АНУ-ын ноос, ноолууран бүтээгдэхүүний 105 тэрбум ам.долларын зах зээл Монгол Улсад үүдээ нээх үү
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ удаагийн төрийн айлчлал “Монгол Улсад ямар ашиг тустай вэ” гэдэгт олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болон ноос ноолууран бүтээгдэхүүний бизнес эрхлэгчид онцгой анхаарал хандуулж байна. Учир нь АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг Конгресст өргөн барьсан.
АНУ-ын бэлэн хувцасны зах зээлийн багтаамж нь 326 тэрбум ам.доллар. Ноос, ноолууран хувцасны зах зээл нь 105 тэрбум ам.долларт хүрдэг. БНХАУ-аас экспортлох ноос, ноолууран бүтээгдэхүүнд АНУ импортын тариф тогтоогоод байгаа нь Монгол Улсад давуу талыг бий болгож буй юм. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй гаргах асуудлаар Х.Баттулга ерөнхийлөгч гуравдугаар сард Америкийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичиж Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй гаргахыг хүсч байсан удаатай.
Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд уг асуудлаар Конгресстэй удаа дараа уулзалт хийсэн байдаг. Тиймээс энэ удаагийн төрийн айлчлал мөн хоёр ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалтын үеэр уг асуудал яригдаж монголчуудад таатай мэдээ дуулгаж магадгүй. Учир нь эл асуудал ид яригдаж байх үеэр Америкийн тал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлыг “дэмжинэ” гэдгээ илэрхийлж байсан юм. Яриа хэлэлцээ амжилттай болбол манай улсад ноос, ноолууран бүтээгдэхүүний нэг тэрбум ам.долларын экспорт бий болж 30 мянган ажлын байр шинээр бий болохоос гадна 200 мянган малчин өрхийн орлого нэмэгдэнэ.
Энэ талаар Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: “Америк бол Европын холбооны дараа ордог хамгийн том импортлогч. ITC-гийн төсөл Америкийн зах зээлд Монгол ноолуурыг таниулахад анхаарч ажиллаж байгаад бид их баяртай байна. Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг өргөн барьсан явдлыг ноолуурын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчид баяртай хүлээн авч байна. Хуулийн төсөл АНУ-ын Конгрессоор батлагдвал ноолуурын салбарынханд том боломж нээгдэнэ. Тэр хэрээр том хариуцлага, их ажил биднийг хүлээж байна.
АНУ-ын хувьд Хятад, Вьетнам, Энэтхэг, Индонези, Мексик, Пакистан зэрэг улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж авдаг. Энэ том зах зээлд гарахын тулд АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах шаардлага бий. Хөнгөлөлтийнх нь ерөнхий системд хамрагддаггүй оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу гаалийн татваргүй нэвтрүүлдэг болбол ноолуурын компаниудад том дэм болно” гэсэн юм.
Манай улсын ноолуурын салбарынхны хувьд АНУ, Европын холбоо, ОХУ, Казахстан, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Канад, Австрали руу экспорт хийж байна. Дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар 4.3 тэрбум ам.доллар эргэлддэг талаар “Bain and Company” судалгааны байгууллагын тайланд онцолсон байна. Монгол Улсын өнгөрсөн онд 20.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 238.9 тонн ямааны самнасан ноолуур экспортолжээ. Үүнээс гадна АНУ-д санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан Мэтт Сканлан монгол ноолуурыг түүхий эдээ болгон "Naadam Cashmere" нэртэй компани байгуулаад дөрвөн жилийн хугацаа өнгөрч байна. Тус компани ноолуурыг малчдаас шууд худалдан авч, харьцангуй хямд үнээр дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргадаг.
Мөн Монголд аялал, жуулчлалын бизнес эрхэлдэг Кристофер Гирке Монголын ноос, ноолуурыг Непалд боловсруулж тансаг зэрэглэлийн “Hermes” брэндэд нийлүүлдэг аж. Дээрх хоёр жишээнээс харахад монгол ноолуур дэлхийн зах зээлд аль хэдийн танигдсан учраас АНУ-ын зах зээл рүү гарахад нэг их саад учрахгүй болов уу.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:49:06
twcw2X http://pills2sale.com/ levitra nizagara
B [202.126.89.142] 2019-07-31 20:24:55
China g orood irekhiig Usa medekh blgyi! Manaid tarifiin khongololt ogokhgyiee! Zygeer l Jenko g guikhaar l ogchikhdog tiim amar ed yy? Manai yildveryyd chanar zagvaraa l saijruul! 1 omsood l boosordog tssmtsiig khen avkhiin be! Zagvar bol 1970 on!!!!
иргэн [103.10.23.111] 2019-07-31 09:28:20
Хятадуудийг Монголд оруулаж энэ чиглалийн үүлдвэр эрхлүүлэж болохгүй шүү Баттулга маш зөв юм хийх гэж байна Бид мөн Арис ширээ боловсоруулах үүлдвэрийг би болгох хэрэгтэй одооноос мэрэгжэлтэй ажилчан нарыг бэлдэх хэрэгтэй Үүдвэрийн бүс нутагын би болгох хэрэгтэй
Зочин [112.72.11.103] 2019-07-31 07:31:08
Ноос ноолуур нийлээд 105 тэрбум доллар. Боломжийн сонсогдож байна шүү. Манайд 2-3 тэрбум долларын зах зээл л хангалттай. Тэгвэл ч нэхийний үнэ хадаад явчихна даа. Бид нүүрсээ хятад руу гаргах төмөр замаа хурдхан байгуулах хэрэгтэй. Гэхдээ нүүрс зараад иргэдийн амидрал дээшлэхгүй. Харин малын үнэ, махны үнэ, малын түүхий эдийн үнэ өсч байж л бид бодитоор хөгжинө.
АРД [103.10.23.114] 2019-07-31 05:58:13
СЭТГҮҮЛЧ АМАРЖАРГАЛАА. ДЭЛХИЙН НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛ 4,3 ТЭРБУМ, АМЕРИКИЙНХ 105 ТЭРБУМ. ЁСТОЙ ОЙЛГОСОНГҮЙ ЭЭ.
ок [139.5.217.246] 2019-07-31 04:59:52
доодох хүмүүсийн болгоомжлол үнэн шүү, цаад хятадууд чинь монгол хүний нэр дээр бөөн барилгал үйлдвэр бариад, хамаг орлогын хамаад сууж байгаа шүү, монголд тэр циркийн хажуугийн барилга дээр тэр аяараа өглөө болгон хятадууд яриад, хятад л байна уу л гэмээр болохын, бүүр сүүлийн үед энэ хятад, солонгосууд их даварч байна уу, монголд байж том өөрсдийнхээ хэлээр чарлцгаагаад л юу вэээ аан, би европод өчнөөн жил байхадаа тухайн орны нь хүндэтгээд монголоороо их намуун сайхан яридаг байлаа. энэ хятад солонгосууд нээрээ даварч байнааа:
ок [139.5.217.246] 2019-07-31 04:55:17
яг үнэндээ монголын бүх зүйл эко, ямар тавчик нийлүүлэх гэж байгаа биш, тансаг зэрэглэлийн бараа ярьж байна, тэртээ тэргүй орос хятад хоёр монголыг ямар өөднө татах биш, бид ажлын байр бий болгомоор байна, хамаг сайхн нүд шүд болсон залуучуудынхаа хамаг сайхан насыг харийн нутагт хар ажлын боол болгомооргүй байна, тэртээ тэргүй өмхий хятадууд монголын ноолуурыг түүхийгээр нь аваад өөрсдөө үйлдвэр байгуулаад хужаа нар сайхн ажлын байртай , монголчууд матар наасан, уулчилаараа монголчууддаа өөрөөр амьдарье. 30 жил хир буртагтай балайр УБтэй гадныханд шулуулж амьдралаа одоо монголчууд нийтээрээ баяжмаар л байна шүү
Зочин [202.9.42.202] 2019-07-31 03:55:36
hytadyn nuluug oruulku hiivel boloh l baih. 90-eed onyg davtahgu bh heregtei
Yadaj 50 say.... [112.72.11.120] 2019-07-31 02:53:17
USA d yadaj 50say$ baraa gargachih yumsan daa
Зочин [202.21.99.42] 2019-07-31 02:43:00
Өмхий хужаанууд ноолуур хувцасны зах зээлрүү орж ирэх гээд бэлтгэлээ хангасан байналээ шүү
Зочин [202.9.43.121] 2019-07-31 02:53:50
Өмхий монголчууд гээч
Зочин [66.181.170.73] 2019-07-31 02:40:09
90 ээд оны эхээр бас ийм татварийн хөнгөлөлт үзүүлсэн чинь монголд баахан хятад солонгос эзэнтэй оёдлын үүлдвэр нээгдэээд монголд үйлдвэрлэв гэсэн шошготой барааг ану руу баахан татваргүй оруулж үр дүнд нь хужаа нар баяжсан. одоо тэнэг л биш бол алдаагаа давтахгүй байлгүй дээ. хяналт шалгалт сайн тавьж, зөвхөн дотоодын оёдлын үүлдвэрүүдээ дэмжихгүй бол төрийн албанын нөгөө мангасууд чинь баахан гадаадын хөрөнгө оруулалттай компани нэрээр хужаа нарт эрх олгож оймсны түрий нь түнтийж мэднэ шүү. мэднэ ч юу байхав угаасаа тэгнэ.
Зочин [103.10.23.111] 2019-07-31 09:30:21
Төр дахин ийм алдаа гаргагүй байх хэрэтэй Хятадын гар хөл болсон ирлийз хурлийзийг Монгол төрөөс зайлуулах хэрэгтэй
He [139.5.216.85] 2019-07-31 02:38:35
Odo tged yamaa gedeg malaa aimaar usguud belcheergui ulaan shoroo bolno
Ирээдүйтэй зах зээл мөн үү? [202.131.228.118] 2019-07-31 01:55:18
Хажууд байгаа Орос, Япон, Солонгос, Европын зах зээлээ "эзлэж" чадаагүй байж юун холын зах зээлрүү тэмүүлдэг юм бэ? Ертөнцийн нөгөө талд байдаг Америк шүү дээ. АНУ-д өөрт нь Латин Америкаас оруулж ирдэг ноосон бараа бүтээгдэхүүн өчнөөн л байдаг юм байнлээ. Мөн Хятадын гаралтай ноос ноолуур ихтэй. Тийм зах зээл дээр бид их л өрсөлдөх болох байхдаа.
Yes [98.253.30.34] 2019-07-31 00:59:01
Usa Chicago hotiin oiroltsoo bairlah Fashion outlet hemeeh delguurt Gobi cashmere iin delguur neegdeh geed hayag ene ter n belen bolson bhiig bodhod eren uud haalga n neegdeed bgaa n bishuu.
Иргэн [103.26.193.205] 2019-07-31 00:35:07
Саад гарах эсэхийг бид биш Америкчууд л мэднэ шдэ. Чоно борооноор гэгчээр хятадууд үнэр аваад Монгол ноолуураар Монгол хийсэн гээд гаргавал утгаа алдана даа. 20 гаруй жилийн өмнөх түүхээ мартахгүй байх хэрэгтэй дэ
Зочин [202.21.99.42] 2019-07-31 02:43:59
Саяхан баахан хятадууд танай ноолуурын салбарт хөрөнгө оруулалт хиймээр байна гээд ирсэн байналээшдээ
Зочин [202.179.26.50] 2019-07-31 02:19:02
зөв байна гарч болох л эрсдэл байна