Ц.Раднаа: 2008 онд олимпийн аваргаа хүлээж авсан шигээ Монголын ард түмэн миний амжилтаар бахархаж, омогшжээ

М.Амаржаргал / Спорт

-ЗАЛУУДАА БҮТЭЭЖ ЧАДААГҮЙ ЗҮЙЛЭЭ ХӨГШИРСӨН ХОЙНОО ҮЗҮҮЛЛЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА-

400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон 85 настай Ц.Раднаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул иргэн бөгөөд хүүхэд насаа Говь гурван сайхан уулын бэлд хөл нүцгэн хурга, ишиг хариулан өсчээ. Хүүхэд байхын л гүйх дуртай нэгэн байж. Томчууд "Хурга, ишиг эхтэйгээ нийллээ шүү хүүхдүүд гүйгээрэй" гэхэд Ц.Раднаагийн тавхай нь гялалзаад хоёр дүүгээ холоо хаяад гүйчихдэг талаар дүү нар нь бидэнд хуучилсан юм. Том болсон хойноо ч морь унах дургүй адуу, хониндоо явахдаа явган гүйчихдэг байжээ. Үеийн найзууд нь "Чи морь унаж байгаач" гэхэд нь "Явган гүйх нь амар байдаг юмаа" гэж хэлээд малаа явган хариулдаг байжээ.

Өмнөговь аймгаас ахыгаа тосохоор ирсэн хоёр үеэл дүү ахынхаа талаар ийнхүү хуучилсан юм. Биеийн тамирын ахмад багш Д.Бариул: "Ц.Раднаа ах маань эхээс хоёул. Би ээжийнх нь төрсөн эгчийнх нь хүүхдүүд байгаа юм. Бид хөөцөлдөн тоглож, хонь, ямаа, үхрээ хариулж, адуугаа манаж өсцгөөсөн байна. Нэг зүйл ер санаанаас гардаггүй юм. Дүү бид хоёрыг хөл нүцгэн явж байхад ах биднийг сугандаа хавчуулаад өндөр уулын оройгоос бууж байсныг мартдаггүй юм. Хүүхэд байхын л сэргэлэн цовоо, хаашаа л явна гүйгээд явчихдаг хөнгөн шингэн хүүхэд байжээ. Ахтайгаа хамт улсын аварга шалгаруулах тэмцээнд орж үзлээ. 100 метрийн зайд хамтдаа уралдахаар болоод гараанаас гарсан юм. Би 60 метрийн зайд түрүүлээд гүйж явтал ах маань хажуугаар сэв хийтэл гүйгээд л бариндаа орсон. Тэгээд ахынхаа амжилтыг гүйцэхгүй нь “За больё” гээд дөрвөн жилийн өмнө зодог тайлсан түүхтэй" хэмээн хуучилсан юм.

Ахмад тамирчин Ц.Раднаа гадаад руу олон улсын тэмцээнд явахдаа зардлаа байнга хувиасаа гаргадаг аж. Одоогоо жилийн өмнө дүү Д.Бариул нь "Саадтай гүйлтэд ах амжилт үзүүлэх юм шиг байна" гэтэл хүүхдүүд нь “Гадаад руу явах зардлыг бид хариуцья. Аав минь одооноос бэлтгэлээ эхэл” гэжээ. Ингээд нэг жилийн өмнөөс саадтай гүйлтийн төрөлд ДАШТ-д бэлдэж эхэлжээ. Үр хүүхдүүд, дүү нар, хамаатан садан нь аавыгаа, ахыгаа дэлхийн аваргад саадтай гүйлтийн төрөлд оролцоно гэсэн бодолтой байтал 400, 60 метрийн зайд гүйгээд 85 насандаа дэлхийн рекорд амжилтыг эвдээд Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулаад иржээ. Ингээд бид ахмад тамирчин, спортын мастер Ц.Раднаатай ярилцсан юм.

image-МОНГОЛ ТҮМНИЙХЭЭ СҮЛД ХИЙМОРИОР МИНИЙ БИЕ БАДРАНГУЙ ЯВААД ИРЛЭЭ

-Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Монголын ард түмэн танаар амьсгалж, амжилтаар тань омогшиж байлаа. Та үүнийг мэдэж байсан уу?

-Мэдэж байсан. Монголд байгаа үр хүүхдүүд маань холбогдоод мэдээг дуулгаж байсан. Мөн тэнд надтай хамт байсан олон улсын тамирчид таны тухай ингэж бичсэн байна гээд үзүүлж байсан. Тэгээд би 2008 онд олимпын аварга болоход иргэд төв талбайдаа цуглараад омогшиж байсан шиг тийм нөхцөл байдал үүсээд, бужигнаж буй юм болов уу гэж бодсон. Намайг өнөөдөр маш сайхан угтан авлаа. Би 85 насандаа ийм зүйлтэй учирна гэж огт бодож явсангүй. За яах вэ, залуудаа бүтээж чадаагүй зүйлээ хөгширсөн хойноо үзүүллээ л гэж бодож байна. Гэхдээ анх тэмцээнд явахдаа л “Хэрвээ тэр дэлхийн аварга Японы тамирчныг л ялчихвал алт авах болов уу” гэж бодож байсан. Учир нь өнгөрсөн онд өөр нэг тэмцээнд оролцож Японы тамирчинд ялагдаж мөнгөн медаль аваад байсан юм.

-Монголын ард түмэн таны гаргасан амжилтаар бахархаж, маш олон залуучууд танаас үлгэр дууриалал авч байна?

-Баярлалаа та бүхэндээ, өөрийнхөө насны ангилалд дэлхийн рекордыг эвдсэндээ туйлын их баяртай байна. Монголын ард түмэн миний амжилтаар омогшиж бахархсанд баярлаж байна. Монгол түмнийхээ хийморь сүлд хиймориор миний бие бадрангуй яваад ирлээ. Сэтгэл огшоод, хэл ээдрээд сайн ярьж чадахгүй л байна шүү.

-Монгол Улсаас нийт хичээн баг тамирчид явсан бэ. Цагийн зөрүү, цаг агаарын байдал тамирчдад нэлээд нөлөөлсөн гэж дуулсан?

-Монголоос 14 хүн явсан, 83 настай ахмад тамирчин Т.Цэрэндолгор маань гурван хүрэл медаль, нэг алтан медальтай ирсэн. Цагийн зөрөөнөөс болоод биед мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг юм билээ. Тэгээд Польшид байхдаа өглөө бүр бие халаалт хийж өөрийгөө бэлдэж байсан. Хурдан мориор бол өөрийгөө хөлсөлж байгаа хэрэг л дээ.

image

-Саяны тэмцээнд оролцсон хамгийн өндөр настай тамирчин хэдэн настай хүн байв?

-АНУ-ын 90 настай нэг өвөө хамгийн өндөр настай тамирчин нь байсан. Бусад нь миний үеийн болон надаас хэд дүү тамирчид байна лээ.

-Монголд зохион байгуулагддаг хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд таны урд гарах тамирчин байдаггүй гэж ярьдаг юм билээ. Та өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа дурсахгүй юу?

-Хүмүүс тэгж байна уу /инээв. сурв/ нэг хэсэг ХБХБ буюу Хөдөлмөр батлан хамгаалахын бэлтгэл норм хангах гэж тэмцээн зохион байгуулагддаг байсан. Тэнд олон удаа түрүүлсэн. Сая Польш улсад оролцоод ирсэн тэмцээн бол үүний үргэлжлэл юм. Ахмад буюу 35-аас дээш насны тамирчид тав, таван насны зөрөөтэй ангилалд өрсөлддөг. 2018 оны 11 дүгээр сард Япон улсад зохион байгуулагдсан тэмцээнд 200 метрийн зайд гүйж мөнгөн медаль авсан. Сая 400 метрийн зайд хамтдаа уралдсан Япон улсын тамирчинд гүйцэгдэж мөнгөн медаль авсан юм. Тухайн үед бэртэлттэй байсан учраас санасан амжилтаа гаргаж чадаагүй. Сая ДАШТ-ий үеэр японы тамирчныг ялж сэтгэл амарлаа. /чанга, чанга хөхрөв. сурв/ Аваргыг ялж аварга болсондоо баяртай байна.

-Ойрын үед оролцох олон улсын уралдаан тэмцээн байна уу?

-Ойрмогхон Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Одоогоор хаана болох нь тодорхойгүй байна. Энэ онд Япон, Канад, Австралид олон улсын тэмцээн байгаа. Эдгээр тэмцээнд оролцох бодол байгаа.

image

-ЗАЛУУЧУУДДАА ХАНДАЖ ХЭЛЭХЭД ИХ УНТАХ МУУ ШҮҮ, ӨГЛӨӨ ЭРТ БОСЧ БАЙ-

-Та хэзээнээс хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхлэв?

-Би 30 гаруй жил спортоор хичээллэж байгаа мэргэжлийн биеийн тамирын багш хүн. Бага сургуульд байхдаа гүйдэг хүүхэд байлаа. 1954 онд зоо техниккумыг мал зүйч мэргэжлээр төгссөн. Нас залуу, цус шингэн байсан болоод ч тэр үү өвлийн хүйтэн, зуны халуунд малтай ноцолдох нь жаахан хэцүү санагдахаар нь өөр мэргэжилтэй больё гэсэн бодолтой байсан. Тэр үед Монголын бүх ард түмний спартакиад болоход 400, 800 метрийн зайд түрүүлж спортын мастерын зэрэг биелүүлсэн. Тэр жилдээ Багшийн их сургуулийн биеийн тамирын факультетад элсэн орсон. 1966 оноос хойш мэргэжлийн тамирчин болсон. Түүнээс хойш маш олон тэмцээнд оролцсон байна.

-Таныг спортын мастер цолоо нэлээд хожуу авсан гэж дуулсан. Ямар учир шалтгаан байв?

-Яагаад өгөхгүй удсаныг мэдэхгүй байна. Сүүлд нь л спортын мастер гэсэн цолоо авсан. Би өөрөө хөөцөлдөөгүй ээ. Тэмцээн уралдаанд ороод түрүүлж л байдаг. Өмнөговь аймгийн спорт хорооноос тодорхойлоогүй байсан болов уу. Тухайн үед Улаанбаатар хот руу шилжээд ирсэн. Тэгээд л өгөхгүй удсан болов уу гэж боддог.

-Таны хүүхдүүд, ач зээ нараас нь мэргэжлийн тамирчид байна уу. Та гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Байлгүй яахав, манай том хүү Украйны биеийн тамирын дээдийг төгссөн усан спортын мастер. Бусад нь хөнгөн атлетикийн 1, 2, 3 дугаар зэрэгтэй. Миний эхнэрийг А.Пүрэв гэдэг. Манайх 10 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдарч байна. Хүүхдүүд дунд усан спортыг сонирхож хичээллэсэн нэгэн бий. Манайх ер нь спортлог айл. Энэ нь миний олон жил хүүхдүүдтэй ажилласны үр дүн байх. Би маш олон шавьтай. Манай удамд биеийн тамирын багш нар олон байна. Би ганцаараа биш ер нь ах, дүүс дунд спорттой холбогдсон хүмүүс бий, бий.

-85 насандаа уралдаан тэмцээнд оролцож залуу хүн шиг хөнгөн шингэн байгаагийнхаа нууцыг бидэнд хуваалцаач?

-Би биеэ зөв авч явсны ач гавьяа гэж харж байна. Би архи, тамхи хэрэглэдэггүй учраас өдий зэрэгтэй яваа юм. Спортоор хичээллэж явсан болохоор надад олон талын өвчин байдаггүй юм. Ганцхан биеэ эрүүл саруул, чийрэг авч явсны ач тус л даа. Багшийн ажлаа хийгээд тэтгэвэрт гарсны дараа мал дээр хэсэг байсан. Тэгээд эхнэр, бид хоёр хотод хүүхдүүд дээрээ ирлээ. Долоо хоногт хоёр удаа бүжигт явдаг. Энэ ч бас нөлөөлсөн байх. Мөн бэлтгэлээ хийх зорилгоор байнга явган алхана. Үүний ач тусаар би ийм том амжилтад хүрлээ. Маш их баяртай байна.

-Таныг ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсний дараа маш олон залуучууд хөнгөн атлетикийн спортыг сонирхож байна. Та залуучуудад хандаж юу хэлэх вэ?

-Монгол залуучуудын амжилт жилээс жилд өсч байна. Бид бүхэн тэдний амжилтаар бахархаж байна. Тамирчдынхаа амжилтыг хараад надад огших сэтгэл төрдөг. Тэдэндээ улам их амжилт хүсье. Энэ нь Монгол Улсын амжилт шүү дээ. Залуучууддаа зөвлөгөө өгөхөд нэгд архи уухгүй байх ёстой. Хоёрт тамхи татахгүй байх хэрэгтэй. Гуравт биеэ сайхан өөд нь татаж явах хэрэгтэй. Ямар нэгэн спортоор хичээллэж тогтмол хөдөлгөөн хийж байгаарай. Хамгийн гол нь архи, тамхи гэдэг зүйл л хүний биеийг султгаж байдаг. Бас их унтах их муу шүү. Тиймээс өглөө эрт босож байх хэрэгтэй. Өөрийн муу зуршлуудаа ялан дийлэх хэрэгтэй. Миний хувьд муу зуршлуудаас хол байдаг тулдаа өдий хүртэл янз бүрийн өвчин тусалгүй эрүүл саруул явж байна. Мөн хөдөлгөөн хийж, спортоор хичээллэдгийн ач тус юм шүү дээ.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:33

Зочин [202.9.43.230] 2019-04-06 17:35:22

tanaar mash ih baharhaj bgaa shuuuuu. rekord hedeer ahisan uym bol....

иргэн [122.201.31.111] 2019-04-03 14:26:21

60 цавганцаас манайх түрүүлжээ

Зочин [103.111.68.50] 2019-04-05 07:14:55

хаха, чааваас монгол хүний тамын тогооны үлгэр ингэж илэрдгийн, чи 85 насандаа таягандаа бүдэрч уначих гэсэн өвгөн явах юм байна, харчихлаа ирээдүйг чинь,

р [103.10.23.217] 2019-04-04 11:56:43

Чи 85 хүрээд алхах битгий хэл, чи нөгөө ертөнцөд оччихсон байх болов уу.

Зочин [117.111.16.246] 2019-04-04 10:25:13

Атаархуу өөдгүй хүн байна чи.чи бол бөгсөө лааж гүйхгүй

Зочин [124.158.111.6] 2019-04-04 03:58:46

чи бол чавганцаа ч гүйцэхгүй заяа чинь тэр

Зочин [150.129.140.167] 2019-04-03 09:58:35

Мундаг өвөө байнаа,!

Зочин [101.235.52.61] 2019-04-03 08:44:10

Үнэхээр сайхан ах хүү . Тандаа эрүүл саруул урт удаан наслахийг хүсэн ерөөе !

medeegee zalruul [162.229.188.40] 2019-04-03 06:27:06

M85 buyu 85 nasniihaa angilald 400 metrt delhiin record hiisen shuu!!!! Ternees 400 metrt delhiin record gevel uur bolood yavchihna

Зочин [103.10.23.217] 2019-04-04 11:58:04

Насныхаа ангилалд гэдгийг хүн бүр мэдэж байгаашдээ.

Нямсүрэн [202.126.89.217] 2019-04-03 05:34:16

Гайхамшигтай баяр хүргэе урт насалж удаан жаргаарай

Zochin [103.26.194.144] 2019-04-03 03:22:01

Saihan ahdaa urt naslaarai gj husie!

ионгол [5.77.26.42] 2019-04-03 02:43:08

сайхан сайн эр хун

irgen [203.217.139.226] 2019-04-03 02:26:30

нээрээ омогших гэж ярихгүй байхаа, сэтгэл хөдлөлөөр бол огших гэж л ярих байсан болов уу

Зочин [203.91.115.43] 2019-04-03 02:10:37

Баяр хүргэе

Огии [64.119.16.36] 2019-04-03 01:59:23

Монгол хун гиж ччадах юм бна Баяр хургэе

baigal [124.158.112.3] 2019-04-03 01:24:25

Нутгийн ахдаа баяр хүргэе, Аавтай минь нэг сумын хүн байна, бас багш

Зочин [112.72.12.4] 2019-04-03 01:18:16

Мундаг баяр хүргэе

Зочин [202.179.31.40] 2019-04-03 01:15:45

Омогшсон хүн байгаагүй байх. Омог гэж огцом уурыг хэлдэг. Настай хүн уг нь мэдмээр дээ. Таныг бүү хэл намайг бага байхад омогшино гэдэг үйл үг үгсийн санд байгаа ч үгүй. Эсрэгээр нь хүмүүс яасан омогтой? Ямаан омогтой гэж ярьдаг байсан !

Zochin [194.230.158.16] 2019-04-03 15:18:36

Ysn olon ugte en.yaj iiged neg uu olchivuu.

Зочин [103.229.123.208] 2019-04-03 04:28:54

Хүний үгнээс өө харж суухаар гарч гүйгээч явдаг ж***лон минь

Зочин [202.21.124.20] 2019-04-03 01:59:58

Цэцэрхээд худлаа хуцхаа болиоч

маш их баярлаж байна дэлхийд хосгүй амилт гаргасанд баяр хүргэе [202.179.31.70] 2019-04-03 00:44:30

Зочин [202.179.25.30] 2019-04-03 00:42:06

тэр японд гүйцэгдэхгүй тэвчээр зааж финиш хийж байгаа нь харагдсан шүү Сайн сайхныг хүсье

ИХУ [66.181.165.246] 2019-04-03 00:35:37

САЙХАН ГҮЙЖ БАЙСАН. МУНДАГ


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.