Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг сум бүрт байгуулна
Хөдөө орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг авахад явдал чирэгдэл их байдаг. 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Тус жилийн хүрээнд иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэхээр зорьж байгаа бөгөөд Улаанбаатар хот, орон нутагт байх “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгохоор шийдвэрлэлээ. Бүх суманд ийм төв байгуулж төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан ингэснээр төвийн мэдээллийг системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох юм. Иргэд заавал төв газрыг зорихгүй сумандаа төрийн үйлчилгээг хүртэх боломж тун удахгүй нээгдэнэ.
Сэтгэгдэл
Зочин [103.242.46.62] 2019-04-19 02:11:03
Нэг цэг гэж байхад дэмий юм байлаа, иргэний танхим гээд нэг хоосон, интернет мэдээллийн төв гээд хоосон өрөө
Зочин [64.119.16.238] 2019-04-19 01:42:12
Энэ олон сумыг цөөлөх зоригтой аавын хүүхэд төрд гарч ирэхгүй юм даа. Бригадын төв шиг хэдхээн хүнтэй тэгсэн хэрнээ засаг дарга, орлогч, ажлын алба гээд баахан орон тоотой ийм сумдыг нэгтгэвэл төсөвт нилээн хэмнэлт гармаар байгаа юм. Хэн нэгэнд нь сонгууийн дараабялуу хүртээхэд хэрэг болдог л албан тушаал болохоор аль ч нам гарсан үүнийг шийдэх гэж боддогүй нь харамсалтай. Улс орныхоо эдийн засаг, төсвөө хэмнэхээ бодвол сум байтугай нэгтгэчихмээр аймаг ч байна.
Зочин [103.26.194.178] 2019-04-18 13:19:26
худлаа нэр хѳѳцѳлдѳхѳѳ болооч.суманд угаасаа тѳрийн хэдэн ажилтан нэг байшинд бараг нэг ѳрѳѳнд л сууж байгаа. асуудал шийдэх болохоор аймгаас асууж бгаад болно гээд л аймгийн байгууллагууд нь хариу ѳгѳхгүй 1-3 сар болдогийг л арилга
Зочин [203.91.114.244] 2019-04-18 09:39:41
Төрийн үйлчилгээг заавал нэг байшинд очиж авдаг маань ямар учиртай юм? Хөдөөгийн интернет хамралт, хурдыг нь нэмчихвэл гар утсаараа бэлчээр дээрээсээ аль ч үйлчилгээ аваад баймаар юм? АНУ, Германы хөдөөд ийм үйлчилгээ байдаггүй дээ. Хөдөөд шилэн кабелийн тарифаа хямдруулаад л шийдэгдэх байтал банкуудыг дууриаж салбар байгуулж төсвийн мөнгийг гөвөх нь ээ? Тэгтэл lend.mn байр ч үгүй, барьцаа ч үгүй зээл өгөөд л байдаг. Интернет нь сайн улсын иргэдээс бол ичмээр юм хийж байгаа дамшгууд хэн бэ? Хөдөөгийн интернетийг хурдасгахад ямар саад байдаг талаар материалыг дараахи сайтаас уншина уу. www.sendspace.com/file/jv4vot
Зочин [66.181.161.38] 2019-04-18 09:38:39
Ашгүй дээ тэгээд бүх сумдаа татан буулгачихвал болох нь тэр. Сум хороод гээд 20-30 заримдаа 100 ч юмуу баахан хэрэггүй албан тушаалтангууд, 330 сум 1100 багтай билүү. Мөн ч их хэмнэлт гарна даа.