ТАНИЛЦ: Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүрдүүлэх материал

Д.Тулга / Боловсрол

2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг өчигдрөөс эхлэн 27-ны өдрийг дуустал харьяа сургуульд нь бүртгэхээр болсон.

Энэ хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэх хуулбарын хамт
  3. Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  5. Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ

Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

  1. Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
  2. Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  3. Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ
  4. Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
  5. Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.101] 2019-05-14 03:52:12

Өрөвдмөөр ч улс да манай улс, хөөрхий нялх амьтан сургуульд орох гээд очихоор барьж идчих гээд байцаагаад шоронгийн хоригдолтой ч тэгж харьцахаа болиод удаж бгаа шүү дээ захирал хичээл анги нь бүүр германы концлагерын хянагч аятай даам гарцан зарим нэг сургууль байх юм амьдрал баялаг шүү дээ сургууль цэцэрлэггүй хороо ч бна

Зочин [202.126.89.217] 2019-05-14 05:49:34

Ха ха ха ха. Нүдээр үзсэн

би [202.126.89.32] 2019-05-14 02:29:56

Энэ хаанаас гаргасан заавар вэ. Сургууль бүр өөрийнхөө үзэмж танил талаараа бүртгэж байгаа. Хаягийн зөрчил бол маш их. Хүүхэд бүрийг сургах үүрэг сургуульд байдаг. Хэрэв элсэх гэсэн нэг хүүхдээс ч татгалзвал сургууль сургах үүрэг хариуцлагаасаа ухарсан явдал болно гэдгийг сургуулийн удирдлагууд ухаарсугай

хх [202.55.191.194] 2019-05-14 02:23:54

1-р ангийн уралдаант шалгалт /конкурс/-д орох гэж байгаа юмуу хаашаа юм


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.