С.Чинзориг: Капитал банкинд НДС-аас байршуулсан 101 тэрбум төгрөгийн үлдэгдлийг Монголбанк төлнө

П.Урнаа / Улстөр

“Капитал” банкийг татан буулгасантай холбогдуулан иргэдийн хадгаламж, бусад мөнгөн хөрөнгийг хэрхэн татах талаар ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Капитал банкнаас хичнээн төгрөг авах ёстой вэ?

-Капитал банкинд нийгмийн даатгалын сангаас болоод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө байршуулсан байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7,2 тэрбум төгрөг байршуулснаас зургаан тэрбум төгрөгийг сүүлийн зургаан сард багтаан барагдуулсан. Одоо 1,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас 2009 оноос эхэлж чөлөөт үлдэгдлийг Капитал банкинд байршуулж ирсэн. Энэ хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрээд байсан.

Би Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноосоо хойш Капитал банкинд байршуулсан хөрөнгийг нилээдгүй багасгах зорилт тавьсан. Энэ хүрээнд 280 тэрбум төгрөг байсныг татаж, одоо 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Эхний ээлжинд иргэдийн хадгаламжийг барагдуулах арга хэмжээ авна. Дараагаар нь Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох энэхүү 101 тэрбум төгрөгийг ямар хугацаанд, ямар хуваарийн дагуу гаргах графикийг Монголбанктай хамтран гаргах байх.

-Сангуудад эрсдэл үүсэх үү?

-Сангуудад эрсдэл үүсэхгүй. Иргэдийн хадгаламжийг даатгалын сангаас барагдуулах хуультай. Эрсдлийг Монголбанк тогтоох эрхтэй. Иймд удахгүй Монголбанкны эрх хүлээн авагчтай уулзаж, Нийгмийн даатгалын сангийн эрсдлийг ямар хугацаанд гаргуулахыг асууна.

Бусад сангуудтай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудал ийм байна.

-Эрсдэл үүссэн нөхцөлд мөнгөө арилжааны банкууд байршуулах уу?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулдаг, хуримтлал бий болгодог хууль эрх зүйн хоёрхон үндэслэл бий. Эхнийх нь засгийн газар үнэт цаас худалдан авах байдаг. Сүүлийн хоёр жил Засгийн газар дотоодын зах зэээлээс хөрөнгө урсгахгүй гээд дотооддоо бонд гаргахгүй байгаа. Иймд арилжааны банкинд байршуулах боломж бий.

-Буцаан авах гэдэг Капитал банкны эзэмшигчдээс авна гэсэн үг үү, эсвэл Монгол банкнаас буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах уу?

-Монголбанк тухайн банкны эрх хүлээн авагч учраас төлнө. Капитал банкны зарим хөрөнгийг борлуулах, худалдах гэх мэт ямар нэгэн аргаар эрх хүлээн авагч нь хохирлыг барагдуулна. Тиймээс Монголбанк ямар эх үүсвэрээс мөнгө босгох нь тодорхойгүй байна. Иймд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөгт ямар нэгэн эрсдэл, алдагдал хүлээн гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Төрийн сангийн мөнгөнүүдийг өөр ямар банкуудад байршуулж байгаа вэ?

-Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкууд дээр байршиж байсан. Түүнээс хойш өөрчилж, Хаан, Төрийн банкинд нийгмийн даатгалын хөрөнгийг байршуулахаар ажилласан. Бусад сангийн үлдэгдэл дээр эрсдэл хүлээхгүй.


Сэтгэгдэл

ЁСТОЙ УХААНТАЙ САЙД ШҮҮ [202.179.24.82] 2019-04-09 09:30:43

ӨӨӨ ... ЯМАР САЙХАН ЮМ БЭ. БАРУУН ХАРМААГАА СУЙЛУУЛЧААД ЗҮҮНЭЭСЭЭ МӨНГӨ ГАРГААД БАРУУН ХАРМААНДАА ХЙИХИЙМ БАЙНА ТИЙМ ҮҮ

Зочин [64.119.24.140] 2019-04-09 09:15:28

toriin bank baisaar baital huviin kompand mongo ugaahaa bolio hiisen humuust hariuclaga tooc

зочин [59.153.114.15] 2019-04-09 08:44:50

101 тэрбумын байршуулсан мөнгөний хүүг яаах уу,хэн төлж хохирол барагдуулах юм.280 тэрбумын ихэнхийн татаж авсан мөртлөө 101 үлдээдэг ямар ухаантай сайд юм бол,хүүгийн хохиролыг сайд төлөх үү.ийм хачин завхарсан юм хийж байх юм.энэ мөнгө бол тэтгэвар,тэтгэмж тавих мөнгө шүү дээ..тэтгэврийн хэдэн хөгшчүүлийн мөнгөөр эд нар ингэж тоглодог бна шүү дээ.арай дэндэж бгаа юм биш үү.чинзориг хулгайчаа

Zochin [122.201.21.118] 2019-04-09 08:15:41

Idej uusan noshnuudaas avaach.

Зочин [202.21.99.42] 2019-04-09 07:40:59

МАНыг таван гишүүнийг өмөөрч турхирагч нар одоо үгээ хэлээч

Зочин [202.21.99.42] 2019-04-09 07:40:02

за ингээд даатгал төлсөн даатгуулагчдын мөнгө дашин шог болвоо гэж

icheech ee [66.181.169.70] 2019-04-09 07:38:53

Ulain tsaindaa garsan luivarchid. Mongolchuud bidniig unen darlaj doromjilj bnaa. Tsekhiisen nud am ali baidagaa tatuulaad ene uls turd bgaa avgai nariig kharakhaar uur khureed baikhiin muusain urchiisen ukhejsen arisnuud. Luivarchid Ter Ouyngerel Ouynkhorol Undramaa Tsogzolmaa Altan geed uy ve namiin uvur damjsan adgiin ekh zakhaa aldsan ems. Uur khureed bna. Ekh oron ard tumenee khuuran mekhleed uursdiiguu uy geed bodood bgaa um boloo. Ur khuukhed ni uil laig ni uureed ch barakhgui. Ene Chinzorig ingeed yaraid zogsokhoos icheech novsh gej. Arai l umaa

Зочин [64.119.20.224] 2019-04-09 07:23:07

мөнгө угааж байсан байна шүү

иргэн [202.170.94.90] 2019-04-09 07:08:47

Капитал банк гэж бараг хүн мэдэхгүй шахам банкинд тийм их хөрөнгө төвлөрүүлж л байдаг. Төрийн албаныхан гэж мөнгө унагах арга хайсан улс байх юм даа.

Лууварчид баярлаад баяр хөөр болж байна шүү ард түмний халааыг мөнч их хумаслах юм даа сая40 сая-г [202.179.31.34] 2019-04-09 06:59:05

BALAI [202.179.10.58] 2019-04-09 06:33:40

ЭНЭ НӨХӨР КАПИТАЛ БАНК ДУМПУУРАХЫГ МЭДЭЖ ЭРТНЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА ШҮҮ ЗОРИУД ДАМПУУРУУЛЖ ТӨРӨӨС АШИГАА ХИЙЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.....МАНАЙ ЗАСАГ ТӨРИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ...............................................

Иргэн [202.21.115.22] 2019-04-09 06:15:31

Яахаараа Монгол банк төлөх ёстой юм бэ? Энэ чинь бас л нийтийн мөнгө, ард түмний дундын хөрөнгө шүү дээ. Тэр алга болгосон луйварчдын бусад хөрөнгийг бүгдийг нь хурааж аваад төлүүлэх ёстой биш үү?

Zochin [66.181.161.85] 2019-04-09 06:11:29

Setguulchid garchigaa zuv tavij zuv medeelel uguuch. Mongol bank tulnu gej baidaggui yum. Mongol bankin deer bank bolgon ersdliin san bolgoj mungu bairshuulsan baidag. Ternees l tulnu shdee. Kapitaliin uuriin hutunguur tulnu gesen ug

өөөөөө болиоооооооооо [43.250.126.90] 2019-04-09 07:45:52

тэр утга дотор нь байгаа биздэ юм ойлгож уншдийнмуу чи

Зочин [202.126.89.164] 2019-04-09 06:07:17

Kapital gej buzriin humuus humuis bdag. Yostoi buzariin.

Zochin [66.181.161.85] 2019-04-09 06:13:36

Kkk chi zeel avch chadaagui yum bn l daa Kapitalaas. Tegeed uur chin hurch. Kapital busad bankuud shig mongoliig tsulmuugui. Buzriin gevel Sahal Erdenebileg -n Hudaldaa Hugjil, dorligjaviin gar hul Golomt l baih

иргэн [192.82.66.196] 2019-04-09 05:27:44

ажилаа хийдэг хүн байна уу,дампуу газар мөнгө угаах санаатай бүтэлгүйтэх юм даа


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.