa. Esvel zarlahgui sullachihaj boldoggui yum uu.

Зочин [202.179.31.58] 2019-03-21 09:05:05

Манайхан урд явахдаа битгий ийм гэнэн байлдаа

Зочин [202.179.26.46] 2019-03-21 08:55:54

Одоо хятадаас ялтан солилцоогоор иргэнээ авчирна гэдэг өнгөрөө.

Өлзий Өлзийнөө [58.84.146.18] 2019-03-21 08:29:57

Эвийдээ Урагшаа явж наймаа хийдэг байсан хүүхэн яг л саяхан юм шиг санагдаж байна вагонд хамт явж байлаа Урд сурдаг хүүдээ явуулж байгаа юм гээд настай хүний өгсөн номнууд аваад гарч байгаад баригдсан юм. Өрх толгойлсон эмэгтэй байсан Хүүхдүүд нь өрөвдмөөр бүлтийгээд үлдсэндээ

Зочин [103.229.121.32] 2019-03-23 08:43:59

юу байсныг нь мэдэлгүй хүний юмыг авч гараад л баригдсан байх. эзэн нь биш авч явсан хүн нь хэрэгт ордог гэж анхааруулаад байгаа шүү

Иргэн [64.119.17.252] 2019-03-21 07:59:22

Энэ хүн ямар хүн юм бол сайн мэдэхгүй юм байна, гэхдээ ийм байдлаар ялыг хөнгөлөөд байвал болно гэж бодож хүн л олон болох вий дээ. Хар тамхи бол хар тамхи шүү дээ. Монгол хүнээ эрүүл байлгая гэж бодвол ялыг эдлүүлэх хэрэгтэй баймаар юм

ЦэЭгий [202.21.106.133] 2019-03-21 07:26:03

Хар тамхины хуулиа чангалахгүй бол Монгол удахгүй хар тамхинд орж сөнөнө шүү

Цээгий [202.21.106.133] 2019-03-21 07:21:39

Хөөрхийдөө буруу гарынханд ашиглуулсан бол

Зочин [202.179.24.105] 2019-03-21 07:21:33

цаашдаа Ялтан солилцох Асуудал дээр Хүндрэл гарна даа Хятадууд Хууль цаазаа ягштал Баримталдаг Улс манайх шиг биш танайх Гэмт хэрэгтэнгүүд дээ хэт зөөлөн хандаж байна гээд дараагийн Ялтан солилцох Асуудалаар Хятадууд татгалзвал яана

ХА ХА ХА [124.158.90.47] 2019-03-21 07:19:29

ХЯТАДЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ МОНГОЛЫН ШҮҮХ НУЛИМАЖ БАЙНА ДӨӨ.

Мөнх [66.181.160.101] 2019-03-21 07:16:00

Томчууд, баячуудын хүүхэд бишээ гэр бүлээ тэжээх гэж ганзгын наймаа хийж байсан 40 гарсан өрөвдөлтэй эмэгтэй өөрийн гэнэн зангаас болж Хятад руу хар тамхи оруулж байгаад баригдсан олон хүүхэдтэй эмэгтэй, ад үзэх хэрэггүй.

Зочин [66.181.176.59] 2019-03-21 07:03:59

Ёстой сайхан мэдээ бна.Хөөрхий эх орондоо ирж дээ.Азтай юм.

Зочин [202.9.43.121] 2019-03-21 06:34:46

36 он хүртэл ял эдлэх ёстой ялтныг шууд авчраад хэрэгсэхгүй болгочиж байна аймаар юмаа

Solongo [103.229.120.122] 2019-03-21 10:30:41

Yun ni aimaar bgaa yum. Hyatad uls ooriinhoo ard irgediig buhii l talaar hamgaaldag yum chini, mongoliin neg irgeniig eh oron ni avchraad erh cholootei bolgood ur huuhduudtei ni esen mend uulzuulaad ogson bn. Bayrallaad setgegdel bichiheer bhad mongol hunii orovch zan bhgui yasan muuhai sanaatai yum bichee ve

Зочин [202.9.43.121] 2019-03-21 06:33:12

ХУД ШҮҮГЧ И. ГАНБАТ ГЭГЧ ЯМАР ЭТГЭЭД ВЭ САЙН СУДЛАЯ БАЙЗ

Зочин [202.9.43.121] 2019-03-21 06:32:30

ХЭНИЙ ХҮҮХЭД ВЭ ,ШИЛЖҮҮЛЖ АВААД ЯЛЫ НЬ ЦАЙРУУЛЧИХЛАА , ТЭНД ЦААЗААР АВАХ ЯЛТАЙ Л БАЙСАН БАЙЖ ТААРАА

Зочин [202.9.44.240] 2019-03-21 06:24:10

Энэ хар тамхичин борлуулагч нэгэн луйварчны л хүүхэд байж таарна.Энэ бол манай залуу үеийг устгах захилга боллоо.Одоо мэргэшсэн этгээд энэ нийгэмд хүчээ авна даа.Монголын шүүхийг даруй шинэчлэх хэрэгтэй б.на.Зарим нэгэн хуулийн заалтыг шинэ нөхцөлтэй уялдуулан өөрчлөх хэрэгтэй.

ө [150.129.143.26] 2019-03-21 08:32:47

Луйварчны хүүхэд бишээ. Зүгээр ядарсан эмэгтэй, хялбар аргаар мөнгө олох гээд амьдралаа сүйрүүлсэн гар. Манай хүүхнүүд хятад руу хар тамхи оруулах сүлжээнд орж хятадын шоронд тамаа цайж байна даа.


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.