Баян-Өлгий аймагт ангийн буугаар өөрийгөө буудаж нас барсан хэрэг гарав
Дөрөвдүгээр сарын 26-ний өдөр 100 айлын автобусны буудлын ард эрэгтэй хүн өөрийнхөө толгойнд буудаж нас барсан хэрэг гарсан билээ. Харин өчигдөр Баян-Өлгий аймагт мөн л ангийн буугаар өөрийгөө буудсан хэрэг дахин гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 5-ны өдөр “Буун дуу гарлаа” гэх мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мэдээллийг шалгахад, Баян-Өлгий аймгийн Буянт суман дахь нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай Н нь өөрийгөө буудаж амь насаа хохироосон байжээ. Амь хохирогч эрэгтэй 39 настай бөгөөд өөрийн гэрт байсан “ТОЗ-8” маркийн ангийн буугаар толгойн тус газартаа буудаж нас барсан аж.
Талийгаач өөрийгөө буудах үеэрээ ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Уг харамсалтай хэргийг тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах багийнхан шинжээч эмч байлцуулан хэргийн газраас 22 кадр зураг авч, хар өнгийн савхин хүрэм, саарал өнгийн ноосон цамц, ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч хэрэгт хавсаргажээ.
Сэтгэгдэл
Ганаа [49.0.137.181] 2019-05-08 03:55:48
Саяхан бас Сонгино-Хайрхан дүүрэгт 2 эрэгтэй амиа хорлохоор завджээ. Зээлийн дарамттай, стерсстэй, утаатай, түгжрэлтэй, цалин багатай, гэр бүлийн маргаантай, Солонгос драмтай, мухар сүсэгтэй, суурь хүмүүжил муутай, боловсрол нимгэн , үг даах чадваргүй, хатуужил муутай. имй л болчоод байнада. өөрсдөөсөө эхлээд хөгжих хэрэгтэй, гадагшаа яв, юм үз, нүд тайл, хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна, төр засгийг харах хэрэггүй, өөрөөсө эхэл.. чамд хайргүй, хүндэлгэггүй хүмүүсээс шууд л холд, хөндийр, чамайг илүү хайрлаж, хүндлэх хүн заавал байгаа. эцэст нь хэлэхэд амиа хорлох асуудлыг шийдэх гарц биш. маш амичнхан бодол. ардаа өчнөөн асууудал үлдээгээд явна. Төрүүлсэн аав ээжээс эхлээл зовлонд унаган даа.
ыииыөаи [202.179.24.51] 2019-05-07 06:09:21
Энэ нөхөр бичих гэж нээрээ алах юмаа
зочин [107.167.104.138] 2019-05-07 05:55:34
хүний амь нохойн амьтай дүйхээр болжээ. төр засгийн бодлого яах аргагүй нөлөөлж байна даа.ман-н эрх барих хугацаанд хамгийн олон хүн зүй бусаар үхэж үрэгдэх нь ... түүхэнд үлдэх нь дээ ! ум ма нэ бад ми хум.
Үнэн [139.5.217.10] 2019-05-07 04:11:03
Уул нь амиа хорлож байхаар нэгэнт л үхмээр байвал авлигачидаас нэгийг нь хороогоод үхвэл улс цэвэших байхдаа умааний бадми хум
Зочин [139.5.218.221] 2019-05-07 05:44:08
Tiimee
зочин [202.179.31.54] 2019-05-07 03:37:17
Нийгмийн саарал өнгө хүмүүсийг гундааж гутралд оруулж байна даа манай төрийн тэргүүнүүд үүнийг юу гэж үзэж бодож суудаг бол доо,хайран залуу нас хөөрхий.
Зочин [203.91.118.247] 2019-05-07 03:07:01
Улс орны царай ийм байхад амьд явах, сайхан амьдрах итгэл хэнд ч , хаа ч алга. Сэтгэлийн хат муутай, тэвчээргүй хүмүүс нь ингээд хорвоогоос хальж байна даа.