Увс аймагт газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ

Увс аймгийн Сагил сумын Баярзүрх багийн “Цагаан шувуут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 33 км-т ,Ө-50042/00//, У-91016/00/// 05.01-ний өдрийн 07:46 цагт 4.6 магнитут, 07:55 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 2019.05.01-ний өдрийн 08:08 цагт ООГХ-ээс ирүүлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй болохыг мэдээлжээ.
Сэтгэгдэл