ЭЕШ-ын бүртгэл хаагдахад ЗУРГАА хоног үлдлээ

М.Амаржаргал / Боловсрол

Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалт буюу ЭЕШ-ын бүртгэл орон даяар хаагдахад ЗУРГАА хоног үлдээд байна. ЭЕШ-ын бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр орон даяар эхлээд байсан бөгөөд хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдаж, хаагдах юм.

Сурагчид дараах холбоосоор https://eyesh.eec.mn/home бүртгүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 17-ноос 20-ны хооронд орон даяар зэрэг явагдана.

ЭЕШ-2019 шалгалтын хуваарь:

image

Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн сарын 23-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаад байсан. Тус шалгалтад нийт 18,500 шалгуулагч бүртгүүлснээс 16,100 шалгуулагч шалгалтад оролцож нийт 87 хувийн ирцтэй зохион байгуулагдсан юм.

Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтад босго оноонд хүрээгүй шалгуулагчдад зориулсан хоёр дахь шалгалт дөрөвдүгээр сарын 20-ны Бямба гарагт дахин зохион байгуулагдах юм. Тус шалгалтад ойролцоогоор 5,000 орчим шалгуулагч оролцох тооцоо гараад байна. Монгол хэл бичгийн хоёр дахь шалгалтад орох шалгуулагчид дахин бүртгүүлнэ.

Энэ жил ЭЕШ-ын хичээл тус бүр 5,800, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байна. Мөн шалгалтын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглаж байгаагаараа онцлогтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.