Монгол банк, СЗХ-ны ажилтнуудын ХОМ-ийг шалгаж эхэлжээ
2018 оны шинэчилсэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэгт цахимд суурилсан дүн шинжилгээг хийж, өндөр үнийн дүнтэй хөрөнгө, орлого бүхий албан тушаалтнуудын мэдүүлэгт хяналт шалгалтын ажлыг нарийвчлан байна. Тухайлбал, төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу зарим шүүгч, Банк бус санхүүгийн байгууллагатай гэх Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий ажилтнууд зэрэг 67 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн сард хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу
•Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 30 хувиар бууруулах
•Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан.
ЭХ СУРВАЛЖ: АТГ
Сэтгэгдэл
Зочин [202.21.106.116] 2019-03-26 05:05:27
zuv
Зочин [202.179.31.109] 2019-03-25 16:19:02
Ажлаас нь халж шоронд хийгээч. Монгол банк чинь чухал газар ийм байж болохгүй
иргэн [108.162.188.72] 2019-03-25 15:49:05
Хөрөнгө орлогын мэдээгээ тайлбарлаж чадахгүй, дутуу мэдээлсэн бол шууд ажлаас нь халаачээ.
бат [66.181.160.89] 2019-03-25 13:52:06
ийм худлаа юм гаргаж ард түмнийг бүү төөрөгдүүл. Наадах чинь шал худлаа. Хэрэв үнэн бол шалгалтын комисс 10, 10 сая төгрөг хармаалаад ямар ч зөрчилгүй гэж шийдвэр гаргана. Мөрийцсөн ч болно. Луйврын төрд дандаа лжйварчид ажилладаг юм. Шударга царайлдаг Хүүк, УИХ-ын 5 гишүүнээс бусад нь бүгд адилхан луйварчид шүү дээ
Ардын нам шулаач [64.119.21.24] 2019-03-25 11:03:51
Банкнууд хэрэглээний зээлээ хумихаар иргэд банк бус уудад хандаж эхэлнэ. Ингэснээр дээд дарга нар тэдний ха юмаатнуудын ажиллуулдаг банк бусуудын орлого ашиг тэнгэрт гарна. Манай засаг ингэж л иргэдээ 'халамжилдаг" юм даа . Ийм чиг шулаач улс төрийн нам байх гэж. Ардын намынхны шуналд хязгаар ёроол гэж үгүй. Иргэд Ардын намын дарангуйлал шулахаас ангижирч чадахгүй. Ямар зовлон нүүрлэхээр монголчууд ингэж амьдардаг юм бол