Төв аймагт нөөцийн мах худалдаалагдаж эхлэлээ
Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас Зуунмод мах боловсруулах үйлдвэртэй хамтран хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн махны хангамж, үнийн хөөрөгдөл гаргахгүй байлгах зорилгоор Аймгийн төвийн хүн амын хэрэгцээнд зориулж “Нөөцийн мах” бэлтгэсэн. Тус аймагт өнөөдрөөс эхлэн Зуунмод сумын иргэдийн махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг худалдаалж эхлүүлсэн бөгөөд хонины махыг 6200 төгрөгөөр худалдаалж, иргэдэд ойр, худалдан авахад дөхөм газруудыг сонгон борлуулалт хийж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Зочин [103.26.194.178] 2019-04-19 00:30:31
тѳв аймагт бүхэлдээ биш зуунмод суманд л зарж байгаа. гэхдээ ѳдѳрт 2 хонины мах л зарж байгааг сүр болгож зарлах юм
Ганбаа [64.119.19.156] 2019-04-18 10:33:00
Багануур дүүрэгт нөөцийн мах алга. Мэдэх хүн бна уу?