Баян-Өлгийн 60 зорчигчтой онгоцыг Улаанбаатарт газардуулалгүй буцаалаа

У.Уранцэцэг / Орон нутаг
  • 2019-05-01 08:09:51
  • 2019-05-01 08:09:51

    Баян-Өлгий аймгаас ирсэн агаарын хөлөгийн зорчигчдыг тусгаарлалаа

    photo

    Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өнөөдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийж эхэллээ.

    Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг зорчигчдод үзлэг хийж эхэлсэн аж.

    Мөн Өлгий нисэх буудлаас ирсэн зорчигчдыг тусгаарлан эмнэлэгт хүргэнэ. Харин Ховд аймгаас ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа спорт цогцолборт тусгаарлан нарийн үзлэг хийх юм байна.

  • 2019-05-01 06:51:53
  • 2019-05-01 06:51:53

    Баян-Өлгийн 60 зорчигчтой онгоцыг Улаанбаатарт газардуулалгүй буцаалаа

    photo

    Баян-Өлгий Ногооннуур суманд тарваганы түүхий бөөр залгиж амиа алдсан байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор тус аймгаас Улаанбаатар руу нисч явсан 60 зорчигчтой онгоцыг холбогдох байгууллагаас Нийслэлд газардуулалгүй буцаажээ. Учир нь тус 60 зорчигч дотор халдвар тээгч байж болзошгүй аж.

    Тэднийг саатуулах газаргүй тул онгоцыг Баян-Өлгий рүү буцаах шийдвэрийг ийнхүү гаргаснаар онгоцыг газардуулалгүй буцаалаа.

    Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр шинжилгээний хариу 72 цагийн дотор гарах бөгөөд тухайн хугацаа нь маргааш дуусгавар болох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу шинжилгээ хийхээр хоёр эмч онгоцоор ниссэн тухай мэдээлэл байна.

  • 2019-05-01 06:00:08
  • 2019-05-01 06:00:08

    БАЯН-ӨЛГИЙ: Гэр бүлийн хоёр хүн нас барлаа

    photo

    Баян-Өлгий аймгийн ЗДТГ, онцгой комисс хаалттайгаар хурдалдах гэж байна. Улаанбаатараас хотоос очсон мэргэжилтнүүдийг хүлээж байгаа аж. Тус аймгийн Ногооннуур суманд 30 гаруй насны эхнэр нөхөр хоёр гурав хоногийн зайтай харамсалтайгаар амиа алдаад байна.

    Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Ерболын өгсөн мэдээллээр “Дөрөвдүгээр сарын 27-нд гэртээ байсан нөхөр Т нь амиа алдсан. Мөн үүний дараа эмнэлэгт хүргэгдсэн эхнэр Р нь тавдугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагт нас барлаа. Нас барсан байдлыг тарваган тахал байж "болзошгүй" гэж үзэж байгаа. Улаанбаатар хотоос ОБЕГ, ХӨСҮТ-ээс шинжээчид дөнгөж сая онгоцноос буулаа. Цогцосыг шинжилж үзэх учраас худал мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна” гэжээ.

    Өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй тул тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

  • 2019-05-01 03:17:48
  • 2019-05-01 03:17:48

    БАЯН-ӨЛГИЙ: Тарваганы түүхий бөөр залгиснаас амиа алдсан байж болзошгүй

    photo

    Ногооннуур суманд амиа алдсан иргэн тарваганы түүхий бөөр залгиснаар амиа алдсан байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогджээ.

    Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр шинжилгээний хариу 72 цагийн дотор гарах бөгөөд тухайн хугацаа нь маргааш дуусгавар болох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу шинжилгээ хийхээр хоёр эмч онгоцоор ниссэн тухай мэдээлэл байна.

    Аймаг, сумын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа юм.

  • 2019-05-01 03:00:42
  • 2019-05-01 03:00:42

    БАЯН-ӨЛГИЙ: Бугат сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар зогсоолоо

    photo

    Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг "Талын толгой" хэмээх газарт нас барсан иргэн Т-гээс хурдавчилсан тестээр дээж аван шинжилжээ.

    Урьдчилсан байдлаар тарваган тахлын үүсгэгч эерэг цагаан мөгөөрсөн хоолойн агууламжид нян харах аргаар хоёр туйл нь тод будагдсан сөрөг савханцар илэрчээ.

    Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 319 тоот захирамжаар Өлгий сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, орох, гарах цэгүүдийг өнөөдрөөс хаалаа.

    Мөн аймгийн төв болон Бугат сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, хот, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар түр зогсоогоод байна.

  • 2019-05-01 02:24:39
  • 2019-05-01 02:24:39

    Баян-Өлгийд нэг иргэн амиа алдаж, хэсэгчлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо

    photo

    Баян-Өлгий аймагт 48 цагийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур тосгон буюу Ногооннуур сумын есдүгээр багт гэр бүлийн хоёр хүн энэ сарын 28-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан тохиолдол бүртгэгджээ. Улмаар эхнэрийнх нь биеийн байдал хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүнчлэн тухайн гэр бүлийн хоёр хүүхдийн биеийн байдал тааруухан байгаа гэх мэдээллийг албан бус эх сурвалж өглөө.

    Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хотод явуулсан ч шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар тарваган тахал байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.

    Харин аймгийн Онцгой комиссоос тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоов.

    Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

    Мөн шинжилгээний хариу гартал, хүн амиа алдсан хэрэгт ямар нэгэн байдлаар тодорхой хариулт өгөхгүй гэлээ.

Сэтгэгдэл

Зочин [66.181.161.18] 2019-05-05 10:38:11

Юм л бол МАНАн гэх юм аа.МАНАН.гүй болно гээд тараачихаа биздээ.Яахаар улс тѳржсѳн сонин үзэл гаргадаг бна аа.Хѳѳрхий дѳѳ хэдэн ч хүүхэд ѳнчирч бгаа юм билээ. Эрүүл мэндэд сайн гэхээр нь л түүхий бѳѳр залгисан байхдаа. Нэг жалга довны үзлээ болиод улсаа хѳгжүүлмээр юм даа.

хх [202.55.191.194] 2019-05-04 03:03:20

казахстанлуу явуулж үзэж байгаад дараань авдаг байждээ

erguu [59.153.112.110] 2019-05-01 11:57:14

аль нь үнэн юм бэ? нэг бол онгоцыг буулгахгүй буцаалаа, өөр нэг сурвалжлагч нь улаанбаатарт тусгаарлалаа гэж бичих юм

Зочин [202.9.42.141] 2019-05-01 11:34:16

Sonin yum aa kazah hun tarbaganii tuuhii mah idne gej baihgui dee

zochin [176.86.57.66] 2019-05-02 17:20:53

tend mongol humuus amidardag baihaa

иргэн [202.9.42.253] 2019-05-01 10:32:23

Анханаас нь нисгэхгүй байхгүй яасан юм вэ?бөөн зардал биш үүТэнэг юм хийгээд байхаар яаж монгол хөгжих вэ?????????муу хүний ухаан хойноо гэгчээр?????????????

odoo duusga [202.179.30.6] 2019-05-01 07:58:43

hul horio togtooj bgad bvdiin tsaash haruul lalruudiig

Зочин [64.119.18.86] 2019-05-01 07:51:20

Hasaguud boon ovchnii vvr. Zayagui har guilagchid.

Зочин [202.21.96.212] 2019-05-02 07:15:55

chamaas yum guigaagvi shvv aalz min.. Ta nar shig zawaarahgui shvv yadaj..

tim shvv [202.179.30.6] 2019-05-01 07:59:48

lalruud boon bacteria bdag umdaa

Зочин [202.126.89.152] 2019-05-01 07:54:49

Hutsaaraa anisgaa min. Kazakuud tarvaga gahai idedeggui humuus

Зочин [112.96.109.221] 2019-05-01 07:35:50

Zov zov.. ugaasaa zardliig ni gargah yum chin

Зочин99 [202.72.240.5] 2019-05-01 07:27:36

Boing737 max байна шүү. Нислэг үйлдэхийг хортогүй бил үү?

Kkk [59.153.115.213] 2019-05-01 13:49:43

Miat oron nutgiin nisleg uildehgui udaj bn.

Зочин [112.96.109.221] 2019-05-01 07:36:41

Manai soningiinhnchin haltuur, zalhuu shu de. Belen zurag l tuuna, haa hamaagui zurag

Зочин [112.72.8.90] 2019-05-01 07:22:47

Агаарт нь буцааж болохгүй ээ. Баянөлгий рүү буцаана. Эвгүй зүйл бодогдлоо

Зочин [103.111.68.3] 2019-05-01 07:18:25

ЭНЭ МАНАН-гийн ЦААС САРААЧИГЧ ХАМАА НАМААГҮЙ САРААЧИХ ЮМАА. БАС ГЭМГҮЙ МИАТ-ыг ХАВЧУУЛААД.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.