Хүүхдийн эрхийн асуудлаар хяналтын НИЙТИЙН СОНСГОЛ хийж байна

П.Урнаа / Улстөр

-2018 ОНД 34 ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨНӨӨС 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ҮЙЛДЭГДДЭГ-

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барьсан. Уг албан бичигт УИХ-ын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжсэн.

Үүний дагуу яг одоо Төрийн ордонд “Хүүхдийн хүчирхийлэл, Хүүхэд хамгааллын асуудал”-аар хэлэлцүүлэг өрнөж байна. Уг хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, ХНХЯ, ХЗДХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ШЕЗ, Улсын ерөнхий прокурор, ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Нийтийн сонсголоос гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгуулах шаардлагатай байгаа тухай холбогдох албаныхан хэлж буй юм.

Манай улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг, бага насны хүүхэд элдэв гэмт хэргийн хохирогч, золиос болох, амь насыг хөнөөх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх зэргээр хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байгаа.

Хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад манай улс Пакистан, Бүгд Найрамдах Мозамбик Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нарын хамтаар сүүлийн байрыг эзэлсэн байна. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн мөлжлөгийн үзүүлэлтээр ч сүүлийн байрт орсоор иржээ.

Иймд хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар Нийтийн сонсголоор яаралтай хэлэлцэж, үүнээс гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгуулах шаардлагатай байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.227] 2019-05-08 11:13:31

Одоо нийтийн сонсгол гэж нэг МООД дэлгэрлээ. Ингээд урьд хийж эхлэсэн ажлыг хавтгайруулан хүчингүй болгодог байхгүйюу. Больцггоё,юу сонсгол вэ. Хэн сонсч байгаа юм бэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.