Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 70 хувиар өсчээ

М.Амаржаргал / Хууль

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 2018 онд 199 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Хамгийн сүүлд л гэхэд Кашиш гэх нэршилтэй гурван кг орчим сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Испани Улсаас олон улсын шуудан илгээмжээр явуулсныг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмжаар ирлүүлжээ. Энэ бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг бөгөөд тухайн үйлдэлд холбогдуулан шалгалтын ажиллагааг гаалийн байгууллага, цагдаагийн байгууллага хамтран явуулж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын тоо 2017 онтой харьцуулахад өнгөрсөн онд 49 хувиар өссөн. Нийт 412 хүн уг төрлийн гэмт хэрэгт холбогдсоны 85 хувь нь 35 хүртэлх насны хүмүүс байгаа нь цаашид насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох магадлал өндөр гэж Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Хэнтэй тэмцэхээ бодох хэрэгтэй байна. Кх! [202.131.228.118] 2019-05-08 09:12:39

Хэцүү ш дээ. Хар тамхи хэрэглэж байгаа залуучууд бол сайхан хувцаслачихсан, үнэтэй бар ресторанаар мөнгөө үрчихсэн, машин уначихсан, боловсон ярьчихсан, дажгүй охид дагуулчихсан явж байдаг. Хулгайч, дээрэмчин шиг биш. Тэднийг барьж аваад л, шоронд хийх гээд зүтгээд байх хаашаа ч юм бэ? Шоронд тэд одооныхоосоо илүү хүмүүжихгүй ш дээ. Кх! Харин тэдэнд хар тамхи авчирч зарж байгаа нөхдүүдтэй бол ХАТУУ тэмцэх хэрэгтэй.

zochin [103.57.94.199] 2019-05-08 05:02:20

har tamhichin nart tensen hargalzah yal ogohoo boliooch ee. toriin 3 ondorlog tensen ogch bgaa shuugch nartai hariutslaga tootsooch

зочин [202.21.127.166] 2019-05-08 04:56:26

төр байхгүй, хяналт байхгүй, баячуудын хүүхдүүд дураараа дургиж байгаа юм чинь аргагүй шдээ

Zochin [66.181.161.12] 2019-05-08 04:40:56

Buudaach sda nariig


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.