ТОЙМ:  “Эрдэнэт”-ийг луйвардахад оролцсон байж мэдэх “Ocean Partners” компанийг үйлдвэрийн удирдлагууд МЭДЭХГҮЙ гэж мэлзэв

Т.Хулан / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ долоо хоногт хоёр асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулав.

НЭГДҮГЭЭРТ, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүлэв.

ХОЁРДУГААРТ, Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажилласныхаа дараа “Жаст”-ын Ш.Батхүү “Ocean Partners”-тэй хамтран Эрдэнэтийг луйвардах схем зохиосон байж магадгүй гэх мэдээллийг хийв. Ардчилсан намын хуралдааны шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларыг төлөхтэй холбоотой асуудлуудыг шалгах ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа юм.

“Ocean Partners” компани нь Ш.Батхүүтэй хамтран “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, “Стандарт” банкнаас зээл авахад зуучлалаар оролцсон. Ер нь “Эрдэнэт” үйлдвэртэй бүр эртнээс холбоотой байсан компани гэх мэдээлэл байгаа юм. Цаашлаад сая Стандарт банканд 40 сая доллар төлөхөд мөн зуучлагчаар дахин оролцсон байдаг.

Б.ПҮРЭВДОРЖ: ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 140 САЯ ДОЛЛАР ЛУЙВАРЧДЫН ГАРААР ОРООД АЛГА БОЛСОН БАЙНА

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Эрдэнэт үйлдвэр дээр Оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемийг ашигласан байж магадгүй. Учир нь Оросууд бизнес хийхдээ схем зурдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй.

"Ocean Partners 3.1 тэрбум долларын зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэрээс авч борлуулсан байна. Тэгэхээр "Ocean Partners” компани нь тус үйлдвэрийн үе үеийн удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байсан нь харагдаж байгаа юм. "Ocean Partners компани нь “Жаст”-ын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авах болон сая түүний зээлийг төлөхөд оролцлоо. Тэгэхээр Ш.Батхүүд өгөх зээлийг "Ocean Partners компани өгсөн байж магадгүй. Стандарт банкийг нэр төдий ашигласан байж магадгүй гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкны төлбөрийг янз бүрийн аргаар хийх боломжтой. Гэтэл тухайн банкнаас 40 сая ам.долларыг гаргуулна гэдэг нь Ш.Батхүүд зээл олгосон байж болзошгүй гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Ш.Батхүү "Ocean Partners” компанитай гэрээ хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг оруулж, луйврын схем зохиосон байж магадгүй гэж харагдаж байна. Ш.Батхүү 419 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр дансаар дамжуулж авсан байдаг. Үүнээс 210 сая ам.долларын зээлийг Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээлсэн. Үлдсэн мөнгө нь алга болсон. Хөрөнгийн тодорхой хэсгийг МАН-ын удирдлагууд намдаа болон хувьдаа завшсан байж магадгүй гэсэн хардлага байна.

Тэд 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, албан тушаалтнуудад үүрүүлэх эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг багасгасан. Өөрөөр хэлбэл, Стандарт банкны хэрэг 2013 оноос өмнө зохион байгуулагдсан. Тийм учраас хэрэгт оролцсон хүмүүсийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан хаахыг эртнээс төлөвлөсөн байж магадгүй юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 105 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Уг үйлдвэрээс гарах хуулийн болон өмгөөллийн зардал нийлээд 140 тэрбум төгрөг болж байгаа. Энэ нь татвар төлөгчийн мөнгө луйварчдийн гараар орж. алга болж байна гэсэн үг. Тийм учраас “Эрдэнэт” үйлдвэр дээр эрх баригч нар тодорхой арга хэмээг авах ёстой” гэсэн .

Үнэхээр энэ үнэн бол маш ноцтой асуудал юм. Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж байсан энэхүү компанийг сая дахин зуучлагчаар оруулсан нь ч анхаарал татна. Тус компани нь “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг БНХАУ-д зардаг трейдер компаниудын нэг юм. “Эрдэнэт” үйлдвэр 2006 оны гуравдугаар сард тодорхой зорилгогүйгээр 30 сая ам.долларыг хоёр хуваан зээлж, түүнийгээ шууд Ш.Батхүүгийн “Жаст” группт шилжүүлсэн байдаг. Уг төлбөрийг "Ocean Partners" компани зэсийн баяжмалын мөнгөөр төлж барагдуулсан түүхтэй байдаг аж.

Тэгэхээр тус компани Ш.Батхүүгийн тарьсан хэрэгт оролцсоор ирсэн. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд ч мэддэг байжээ

Х.БАДАМСҮРЭН: ТУС КОМПАНИЙГ АСУУДАЛТАЙ БАЙСНЫГ МЭДЭЭГҮЙ

Харин энэ талаар "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тус компанийг асуудалтай байсныг нь би мэдэхгүй юм. Тус компанид зуучлалын хөлс гэж нэг ч төгрөг, доллар төлөөгүй” гэдгээс өөр тайлбар хийгээгүй юм. Тэрбээр тус компанийг улаан цээжээрээ хамгаалаад гарсан учир юу вэ.

40 сая долларын өрийг Ш.Батхүү зэрэг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажлын хэсэг гаргасан гэж буй ч энэ нь нийгмийг түр зуур тайвшруулах гэсэн оролдлого шиг харагдаж буй.

Ш.Батхүүг буруутай эсэхийг тогтоох шүүх хурал зарлагдсан ч тодорхой шалтгаангүйгээр нэмэлт, мөрдөн байцаалтад буцаад байгаа билээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:38

Зочин [103.26.195.167] 2019-04-22 12:20:00

Олигархуудын ТВ сувгуудаар захиалгат нэвтрүүлэг 1 сар нэвтрүүлээд олигархуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл тархи угаасан нийтлэл хэд цацхад л Монголын нийгэм юугаа ч мэдэхгүй МАНАН дунд хаашаа ч эргэж болох амархан хоол. Наад захын жишээ нь "Хошгируулна" гэж байгаад хошгируулж чадаж байна.

Зочин [202.126.89.221] 2019-04-22 11:34:21

heregiig uildegch, gerch, samsaatanguud ni il tod mend meltiigeed baij baigaa heregiig shiidej chadahgui bol huuli shuuhiinhentei hatuu uzeh heregtei.

Зочин [202.70.34.38] 2019-04-22 04:47:33

Халзан Очирхүү зүгээр өнгөрч болохгүй ээ.

Мэргэн [192.82.65.197] 2019-04-22 04:07:58

ТӨМӨХ ЗАМЫН ХАЛЗАН ОЧИРХҮҮ ЯАСАН ВЭ ?

lagaa [122.201.24.104] 2019-04-22 02:50:03

oceans 11 gedeg hulgaitai kino uzej bgaad company daa ner hgsiin bn l daa ene lagaanuud

40 сая доллар бүдгэрсээо л байгаад алга боллоо лууварчмд баярласаар үлдлээ хуулийнхан гэж 2 нүүртэй [202.179.31.42] 2019-04-22 00:53:19

oros [112.72.12.8] 2019-04-21 23:55:35

Энэ хулгайчдыг яагаад зүгээр явуулаад байдгийн бэ шударга дарга нараа. Өөрсдөө нээнтэгтэй биш юм бол шалгалдаа

Зочин [59.153.113.231] 2019-04-21 15:49:41

энэ тэр алтны нөөцтай гэж худал ярьж зардаг бол эртнээс байсаар ирсэн арга. бүр тэр газар нь алмааз аваачиж ил хаяж итгүүлдэг гэж байгаа. давхар давхар луйварт монголчуудын ирээдүй л чадуулчихлаа.

Зочин [59.153.113.231] 2019-04-21 15:47:24

нэг хэдэн улаан хацартай юм юугаа наймаа хийж чаддаг юм. аймаар том тоглогч болчихлоо гээд хөөрөөд давхиж яваа юм . мэдээж доод тал нь сая сая доллар ам руу нь чихчихсэн л дээ. энэ муу улаан хацарт Сугар, Ганзориг нарт. оросуудын л луйвар ш дээ энэ муу луу-хаан Батхүүтэй хамжсан.

Залуучууд хууртах байх өө [122.201.31.60] 2019-04-21 13:09:43

Эрдэнэтийн саяхны эдгээр асуудал дээр Нямка энэ тэр гэх ардын намынханд найдах итгэх ямар ч бололцоогүй юм. Тэд бол 1 хэсэг нь идсээр уусаар ирсэн гаруудын тал. Ганцхан найдвар байгаа нь Баттулга eрөнхийлөгч. Баттулгад сайн баг байгаа бол Баттулга өөрөө шударга ёсыг тогтоохыг буруу булхайг илчлэхийн төоөө явахаар сэтгэл шулуудсан ганцхан энэ тохиолдолд л Эрдэнэтмйн булхөйнууд ар арасаа илрэх үнэнг иргэдэд дэлгэх боломж гарч ирнэ. Өөрөөр юу ч бооохгүй. Бүх зүйл дараастай үлдэнэ. Энэ олон жилээр хамтарсан хулгайч хулгайч хамтрагчаа шоронд явуулна гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Тэд мэдэгдэл хийх бүрд нүүрэнд нь инээвхийлэл тодорч заримдаа нууж ядаж байдгийн цаана шал өөр зүйл байдаг гэдэгт итгэлтэй байна

Зочин [103.212.118.57] 2019-04-21 13:03:38

төв талбай дээр ярзайтал нь дүүжлээд өгөөч

Зочин [103.57.95.140] 2019-04-21 14:08:08

гое хэллээ

Зочин [64.119.25.94] 2019-04-21 12:45:47

manangiin buzar luivarchid

Irgen [66.181.190.196] 2019-04-21 07:53:24

Irged ni yaduu, darga nar ni terbumtanguud, yag afrik shig asian afrik boloo, iim orond 1000dollaraas davsan tsalin bh bolomjgui yum. Uuniig ustgaj chadsan huniig buh nasaar ni songoh heregtei.

МАНАН 60 тэрбум арилаасай [202.70.33.242] 2019-04-21 06:30:00

МАНАН 60 тэрбум МИЕЭ ЭБЭ мэтийн дэглэмд шүүх прокурор АТГ хэдхэн гэр бүлийн хяналт заавраар ажиллаж ирсэн тул илрэхгүй олдохгүй сураг алдардаг олон арван мянган идсэн уусан шамшигдуулсан хэргүүд одоо шударга шүүх прокурор АТГ удирдлагтай болсоны дараагаар нүдээр үзэж гараар барьж үзэх алтан боломж та бидэнд олдож байна. Ард олон хуулийн шинэ удирдлагийн үйлдэл үг бүрийг анхааралтай ажиглаж шүүн тунгаах нь дамжиггүй биз ээ.

ЭРДЭНЭТ [202.179.26.74] 2019-04-21 06:28:20

ЭНЭ Ч ОДОО ЯАЦАН КОМПАНИ ГЭХЭЭРЭЭ ИНГЭЖ ИХ ИДЭЖ УУГААД БАЙХАД УЛСЫН ТӨСӨВИЙН 3/1 ИЙГ ТАТВАРТ ӨГӨӨД ЦААНА НЬ АШИГ ХИЙГЭЭД БАЙДАГ КОМПАНИ ВЭ. ...

Зочин [66.181.177.20] 2019-04-21 05:47:13

Одоо шудрага шүүх бий болж байгаа учраас яллагдах болно. Санаа зовох юмгуй шук

Зочин [103.229.122.243] 2019-04-21 05:30:11

МАНАН-гийн намын санхvvжилт ил болохоос нааш хэн идээд байгаа нь тодорхой дарагдаад л явна. Намдаа авах нэрээр талыг нь завших нь гарцаагvй.

Монголын гутамшиг [122.201.31.60] 2019-04-21 04:08:57

Шударга гээд цээж дэлдэж босохыг оролдсрн хэдэн залууг нөгөө улаан луйварчин хөгшчүүл нь хэзээний бузару хормой доороо дараад авсан юм байна. Нямка тэднийг ингэж 1 хотондоо оруулж өөрийн тал мэтээр болгож олон олон жилийн өмнөөс дэглэсэн луйврын жүжигтээ дүр өгчихөж дээ. Оюун эрдэээ эд нарын толгой бэлчээр хүрэхгүй л болоод явчихлаа. Даанч харамсалтөй чонын сүрэг танарыг хэдийн хамж дундаа хийжээ дээ янз нь. Одоо та нар чоноо ялгаж салгахтайгаа болох уу эсвэл хэдэн төгрөг аваад живэх үү гэдэг үлдэж. Монгрлын заяа хаясан мэт ямар их гамшиг зовлон вэ дээ энэ чинь. Ушаасаа стандартын өрийг Эрдэнэтийн баяжмалаар хаасаар ирсэн гэдэг нь одоо 1ни ил болжээ . Тэгээд шагналд нь сая 40 саяыг тэр компанид өгчээ Гутамшиг

ПҮРЭВДОРЖИЙГ БҮРЭН ДЭМЖИНЭ [59.153.113.81] 2019-04-21 05:21:34

ҮНЭНДЭЭ АН-Д ПҮРЭВДОРЖ ШИГ БОДИТОЙ ШУДАГА, ЗОРИГТОЙ, ЮМЫГ БАРИМТТАЙ ХУРЦААР И ТОД ЯРЬЖ ИЛРҮҮЛДЭГ УЛС ТӨРЧ АЛГА. ПҮРЭВДОРЖ ОО БИТГИЙ ШАНТРААРАЙ. ТҮМЭН ОЛОН ТАНЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. ҮНЭХЭЭР 100 ГАРУЙ САЯ ДОЛЛАРЫН ӨРИЙГ 40 САЯ ДОЛЛАРААР БҮРЭН ХААНА ГЭЖ ХУДЛАА. ЗӨРҮҮГ НЬ МАН-ЫН ХУЛГАЙЧИД ЗС НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭГЭЭР Л ХААЖ БАЙГАА. ТЭР Н СЭМ ЯВААД ӨНГӨРНӨ. ЭД НАР ЭРТНЭЭС ИНГЭЖ МАШ ИХ ИДСЭН. БАТХҮҮГЭЭС 40 САЯ ДОЛЛАР ГАРГУУЛАХ Ч ХУДЛАА. ЭНЭ НЬ ЭРДЭНЭТИЙН НАЙДВАРГҮЙ АВЛАГА БОЛООД Л ӨНГӨРНӨ. ТҮМЭН ОЛОН БОСООЧ ДЭЭ ЯАСАН АРЧААГҮЙ ЮМ БЭ

Зочин [202.55.188.46] 2019-04-21 03:43:31

Намын хандивын систем ажиллаад байгааг харж байна уу?

Зочин [202.9.43.24] 2019-04-23 05:59:07

Пүрэвдорж өөрөө шударга хүн мөнүү? Гааль дээр байхдаа хяналтын рентген аппарат оруулж ирээд тэр ажиллахгүй байсан нь юу болсон бэ? Баахан шуугиан болж байгаад алга болоо биздээ?

Зочин [202.9.43.182] 2019-04-21 01:42:49

Энэ 3-хулгайчыг С.Баяртай нь хамтхѳрѳнгийг нь хурааж шоронд хатаагаач.Бүгд шуналын дэв бузрууд Сугар нь хараал хүрч нүүр нь татчихсан.Энэ хулгайчууд үр удам үр хүүхэд байхгүй юм уу.Хэрэв байдаг бол энэ хулгайчуудын үйлийг лайг эдэлж хүний хамгийн адгийн буюу тэнэмэл нохойноос дор буюу хогын цэг дээр амьдарч байгаа хүмүүсээс долоон дор амьдрарч зовнодоо тийм учраас энэ бузруудын үйл лайг үр удам нь хүртэх ёсгүй ѳѳрсдийнх нь луйвраар олсон мѳнгѳ хѳрѳнгийг нь хурааж насаар нь шоронд хатаа.Та 4-баас үнэрлэчихсэн юм шиг ярваадаг цаг чинь ѳнгѳрч байгаа.Зам тээврын сайд асан хужаа Д.Ганбат гэж жинхэнэ луйварчин байгаа шүү.Энэ хэргийн үед Эрдэнэтийн худалдааны захирал байсан энэ хулгайч хариуцлагаас дандаа мултрана.Хаана л хулгай луйвар байна тэнд л хужаа Д.Ганбат хурлийз Да Ганболд хоёр оролцсон байдаг.Д.Ганбат 2-ч удаа прокурор дээр хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан.Ц.Элбэгдорж Ми.Энхболд сахал Д.Эрдэнэбилэг нарын Мафийн гол гишүүн шүү.Энэ хүн Эрдэнэт49-хувь Дархан,Хѳтѳлийн үйлдвэрийн хулгайч

иргэн [202.9.43.182] 2019-04-21 01:38:23

Энэ 3-хулгайчыг С.Баяртай нь хамтхѳрѳнгийг нь хурааж шоронд хатаагаач.Бүгд шуналын дэв бузрууд Сугар нь хараал хүрч нүүр нь татчихсан.Энэ хулгайчууд үр удам үр хүүхэд байхгүй юм уу.Хэрэв байдаг бол энэ хулгайчуудын үйлийг лайг эдэлж хүний хамгийн адгийн буюу тэнэмэл нохойноос дор буюу хогын цэг дээр амьдарч байгаа хүмүүсээс долоон дор амьдрарч зовнодоо тийм учраас энэ бузруудын үйл лайг үр удам нь хүртэх ёсгүй ѳѳрсдийнх нь луйвраар олсон мѳнгѳ хѳрѳнгийг нь хурааж насаар нь шоронд хатаа.Та 4-баас үнэрлэчихсэн юм шиг ярваадаг цаг чинь ѳнгѳрч байгаа.Зам тээврын сайд асан хужаа Д.Ганбат гэж жинхэнэ луйварчин байгаа шүү.Энэ хэргийн үед Эрдэнэтийн худалдааны захирал байсан энэ хулгайч хариуцлагаас дандаа мултрана.Хаана л хулгай луйвар байна тэнд л хужаа Д.Ганбат хурлийз Да Ганболд хоёр оролцсон байдаг.Д.Ганбат 2-ч удаа прокурор дээр хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан.Ц.Элбэгдорж Ми.Энхболд сахал Д.Эрдэнэбилэг нарын Мафийн гол гишүүн шүү.Энэ хүн Эрдэнэт49-хувь Дархан,Хѳтѳлийн үйлдвэрийн хулгайч

Зочин [64.119.19.170] 2019-04-21 00:52:38

Эрдэнэт үйлдвэрт гамшиг нүүрлэжээ орлого ашиг бүгдийг нь хуваагаад идчихдэг жинхэнэ махаа зулгааж байж хэдэн төг цалинтаы ажилчид нь зээлн хоорнд амь зогоож бна тэтгэвэрт гарч байгаа ахмадууддаа 36сарн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх хэрэгтэй насаараа хүнд ажил хийж өвчний үүр болж бна энэ оны эхний хагас жилд хэрэгжүүлээч дарга захирлууд өөрсдөө урммшуулал их авдаг биздэ. Жирийн ажилчидаа бодмоор юм

Bold o [223.33.164.40] 2019-04-21 00:44:51

Orosuudiin hiideg luivariin argiig erdeneted hereglesen bol S.Bayar gol zohion bguulsan gesen ug l dee

зочин [59.153.113.170] 2019-04-21 00:11:11

ман мангас болчиж таминээ сая капиталаас 340 тэрбум шаагаад одоо тавантолгойгоос 800 тэрбум шаах гээд шүлс нь гоожоод бас мангасууд баяр ын данс руу40 сая доллар

Зочин [182.160.36.38] 2019-04-20 23:45:54

энэ сайт Жастин Каплагийн 400 сая долларын хэрэг элбэгдоржийн АСЕМ-ийн 2 их наядын уран зураг банкны эрдэнэсийн сангийн хулгай чингэс самуурай бондын 5 их наяд эрдэнэтийн 49 хувийн 1 их наядын хэргүүдийг ганц удаа бисэн үү? үгүй.

Зочин [59.153.113.170] 2019-04-21 00:06:05

хүүрээ чиний улстөр хэнд хэрэгтэй юм бэ цаана чинь тэтгэврийн сан алга болчоод 340 тэрбум идчтхсэн байна лалараа

Зочин [103.212.118.57] 2019-04-20 13:03:51

оюун эрдэнэ энэ мөнгийг төлөх ажлыг зохион байгуулсан. одоо төлүүлэхийг нь харах үлдлээ. гэхдээ өөрөө хариулчихсан ... барагдуулахгүй бол удирдлагад арга хэмжээ авна гэж . тэгээд болоо доо . . 2020 он болоод тэд дашийншог ийм л байнадаа

Зочин [103.212.118.57] 2019-04-20 12:58:07

битгий нэг юмруу туйлшраад бай .

Зочин [103.212.118.57] 2019-04-20 12:56:37

шүүх хурал нь хойшилсоор л

Зочин [103.212.118.57] 2019-04-20 12:55:39

Алтангийн бенз д шигдсэн Нямдорж энэ бүхний ард байгаа нь ил блоод л байна . ганц үг ганхийж байна уу нөгөө шударга гуай.. 40 сая $ шүү.

Зочин [103.26.194.178] 2019-04-20 12:01:53

их л но -той тѳлбѳр хийлээ . энэ компани яагаад эрдэнэтийн удирдлагатай холбогдов. шалгах гол асуудал

Зочин [182.160.38.173] 2019-04-20 11:44:08

энэ бол эргэн төлөгдөх 40 сая долларын асуудал. 49 хувийн 400 сая долларын гэмт хэргийг энэ АН-ы сайт огт дурьдахгүй.

зочин [59.153.113.170] 2019-04-21 00:08:11

ман 340 тэрбум капиталаас идчихсэн одоо 800 тэрбумыг тавантолгойгоос идэхээр шүлс нь гоожиж байна

Зочин [202.9.43.40] 2019-04-20 11:08:28

наадуул чинь цайчихсан хүмүүс байна ш дээ, олон сая долларын төлөө худлаа ярих бол юу ч биш байлгүй дээ

zochin [122.201.31.240] 2019-04-20 09:49:44

naad ulaan gedeg ulaiddaguui nohor chin tomorlogiin 3 saya dolloriig hussan shuudee

Лут [202.9.42.35] 2019-04-20 09:37:59

Одоо Бадамсүрэнг яриад хэрэггүй ээ. Хэрэг төөрөхийн нэмэр. Одоо Пүрэвдоржийн энд тавьж байгаа асуудлын мөрөөр явъя. Сугар, Ганзоиг, Алтан, Баяр, Батхүү нарын хөрөнгийг битүүмжилье. МАН-д хамаарал байгааг Пүрэвдорж санаандгүй хэлээгүй биз. Ер нь төрийн эрх мэдэлтэнүүдийн мэдээлэлийн мөрөөр шалгалт явуулдаггүй юмбэ. Жнь:Дээр үед Улаан гишүүн Оюу толгойг шалгасанаа зөндөө хэлсэн,мөрөөр нь ажилаагүй г м

Иргэн [66.181.184.134] 2019-04-20 09:28:47

Яриад өнгөрөх биш босож.лэмцэх хэржгтэй байна даа Удахгүй бүгд хужаагийн боол биш хужаад аваачиж улсаа худалдах хүний өчүүхэн ч шинжгүй улсуудын боол эхлээзд болох нь байна Үгүй дээ гээд л бүглээрээ амиа бодоод суугаад л байх шиг Эхлээд СБаярээс Ханмресурс Оюу толгой 7 сарын 1 Cтандарт бус засгийн газрынтөлөө Стандарт банкныитөлөө ял асууж шийтгэе Баярцргт Сайхан билэгмнараас Оутрлгой Дубай Эрдэнэт 49 хувийг асууя Эрдэнээс алга болсон НДСаэгийн мөнгөө эсууя Женкогоос төмөр зэм Сайншанд Тариаланмсангийн мөнгөө эсууя Элбэгдоржоос энэ хамаараахмасуудлуудшүүх прокуроруудыг яаж төрийн толгойд гаргаж өөрийгөө хаацайлуулах Мананг үүсгэснийгасууя Эрдэнэтийн Ганзориг Сугар нарыгшүүхэднь аваачия

bulegleluud [64.119.20.92] 2019-04-20 09:27:37

ugaasaa l uls turd oroh geed uhen hatan ulairaad bugs doloogood baidag n ene l biz dee?Ganzorig Sugar Bayr Bathuu gesen buleglel erdenetiig huvaaj idsen n todorhoi Bathuu heregee gantsaaraa uureed busad n ariig n daah zohion baiguulalttai buleglel.Bayr bol unendee l aimaar pizda.moskvad arbatiin gudmand yg tuvd bdag mongoliin hudaldaanii tuluulugchiin gazariig bas l budiluulaad alga bolgoson.ter talaar manai gadaad yvdaliin yam neg ch udaa dugarch bgaagui.Bayraas aigaad.odoo ene shudraga erunhiilugch erunhii said ih huraliin darga nar ter mongol ulsiin hurungiig orosuudaas olj avch Bayriig alah heregtei.

Иргжн [66.181.187.228] 2019-04-20 06:45:49

Энэ Бадамсүрэндээ ч биш, цаана нь Нямдорж, Алтан, Баяр гээд гарууд зөвлөгөө өгөөд сууж байгаа биз дээ, Оюун-Эрдэнэ ээ, одоо шударга бусын төлөө Пүрэвдоржийн үгийг нухацтай сонсох хэрэгтэй шүү.

Зочин [188.29.164.55] 2019-04-20 12:09:24

Шударга бусын төлөө гэж үнэнээсээ яриад байна уу, шудрага бустай тэмцэх гэж хэлэх гээд хэл чинь халтирвуу?

Дарь [64.119.21.46] 2019-04-20 06:07:04

АН-ынхан Эрдэнэтээс чамгүй зүйл хуссан. Одоо ч шүлс нь гоожсоор

зочин [64.119.24.34] 2019-04-20 10:38:30

чи баяр мөн үү

Зочин [103.57.92.189] 2019-04-20 06:00:59

ЭНЭ БАДАМСҮРЭН ШОРОНД ОРОХООРОО САХАРЫН ӨВЧТЭЙ ГЭЭД БАЙСАН . ОДОО ЭНЭ ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГА Л ДАА.

Зочин [64.119.24.34] 2019-04-20 10:39:43

эдэнд бадамсүрэн хэрэгтэй хэрэг хүлээх чадваргүй учир бузар ажлаа хийлгэж байна

Irgen [66.181.183.110] 2019-04-20 05:28:41

Ulsaa hudaldsan hulgaichuud ni denduu ih bolohoor shuuh yaj ch chadahgui bna l daa. Barij horii geheer bugdiig ni barih bolchih geed. Hun huch bair sav hureltsehgui bnaa daa.

Зочин [59.153.113.149] 2019-04-20 04:58:01

Хоохорын Бадамсурэн гэдэг хун зайлж Эрдэнэтийн ажилчдын нурууг хэзээ амраах вэ


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.