Л.Мөнхбаатар: Цахим сүлжээнд холбогдоход 360 гаруй сум бэлэн үү
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн" эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслүүд:
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Анх хуулийг баталж байсан зорилго биелэгдсэн гэж үзэж байна. Тиймээс өнөөгийн хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ бий. Бид өнөөдөр цахим засаглалыг бий болгох нөхцөл бүрдэж байна. Цаасан хэлбэрээс татгалзаж цахим хэлбэрээр төрийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой болсон. Үүнээс цааш хиймэл оюун ухаанд тулгуурлан мэдээлэл боловсруулалт чиглэлрүү ойртох хэрэгтэй. Цахим засаглалын хүрээнд төрийн байгууллага тус бүр өөр өөрийн нэгдсэн системтэй болсон. Төрийн мэдээллийн Хур системийг 2015 онд нэвтрүүлсэн. Үүний үр дүнд маш их хөрөнгө, цаг зав хэмнэж, боломжуудыг нээсэн. үүний дараа Дан гэж системийг 6 сарын өмнөөс төрийн байгууллагууд хэрэглэж байна. Цаашдаа мэдээллийн технологийн шинэ системүүдээ бүх сумдад үйлчилгээ үзүүлдэг болно. Үүнд 360 гаруй сум бий. Эдгээр газрууд бэлэн үү?"
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат: Засгийн газрын тогтоол хоёр долоо хоногийн өмнө гарсан. Тус тогтоолд Хур систем болон суурь системтэй холбоотойгоор төрийн үйлчилгээний хэлбэрийг өөрчлөн операторын горимд энэ оны аравдугаар сараас шилжихээр болж байгаа. Ингэснээр бүх сум, аймаг, дүүрэгт гээд улсын хэмжээнд хэрэгжих ажил юм. Бэлтгэл ажил нь хангагдсан гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Энэ чиглэлд хийж байгаа ажил Засгийн газрын гялтайх нэг ажил нь. Тоон мэдээллээс харахад 21 мянган иргэн зөвхөн хурууныхаа хээгээр төрийн үйлчилгээг авч байна. Энэ төрийн хүнд суртлыг багасгаж байгаа гэсэн үг. Хур системд 87 байгууллага холбогдсон гэж байна.Гэтэл үүний дөнгөж 27 нь төрийн байгууллага байна. Уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулснаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна гэж харж байна. Түүхэндээ анх удаа IT-гийн даатгалын аудитын тогтолцоог оруулж ирснээр ямар давуу талууд бий болох вэ. Хурууны хээний мэдээлэл хэрхэн хамгаалагдаж байгаа вэ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат: Хур систем, дан систем, төлбөр тооцооны систем зэрэг нь байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцох цахим байдлаар төлбөр тооцоо хийх гэх мэт боломжууд бүрдсэн. Ирэх аравдугаар сараас хэрэгжих тогтоолын төслийн хүрээнд иргэнээс ямар нэгэн лавлагаа мэдээлэл шаардагдахгүйгээр иргэн өөрийгөө таниулж төлбөрөө төлсөн тохиолдолд төрийн үйлчилгээг авах боломжтой болно. өөрчлөн операторын горимоор ажиллах учраас нэг цэгээс аль ч байгууллагын үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Мэдээллийн аюулгүй байдлын тухайд Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулаад яамдаас санал авч байна. Удахгүй Засгийн газарт өргөн барина. Ингэснээр цахим орчимд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ахиц гарна. Мөн Цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг тус төв нь хариуцдаг болно.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Зочин [103.26.193.51] 2019-05-04 09:31:24
Наад гишүүн чин холбооны салбарыг самарч байгаа нѳхдүүдтийг байрлуулсан гар, 60 тэрбумаар холбооны салбѳрын том жижиг дарга нарыг томилсон
zochin [103.26.193.192] 2019-05-04 05:48:52
songuuli dohoj bga bolohoor l garch bn
Zochin [64.119.24.107] 2019-05-03 01:50:30
Iim gishuun bdag biluu bi anh udaa harj bn
Зочин [64.119.22.22] 2019-05-03 00:17:48
xudlaa shaaximaa, dizeli toktoi, xaranxui, shilen kabeli internet gsn oilgolttgui sum bn tsaana chin
zochin [202.126.89.132] 2019-05-02 14:22:50
denduu skhan nandin mini... khairlasan daa bi...
Зочин [183.177.100.10] 2019-05-03 02:25:24
Chi yag gaj baihaa. Haa saigui baih yum
zochin [185.39.141.108] 2019-05-02 13:39:19
ene 1 nvvrschidiin bugs vnerlesen ..mi luuhaanii tsavi derelsen . huvsguliin ard tvmniig huurch nyalagdsan lalar 1 bn aa
А [203.91.115.47] 2019-05-02 12:16:32
Дизёллтэй харанхуй сум байгаа шүү анхааралаа хандуулаарай говь алтай аимаг алтай сум