Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдвал Монгол Улсын эдийн засаг солонгорно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Юуны түрүүнд хоёр Улсын төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийж, тэд албан ёсны хэлэлцээр хийсэн билээ. Тус уулзалт, хэлэлцээрээр АНУ, Монгол Улсын харилцаа шинэ түвшинд буюу стратегийн түншлэлд хүрсэн хэмээн Олон Улсын судлаачид дүгнэж байна. Манай Улсын гадаад харилцааны бодлого сүүлийн 30 жил нэг цонхоор амжилттай явж ирсний нэг баталгаа энэ удаагийн айлчлал гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч том улсуудтай стратегийн түншлэлээ өргөжүүлж байгаагийн нэг илрэл юм. Энэ удаагийн айлчлалаар гуравдагч хөршийн худалдааны хуулийн талаар онцлон хэлэлцэж байгаа бөгөөд уг хуулийг АНУ-ын зүгээс зөвхөн Монгол Улсад зориулсан хууль хэмээн олон улсын шинжээчид дүгнээд байна.
Монгол Улсын Ерөнийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж байгаа айлчлалаар гуравдагч хөршийн Монгол дахь эрх ашиг илүү болоосой. Өөрөөр хэлбэл том гүрний дэмжлэг, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөж байна. Гуравдагч орны худалдааны хууль үнэхээр батлагдаж чадвал монголын эдийн засаг солонгорон төрөлжих бөгөөд тэр дундаа хөнгөн үйлдвэрийн хөгжил, ноос ноолууран бүтээгдэхүүнийг барууны зах зээлд экспортлох боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл
зочин [202.179.25.227] 2019-08-04 22:41:39
солонгорно гэдгээ ядаж хаалтанд хийчих . Их хурлын гишүүдийн тэнэг хэллэгэр бичээд байх юм. Тэдний идсэн хоолноос нь болж хошного баас нь солонгордог юм.
"Солонгорно" гэдэг нь ... [202.131.228.118] 2019-08-02 06:20:39
Шоронгийн хэллэгээр "солонгорно" гэж байна уу?