АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх албан бичиг өргөн барилаа

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Баделхан, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын зэрэг 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-ыг үндэслэн томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ-аас Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан ч энэ хуульд заасан Томилгооны сонсголыг өнөөдрийг хүртэл огт хийгээгүй байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн олон нийтийн хүлээлт, шаардлага бий болсон. УИХ-ын дарга Та УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж онцолсонд бид баяртай байгаа. Хуульд заасны дагуу Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн, томилгооны сонсгол хийх асуудлыг бид өргөн дэвшүүлж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн хуулийн зохицуулалттай.

Иймд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн бид Танд хандан “Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан нэр дэвшиж байгаа хүмүүсээр томилгооны сонсгол хийх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж өгнө үү” гэдэг хүсэлтийг тавьж байна. Энэ асуудлыг “УИХ-аар эцэслэн шийдвэрлэх хүртэл нэр дэвшигч тус бүр дээр” гэж онцгойлж бичсэнийг Та анхаараарай.

Хоёр хүн нэр дэвшинэ. Нийтийн сонсгол хийгээд, болж бүтэхгүй янз бүрийн асуудал гараад буцаавал, дараагийн хүн дээр нь ялгаагүй дахиж хийнэ шүү гэдэг утга агуулгатай юм.

Харамсалтай нь Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-тай зөвшилцдөг албан тушаалтанд томилгооны сонсгол хийх боломжгүй байна. Тийм учраас УИХ-ын нэр бүхий гишүүд бид Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нар дээр нээлттэй хэлэлцүүлгийг өөрсдийн бүрэн эрхийн дагуу олон нийт, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулан зохион байгуулна гэсэн байр сууриа илэрхийлж, олон нийтэд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийг эрхээ хэрэгжүүлж, нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжоор хангах, өрөө тасалгаа гаргаж өгөх тал дээр Та анхаарч өгнө үү.

Цаашид Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, томилгооны сонсголыг зөвхөн УИХ-аас томилогддог биш, зөвшилцдөг албан тушаалтанд ч хийдэг өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

-Өмнө нь хэрэгжиж байгаагүй учраас анхны, шинэ ажил болно. Анхаарах хэдэн асуудал байна.

Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга чөлөөлөгдөөгүй байгаа. Сая шинэ гарсан хууль, эрхзүйн үндэслэлээр ҮАБЗ-өөс УИХ-д зөвлөмж ирүүлэх юм бол чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, олон улсын туршлагаас харахад бусад зөвшилцдөг албан тушаалууд дээр Ёс зүйн хороогоор нээлттэй хэлэлцүүлэг хийж, дүгнэлт гаргаад, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг явуулдаг практик байна. Түүнчлэн онцгой нөхцөл үүссэн үед, тухайлбал саяынх шиг иргэнээ эрүүдэн шүүсэн гэх мэт асуудал гарвал шүүгч, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх асуудлыг Ёс зүйн хорооны санаачилга (манайхаар бол Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо байж болно)-аар хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалт байна. Энэ болон бусад хүрээнд зөвшилцөх албан тушаалтны асуудлаар хэлэлцүүлэг, сонсгол хийх, дүгнэлт гаргах чиглэлээр хууль санаачилж болно.

Гуравдугаарт, манайх Дэд хорооддоо ач холбогдол өгөхгүй байна. Хүний эрхийн, Тусгай хяналтын, Ёс зүйн дэд хороодод хуулиар олгосон эрх хангалттай бий. Парламентын хянан шалгах үүргийг хэрэгжүүлдэг, мөрдөн байцаах ажиллагаатай танилцдаг гэх мэт. Ёс зүйн дэд хороо манайд парламентын хэдэн гишүүнийхээ ёс зүйн хүрээнд эргэлддэг. Уг нь төрийн бүх шатны алба хаагчид, түүн дотроо удирдах албан тушаалтны ёс зүйн асуудлыг ч хэлэлцэх боломжтой. Эдгээр асуудлыг цаашид анхаарах ёстой гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.176.224] 2019-04-09 03:17:02

Ээлжит шоу .Ингэж жүжиглэх өөрсөдөд нь л өргөмжилөл авчирах байх.Ард түмэн эдэнтэй элэнгүй өөрсдөө соошилоор санал хүсэлт явуулаад сонгох хүнээ тодруулсан.Тэр хүнийг яагаад нэр дэвшүүлэгчид дунд оруулаагүй юм.Өөрсдийн та 2 н аль олон хүний санал авсан нь л сонгогдоно гэж тохиролццгоочихсон л байгаа ш дээ.Тэгээд тохироо хийсэн 2 хүний нийтийн сонгсголоор гэж худлаа хошигоруулаад л

Иргэн [124.33.214.177] 2019-04-09 03:08:16

Сонгогол, сонгсгол л гэнэ оролцуулдаггүй л юм билээшдээ?! Худлаа жүжиг тавихаа болих хэрэгтэйшдээ?! тэгээд ч АТГ-ын дарга ажлаа сайн хийж байгаа, хуулийн хугацаа нь дуусаагүйшдээ?!

Зочин [43.243.161.23] 2019-04-09 01:12:52

Poporch duusahgui 3 ats yumaa. 2020 ond yaaj hudlaa shaaj bgaad ahiad garah uu l gej bodoj bgaa. Ard tumniig bodoj gevel teren shig hudlaa yum bhgui ene guravt. Medeh ni medne dee, JDV-chin lalaruud

зочин [122.201.19.99] 2019-04-09 00:53:32

зөв шийдэл байнаа тэхгүй бол өөрсдийн найз нараа дарга болгочихоод УИХ дарга Занданшатар Сийлэнгийн Ганбатыгаа зүтгүүлнээ Бадамжунайгын гар хөлүүд Хятадууд .

Attela [88.178.29.196] 2019-04-08 21:25:32

Mash zev tsaashid xevshuulex xeregtei bn.

Zochin [66.181.161.75] 2019-04-08 13:30:07

Hurts haana bn.

иргэн [202.126.89.246] 2019-04-08 12:17:58

Та нар ажилийн гүйцэтгэлийн амилт хүсье

Ядарсан иргэн [202.126.89.104] 2019-04-08 12:11:31

Та нартаа итгэхээс өөр зам алга даа шударга үнэн ялах болтугай

Зочин [202.179.26.60] 2019-04-08 12:04:24

Ингэж сонсгол авах нь зүйтэй. Сонголоор юу яригдсан ямар асуулт тавигдсан, юу гэж хариулсныг телевизээр шууд дамжуулмаар байна. Ард иргэд сонсож яаж хэрэгжүүлж байгааг нь харж байя лдаа

Сарнайх [66.181.186.91] 2019-04-08 11:52:02

Батзандан нтр орох гээд үзээд бн уу гүү юүү гаагү байгаа хамгын шудрага залуу хэн билээ ? Тэрийг тавь

Түмэн мэлнэ [66.181.186.91] 2019-04-08 11:50:46

Одоо тэр шилэн данс гээд бдаг тэ тэрэн шигээ эхэл бүгдийг нээлтдэй ил тод бас Оюунэрдэнэ гишүүнд өгчих ганц итгэж байгаа залуу шүү

Tsoomoo [66.181.186.91] 2019-04-08 11:49:46

Odoo davhar deel omsuulchildaa oyunerdene gishuuniig

Зочин [202.179.31.44] 2019-04-08 10:45:05

Ээ хүүдээ, ббалай нямбаатараа чи танар увс нямкагийн бөгсийг долоогоод үгээр нь ороод бүх эрх мэдлээ гурван хүнд өгөөд.долоо ч хоноогүй бгааздээ одоо юу гээд нийтийн сонсгол энэ тэр гээд унав. Сда ждүчид минь ядаж эмээ ууж байгаач

Зочин [202.9.42.168] 2019-04-08 11:37:15

мэдрэл муутай

Зочин [103.57.94.64] 2019-04-08 10:04:55

зов юм уу. ажил хийхийг л шаард

Зочин [66.181.191.116] 2019-04-08 10:54:19

Энэ чинь нэн тэргүүний ажил шүү дээ

Зочин [202.126.89.93] 2019-04-08 09:39:12

ЗШ Ч ОВОО УХААНТАЫ ҮГ ХЭЛЧИХЭВҮҮ ДЭЭ

Иргэн [202.126.89.100] 2019-04-08 09:22:20

ЖДҮ-чин гишүүд ийм юм ярих эрхтэй юу????

Зочин [202.9.42.182] 2019-04-09 01:39:27

Яг үнэн


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.