“МАК” групп евро стандартын цонх, хаалга, шилний үйлдвэр барьж, ашиглалтад орууллаа

Б.БУРМАА / Эдийн засаг

Уул уурхай, барилга, аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэгч МАК компани анх 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын ордыг нээх, байгалийн баялагийг олборлох, боловсруулах, түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх замаар нийгмийн баялагийг арвижуулах, урт хугацааны туршид Монгол Улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч байсаар ирсэн. Тус компани хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гаригт евро технологийн “Windoor” үйлдвэрээ нээсэн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

image

image

Тодруулбал “МАК” компани нийт 9 сая ам долларын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан хаалга, цонх, шилэн пасадны үйлдвэрийн нээлтээ хийлээ. Үйлдвэрийн хувьд Герман, Дани улсын бүрэн автоматжуулсан технологи ашигласан учраас тэнд ажиллах хүчин болсон залуус тэнд технологийн гайхамшгийг харуулан ажиллаж байна. Үлдвэрийн ажилчид гэхээр тос даасан хувцастай халтар хултархан хүмүүс байдаг гэх ойлголтыг тэд халж чаджээ. Биднийг үйлдвэрийг сурвалжлахаар очиход хамгаалалтын нүдний шил зүүсэн залуус, автоматжуулсан комьпютер дээр хурууны үзүүрээр ажиллан хаалга, цонхныхоо шил, хүрээнд гар ч хүрэлгүйгээр зүсэж байх бөгөөд бүрэн автоматжсан шат дамжлагаар хаалга, цонхнууд нь шидийн мэт үйлдвэрлэгдэн гарч байсан юм.

Жижиг цонхны үйлдвэрүүд энэ үйлдвэрийн автомат дамжлагыг маш талархан хүлээж авч буй аж. Учир нь ганжуулах, нүхлэх, шилийг иж бүрэн боловсруулах энэ үйлдвэр Монголд ашиглалтад орсноор барилгын салбарт ихээхэн чухал хувь нэмэр болж байна. Тус компани өндөр чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлье, барилгын өртгийг бууруулъя гэсэн зорилт тавин ажиллаж байна. Тэд санхүүжилтээ таван жилийн дотор нөхөх боломжтой гэсэн тооцоолол гаргажээ.

-Б.НЯМТАЙШИР: МАК-ЧУУДЫН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЦОНХ, ХААЛГААР ҮРГЭЛЖ ГЭРЭЛ ГЭГЭЭ ЦАЦАРЧ БАЙГ-

Үйлдвэрийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн асан Баярсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Амартүвшин нарын дотоод, гадаадын маш олон хүн оролцож баяр хүргэлээ.

Энэ үеэр “МАК” группын бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир үг хэлэхдээ “МАК компанийн бүтээн байгуулалтын түүхийн нэгэн баярт мөчид хамт байгаа та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Монгол Улс өнөөдөр барилгын материалынхаа 50 орчим хувийг өмнөд хөршөөсөө худалдан авч байна. Иймд барилгын материалын худалдан авалтад зориулагдсан гадаад валютын урсгалыг багасгах, өндөр чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх бодлого зорилтыг МАК компани үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлдээ тусгасан билээ.

image

image

Бид өнөөдөр ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн өндөр автоматчилал бүхий тоног төхөөрөмжтэй, жилдээ 30000 м квадрат хаалга, цонх, шилэн пасад үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байна. Энэ үйлдвэрийг манай Монгол залуучууд ажиллуулж, хөнгөн цагаан, мод, хуванцар хүрээтэй, хийн дүүргэлт бүхий хоёроос гурван давхар шилэн суулгацтай цонх, хаалга, шилэн пасадыг хэрэглэгчдэд санал болгохоос гадна ганжуулсан төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий шилэн хийцийг нугас түгжээний хамт багцлан угсарч үйлдвэрлэх болно. Нээлтээ хийж байгаа энэ бүтээгдэхүүнүүд маань манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, угсралт суурилуулалтын цаг хугацааг хэмнэсэн, евро стандартны шаардлагыг хангасан, хийц загварын хувьд олон сонголттойгоороо онцлогтой. Цаашид эх орныхоо эрдэс түүхий эдийг ашиглаж барилгын интерьер, гоёл чимэглэлийн хавтан, бетоны хийн 2-3 жижиг үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх дараагийн зорилтоо тодорхойлоод байна. МАК-чуудын үйлдвэрлэсэн цонхоор мөнхөд гэрэл гэгээ цацарч, амжилт бүтээл, аз жаргал бялхаж байхын ерөөл өргөн дэвшүүлье.” хэмээсэн юм.

imageimage

image

Түүнчлэн Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “Монгол улсад орон сууц төдийгүй бусад барилга байгууламж баригдахын хэрээр барилгын материалын үйлдвэрүүд улам хөгжих хандлагатай байгаа. Өнөөдөр МАК компанийн ашиглалтад оруулж байгаа энэ үйлдвэр хот төлөвлөлтөд чухал нөлөөтэй. Улаанбаатар хотод дагуул хотуудад аж үйлдвэрийн бүсийг бий болгож ажлын байр бий болгож нийгмийн дэд бүтэц, сургууль цэцэрлэг барих хэрээр Улаанбаатар хот цаашид хөгжих ёстой гэж үзэж байна.” гэв.

-П.ТЭМҮҮЛЭН: МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ҮНИЙН ХУВЬД ӨРСӨЛДӨХҮЙЦ-

Үйлдвэрийн нээлтийн үеэр МАК компанийн Төслийн удидлагын газрын захирал П.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Та үйлдвэрийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Манай үйлдвэр нийт 7000 метр квадрат талбайтай. Үндсэн гурван цехийн хэсэгтэй. Эхний хэсэг нь модон цонх хаалга, цонхны рам үйлдвэрлэх хэсэг, дундаа шил вакумжуулах хэсэг, хамгийн сүүлд хөнгөн цагаан цонх, хаалга үйлдвэрлэх гэсэн гурван хэсэгтэй. Модны хэсэгтээ ОХУ-ын Сибирээс хамгийн дээд зэрэглэлийн модыг авчираад өөрийн машинаар оруулж боловсруулаад дээд зэргийн чанартай, евро стандартын цонх хаалга үйлдвэрлэж байна. Тоног төхөөрөмж, технологмйн сонголт хийхдээ Германы тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Германы тоног төхөөрөмж сонгосоны учир нь стандартын алдагдал байхгүй. Монголчууд мэднэ дээ. Модон цонхнууд жил, хоёр жилийн дараа гаждаг, Онгойхоо больчихдог гэх мэт асуудлууд гардаг учраас модон хаалганд ам муутай байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд европ технологи ашиглаж Монголын хэрэглэгчиддээ сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэхийг зорьж байна.

image

image

-Танай үйлдвэрийн бүх дамжлага хүний оролцоо байхгүй явагддаг уу?

-Шил боловсруулах хэсэг дээр Австрийн Лисе компанийн бүрэн автомат тоног төхөөрөмжийг сонгосон. Автомат төхөөрөмж дээр шилийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ загвараар зүсээд, бүрэн автомат шугамаар аргонжуулж битүүмжилдэг. Хүний оролцоо байхгүйгээр автомат машин маань бүгдийг нь хийдэг гэсэн үг. Тэгэхээр шилээр дулаан алдалт байхгүй. Дээрээс нь шил, цонх хийхдээ дан энгийн шилээр хийх биш, нэг талдаа дулаан алдалт багатай шил, нөгөө талдаа энгийн шил гэх мэт хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүнээ хийж байна. Хөнгөн цагааны хэсэгтээ Германы Шуко брэндийн тоног төхөөрөмжийг сонгосон. Шуко брэнд дэлхийд тэргүүлэгч. Тэр утгаараа бүх цоож, нугас, тоноглол маань Шукогоос шууд нийлүүлэгддэг. Тиймээс бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн евро технологийн маш чанартай бүтээгдэхүүнүүд юм.

image

-Жилдээ хэр их хэмжээний хаалга, цонх үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Хүчин чадлын хувьд модон цонхны үйлдвэр маань жилд 6000 метр квадрат цонх, хаалга үйлдвэрлэнэ. Шил боловсруулах болон хөнгөн цагаан үйлдвэр маань жилд 30000 метр квадрат цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Тоног төхөөрөмжөөс гадна танай бүтээгдэхүүнүүдийн адил төстэй бүтээгдэхүүнүүдээс ялгарах онцлог нь юу вэ?

-Бид түүхий эдээ маш чухалчилж үзэж байгаа. Тухайлбал модон хаалганд цавуу маш чухал. Муу цавуу хэрэглэвэл дараа нь салах эрсдэлтэй. Түүнээс сэргийлээд Германы компанитай хамтарч ажиллаж зориулалтын цавуу авч хэрэглэж байна.

-Үнийн хувьд ямар байх вэ?

-Үнийн хувьд бид өрсөлдөхүйц гэж хэлж болно. Хятадаас орж байгаа ч юм уу зарим нэг цонх хаалганаас мэдээж үнэтэй гарна. Гэхдээ өрсөлдөхүйц хэмжээний үнэтэй гэж ойлгож болно.

-Нийт хэдэн ажлын байр бий болгож байна вэ?

-Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 100-аад ажлын байр бий болно. Үйлдвэр маань 24 цагаар ажиллаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ.

-Захиалга авч эхэлсэн үү?

-Үйлдвэр маань ашиглалтад ороод удаагүй байгаа хэдий ч хэд хэдэн том том төслүүдийн захиалга орж ирсэн ажиллаж байна.

image

image


Сэтгэгдэл

zochin [185.39.141.4] 2019-06-10 13:57:22

tusuviin asar ih mungu zaalj tonoson lalaruud ... nomtoibayr 570 ter bum tugrug elbegdorjiin ved olgogdson baidag . ene vildver 10 ter bumaar ch bosoogvi shvvdee .... ingej tumnii tarhi ugaahgvi shvv tonuulchidaa

Зочин [202.9.42.241] 2019-06-10 11:23:41

баяр хүргэе сайхан байна худалдаж авнаа зөвхөн том том төслүүдэд гэлтгүй энгийн худалдан авагчдад зориулж 100 айлд лангуу гаргаарай амжилт

Зочин [202.21.99.42] 2019-06-10 12:01:36

Мал минь Налайхын барилгын материал үйлдвэрлэл худалдааны бүсэд борлуулагдана

Зочин [202.21.111.20] 2019-06-10 04:10:07

Яг гардаж хийсэн хүмүүсээс нь нэг нь ч уригдаагүй байна шд. Герман, Австри хүмүүсийн учрыг нь олж, үнийг нь хямдруулж, төсөл нь эрсдэл багатай хэрэгжиж дуусгахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн юм шүү дээ. Хүний хөдөлмөр, сэтгэлийн сайхан бүхнийг сорсон муу хүмүүс юм даа

Зочин [66.181.161.60] 2019-06-10 03:49:53

Max shilnii uildveriin buteegdehuunees yugaaraa yalgaataim bol. Maxiih bol ganjuulsan shil uildverldeg um bnale. Alhaar tsohij chuluu shideed hagardguim bnale

Иргэн 2050 [66.181.185.65] 2019-06-10 03:47:22

За баяр хүргэе! Одоо маш сайн чанарын тоосгоо хийгээд эхлэх хэрэгтэй байна даа,

Зочин [202.126.89.120] 2019-06-10 03:18:50

Баяр хүргэж амжилт хүсье

Zochin [66.181.186.133] 2019-06-10 01:30:20

Bayar hvrgie mongol uuriin gesen vildwertei bolj baigaad. Sain baina saihan baina ta bvhend ajliin amjilt hvsie.

Зочин [202.9.42.227] 2019-06-10 01:06:36

Дандаа хугарууд оролцжээ

Зочин [202.21.96.212] 2019-06-10 01:04:06

Гүүд. Гэхдээ хятадын үнэнээс даваад байвал тэгээл худалдан авалт тийм ч сайнгүй байх бхда

зочин [202.131.225.197] 2019-06-10 01:07:49

яг зөв хэллээ

Зочин [103.212.117.169] 2019-06-10 01:01:07

amjilt

Зочин [117.136.0.166] 2019-06-10 00:59:24

Зураг хөргийг нь оруулдаггүй юм уу

Зочин [203.91.116.118] 2019-06-10 00:56:17

Баяр хүргэе. Нэг ч гэсэн үйлдвэр Монголд бий болж байгаад. Амжилт хүсье.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.