“100 айл”-ын автобусны буудлын хажууд хүн БУУДУУЛЖ, НАС БАРСАН хэрэг гарлаа
- 2019-04-26 02:56:39
-
2019-04-26 02:56:39
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Амь хохирогч эрэгтэй өөрийгөө буудсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ
-ТАЛИЙГААЧИЙН ГАРААС СУМНЫ ДАРЬ ИЛЭРСЭН ГЭВ-
Өнөөдөр өглөөний үүрийн 6 цаг орчимд 100 айлын автобусны буудлын баруун талд байрлах "Нарлаг" цайны газрын хажууд 30-40 орчим насны эрэгтэй хүнийг духан тус газарт нь буудсан хэрэг гарлаа. Дээрх хэргийн мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөөний 6 цагт иргэнээс ирсэн аж.
Уг хэрэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд талын цайны газрын орчим буюу автобусны буудлын баруун талд болжээ. Хэргийн газарт очиж ажилласан мөрдөгч нарын хэлж буйгаар амь хохирогч 30-40 настай эрэгтэйн гараас сумны дарь илэрсэн гэх ба өөрийгөө буудсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэв.
Одоогоор хэргийн газраас шаардлагатай гэх бүх нотлох баримтуудыг бэхжүүлэн авч, хэрэгт хавсаргасан байна. Улмаар талийгаачийн цогцсыг Шүүх эмнэлгийн шинжилгээний үндэсний төв рүү хүргүүлсэн бөгөөд задлан шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх нь тогтоогдох юм байна.
Хэргийн газарт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж байна. Мөн гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авч эхэлсэн аж. Одоог хүртэл хэргийн газрын үзлэг шалгалт үргэлжилж байгаа тухай албанаас мэдээлж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА
- 2019-04-26 02:18:23
-
2019-04-26 02:18:23
“100 айл”-ын автобусны буудлын хажууд хүн БУУДУУЛЖ, НАС БАРСАН хэрэг гарлаа
Өнөөдөр өглөөний үүрийн 6 цаг орчимд 100 айлын автобусны буудлын баруун талд байрлах "Нарлаг" цайны газрын хажууд хүн буудсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд өглөө 06:00 цагт ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр амь хохирогч нь 30-40 орчим настай эрэгтэй байсан бөгөөд талийгаачийг духан тус газарт нь буудаж хөнөөсөн аж.
Хэргийн газарт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж, нотлох баримтуудыг бэхжүүлэн авч байна. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн тогтоохоор цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.
Сэтгэгдэл
зочин [66.181.178.50] 2019-04-26 11:00:30
Буу зэвснгийн хяналт ямар шатанд байна.100-АЙЛЫН БАРИЛГЫН ЗАХЫГ НЭН ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭ.
MGL [66.181.176.93] 2019-04-26 09:45:26
Setgetsiin emgegtei nukhduud khaa saigui l ikh bolson.Yum bolgoniig l zaaval 1 khuntei khamaaruulakh geed baidgaa bolivol taarna.Khervee minii bichsend durguitseed uurlaj baival ta ch gesen yumiig eruuleer setgej chadakhaa bolison l baina gesen ug.Zugeer yum unshaad baij chadakhguigeer l setgetsdee yumtai l bolson bna... ta...
jak [66.181.164.214] 2019-04-26 08:20:12
ene bas l gadnii noloogui garah blgui dee. Uneheer amia horolson bol ene heden luivarchdaas negiigni ch gesen avaad yvahgui dee
Монгол [119.40.103.142] 2019-04-26 07:58:39
Энэ халтар цагдаа нар ямар их утсаар ярьдаг юм вэ? ажлаа хийж чадахгүй төрийн бөөсүүд
Зочин [103.10.23.116] 2019-04-26 06:55:25
Хулгайч нар ард түмнөөс Төрийн эрх мэдлийг эд хөрөнгийг нь болон эдийн засаг улс төрийн эрх чөлөөг нь булааж ядууруулаж амьдарах аргүй болгож Хоосон худлаа үг үчүүхэн хоолны шавхаруу чидэж өгөч хууран мэхлэж иргэдийг ийм арчаагүй болгож байна Иргэдээ амь насаа хоосон бүү үр Эвлэлдэн нэгдэж Эдийн засаг улс төрийн эрх чөлөөнийхөө төлөө Эв хаматын намаа байгуулаж Улаан тугаан өргөн урай хашгаран хулгай луйвараар хөрөнгжсөн төрийн эрх мэдлийг булаасан хулгайыч нартай алалдан тэмцэх цаг аргагүй иргэнд хажууд ирсэн байна Хамгийн түрүүнд зайсанд үүрэлсэн хулгайч нарыг агаарт хийсгий ХҮН ТӨРЛӨГТӨНИЙ ДОТОРООС ЭДИЙН ЗАСАГ УЛС ТӨРИЙН ЭРХ МЭДЛЭЭ АЛДАН ЯДУУРЧ ДАРЛАГДАН ЗӨВСӨН АРД ТҮМЭН 1917 ОНД НЭГДЭН ТЭМЦЭЖ ХУВСГАЛТ ЯЛАЛТАНД ХҮРЧ ӨӨРИЙН УЛС ТӨРИЙН ШУДРАГ ДЭГЛЭМИЙГ ТОГТООЖ БАЙСАН НЬ САЯХАН ШҮҮ
Zochin [172.58.46.226] 2019-04-26 04:12:22
Gerontologiin toviin baruun urd barigdsan jijighen zovshoorolgui barigsan mujaanii toviin 2 davhar baishin baidag tedniihentei holbootoi l bolj taarch baina daa, hudlaa neg hayg olgotei, hodolmor zuuchlaliin alba nertei ter etgeeduudiin hiisen ajillagaa
Зочин [43.242.242.128] 2019-04-26 03:26:17
Yamar aimaar um be
зочин [202.9.42.60] 2019-04-26 03:19:26
сүүлийн үед PUBG тоглоомонд эр эм хөгшин залуугүй бүр гэр бүлээрээ донтож бга. донтогсод нэгнээ буудавуу эсвэл тэр хавиар амьдардаг хятадууд ч бж мэднэ миний л бодол ойр хавьд камер бга блгүйдее
Зочин [103.10.23.116] 2019-04-27 03:09:46
ЗОРИГЫН ХЭРЭГИЙН МЭДЭХ ГЭРЧИЙГ ОЛООД САЙШ НЬ ХАРУУЛСАН ЮМ БИШ ҮҮ ЭЛБЭГЭЭ ИХ САНДАРЧ БАЙГАА ХҮН
Зочин [43.242.243.46] 2019-04-26 03:01:14
БАРИЛГЫН ДЭЛГҮҮРҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛААЧ БҮР БАЙРНЫ ХАЖУУ ХААЛГАНД ОРОГНОЖ МӨНГӨ ОЛЖ БНА ХЯТАД МОНГОЛГҮЙ БҮР БАЙРАНДАА АМЬДАРЧ БАЙЖ МАШИНЫ ЗОГСООЛД МАШИНАА ТАВИХ ЭРХГҮЙ ХОТЫН ЗАХИРГАА ХУГЦАА ХЭЛЭЭД СУУЖ БДАГ ЖИЛ ГАРУЙГИЙН ӨМНӨ ЯРЬСАН ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ БНА
Зочин [103.10.23.116] 2019-04-26 06:42:33
100 АЙЛЫН БАРИЛЫГЫН ЗАХЫГ МАШ ХУРДАН ХОТООС НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ ЗАМЫН БӨГЛӨӨ ХУЖАА НАРЫН ҮҮР ИРЛИЙЗ ХУРЛИЙЗ ДЭЭРЭМЧИН АЛУУРЧИН ЯНХАН ҮҮРЭЛСЭН ГАЗАР БОЛОО
монгол хүн [104.248.169.85] 2019-04-26 02:59:56
х.зсайдаа огцор өөр улсад улс төрийн хариуцлага хүлээдэг та эзэн холбогдогчын олно гээдл дээш мацаад бна амжилт алга.монгол хүн эх орондоо тайван амьд бх баталгаа алга.
123333 [49.0.137.6] 2019-04-26 02:55:15
Энэ "Мотоцикль унасан толгойгүй хүн " хочитийн ЗГ ёстой муу ёрийн ЗГ юмаа, дөнгөж байгуулагдаад л Отгон тэнгэрт 17 хүн байхгүй болсон тэгээд л өдөр бүр л баасандаа 4 хүн живлээ л гэх юм, уурхайд 4 хүн явчихлаа л гэх юм, хүүхдүүд олдохгүй болчихлоо л гэх юм, одоо бүр гудамжинд гэгээн цагаан өглөө бие биенээ буудчих юм, тэр Хуулийн сайд нэртэй хазгай ярьсан өвгөн хуруугаа гаргаж ирээд сайд хийснээ тоолоод сайрхаад суух, имй байдалд улс орныг оруулчихаад юугаараа сайрхдаг байнаа.
Зочин [202.131.233.10] 2019-04-26 02:51:19
100 айл нил хятад, мөрийтэй тоглочидоор дүүрсэн зохицуулахгүй бол гэмт хэргийн уурхай боллоо
Зочин [64.119.24.129] 2019-04-26 02:50:28
нас барсан биш буудуулж үхсэн гээч нас барна гэдэг чинь хүн өтөлж жам ёсоор өнгөрөхийг хэлдэг юм
Зочин [103.229.121.97] 2019-04-26 02:50:26
Тоглоомын гай байх даа
zochin [202.70.46.20] 2019-04-26 02:47:00
za buur amar amar
oogii [66.181.160.61] 2019-04-26 02:23:45
Гэрчийг алсан юм биш байгаадаа
Зочин [202.179.27.253] 2019-04-26 02:23:24
Одор болгон ухдэл хуур