Төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Б.Мөнхцацрал / Эдийн засаг

УИХ-ын дарга Г. Занданшатар орон нутагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг малчин, хөдөлмөрчдөд танилцуулж, санал бодлыг нь сонсож байгаа билээ. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Баянговь суманд “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй үйл явц болон түүнд орж буй гол өөрчлөлт, зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Баянговь сумын иргэд нутгийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Мөн УИХ-ын дарга Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллах үеэрээ улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц байдалтай танилцав. Тус суманд энэ онд нутгийн удирдлагын ордон болон 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм. Нутгийн удирдлагын ордныг “Очир заан” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд сумын 32 иргэнийг авч ажиллуулж байна. Барилгыг ажил хэвийн үргэлжилж байгаа учраас 2019 оны арванхоёрдугаар сарын 01 гэхэд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаараа тус компанийн инженер н.Лхагва хэллээ.

“Арвин Хонгор” ХХК-ийн хариуцан ажиллаж буй 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил 70 орчим хувьтай явагдаж байгаад УИХ-ын дарга шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэрбээр, “Зуны сар зургаа биш. Найман сар гарчихсан байхад дөнгөж 70 хувьтай байна. Удахгүй хичээл сургууль эхлэх гэж байна. Энэ сарын 15 гэхэд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хүүхдийн төлөө хийж байгаа ажилд сэтгэлтэй баймаар байна” гээд аймгийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад аймгийн хэмжээнд хийгдэж буй бүх бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьж, заасан хугацаанд ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг өглөө.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.140] 2019-08-06 01:34:42

Тэнэгтээд бай чи Төрийн мөнгөөр төрийн засгийн шийдвэрээр хийж байгаа ажил Эзэн нь очоод загнаж байна. Муу хувийн компанийн юмнууд чанаргүй халтуур хийхээс өөр юм байдаг юм уу. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажил гэдэг дээр нь дөрөөлөөл нэмэлт төсөв авах арга зам бодоод л хэвтэж байгаа.

Зочин [202.126.89.136] 2019-08-05 04:39:01

МУЙХАР ТЭНЭГ ХҮН БАЙНА. ТӨРИЙН ЯМАР Ч ТОМ ДАРГА ХУВИЙН КОМПАНИЙ АЖИЛТНЫГ ЗАГНАХ ЭРХ БАЙХГҮЙ. ЗАХИАЛАГЧ БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАА Л ЗАГНАНА БИЗ. БҮҮР ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ. ЯМАР ЭНЭНИЙ ХУВИЙН ЮМЫГ ХИЙЖ БАЙГАА ЮМ УУ. ЯМАР Ч УЧИРТАЙ ЮМ БИЛЭЭ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.