Гал түймэрт өртөж, түлэгдсэн Онцгой байдлын аврагчийг үнэ төлбөргүй эмчилнэ

Б.Мөнхцацрал / Эрүүл мэнд

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар очсон Онцгой байдлын дөрвөн залуу гал түймэрт өртөж, түлэгдсэн осол гарсан билээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон залууст ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат аймгийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар ГССҮТ рүү шилжилж, 20 гаруй хоног эмчлүүлсэн. Урьдчилсан байдлаар ЗА, Б мөн дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж үзэж байгаа. Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ахлах ахлагч Э.Үнэнбатад Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр сая төгрөгийн тусламж, Орхон аймгийн Засаг Даргатай хамтран 5×6 хэмжээтэй байшин, хашаа болон даатгалын компаниас 3.9 сая төгрөгийг олгосон. Мөн давтан сургалт, сэргээн заслын төв “Жаргалант” сувилалд ар гэрийнхэнтэй нь хоёр долоо хоногийн хугацаанд сувилсан зэрэг боломж бололцооныхоо хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Цаашид эрүүл мэндэд хандуулах анхаарлаа сулруулахгүй" хэмээсэн.

Тэгвэл энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын мэргэжлийн эмч нарын баг ГССҮТ-д ирж ажиллах юм байна. Энэ үеэр ахлах ахлагч Э.Үнэнбатыг эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар жагсаалтад нь оруулсан байгаа талаар дуулгав.


Сэтгэгдэл

зочин [122.201.31.181] 2019-08-06 03:25:22

Генерал Бадрал гуай олигтойхон ажиллаж үзээрэй хичнээн жил болов ганц аврагчын биеийн байдлыг хэл амгүй эмчлүүлж чадахгүй байна уу хууль эрх зүйн орчиныг нь сайжруулах хэрэгтэй.

Зочин [122.201.31.226] 2019-08-05 13:59:29

huuliin saiddaa bugs dolooj 400-d say tugruguur 70 zugeer l avaad ugchihdug baij eh orniihoo tuluu yvj bgaad gemtej bertchiheed bhad buh zardal bair oron suuts tetgelegiig n nasan turshid n ugchihud yu n bolohgui bnaa?zugeer neg muu hurgan uls turchid darga daamluud heden terbum-g tsuslaad bhad eh orondoo ami biyee zoriulj bga alban haagchiddaa harj uzej bmaar bnaa?erunhiilugch erunhii said naraa.hiij buteesen yumgui heden haltar buhud bolohoor yasan gej amaar gartal bair mashin gaviya shagnal ugdug yum be?ene chin shudraga es uu?

Зочин [103.229.121.210] 2019-08-05 09:13:32

боломж бололцоондоо тааруулж тусламж үзүүлж бгаа гэнээ ОБЕГ дэд дарга Ариунбуян гэгч. гэтэл наадамд үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн ОБГ ын бөх аврага Батсуурьт хурандаа цол 2 өрөө байр олгосон байгаа шүү. боломж бгаа юм биш үү

Зочин [66.181.161.108] 2019-08-07 05:27:58

Арай ч дээ. Галзуу юм уу, хаашаа юм бэ.

Зочин [202.21.108.246] 2019-08-05 14:51:32

Аргагүй шүү дээ. ОБЕГ-ын дарга Бадрал Увсых болохоор Увсын бөхөө харж хандана шүү дээ. Энд Ариунбуян ямар ч хамаа байхгүй

Зочин [66.181.183.207] 2019-08-05 12:48:16

Тийм шүү, генерал ариунбуяны алаг үзэл илрэв.

Sanal [203.91.115.56] 2019-08-05 07:30:34

Zevsegt huchin ontsgoi bdliin alba hiliin tseregt uureg guitsetgej yavaad bertej gemteh yum bol nasan turshid ni emchilgeeg ni tur daana ged huulichilaad ugchihuuch buhel buten uls bndaa araichde henii tuluu yunii tuld tsereg ers buheegtei nogoon mashintai burenhii udsheer haichna vee ted ardiin uran zohioch Surenjav gaui heleed ugsun l bgaa daa erunhiilugchuu ta neg yum bodno bgaa

Zochin [59.153.115.48] 2019-08-05 07:27:25

Gadnin uls tanihgvi hvnii toloo setgel gargaad bhiin manaihan gants say tog ogloo geh ineedtei bn zarim nohod gazar usaa zarj heden say dollor gadnin bankind hadgaluulj bhd zarim ni eh oron gazar usaa amiaraa hamgaalj bh yu geheu

Зочин [198.50.200.129] 2019-08-05 07:22:14

Жинхэн олны тусын тулд албан үүргээ бийлүүлж явж байгаад түлэгдсэн хүнд тэр АНУ-д эрхэлж зугаалж наадаж явсан пацааны нэрээр луйвар хийсэн ДӨЛГӨӨНЧУУД олны хандиваас цугалсан 1,2 тэрбумаас нэг хэсгийн ч гэсэн эмчилгээнд нь сайн дураар өгөх ёстой. Та нар хандивын мөнгөө аль хэдийн дотроо зодолдон байж хуваагаад авцан ч гэсэн бид ШАРДАЖ БАЙНА!

narangerel [202.126.89.136] 2019-08-05 07:14:33

Saihan medee bn.

ЗОчин [202.179.26.78] 2019-08-05 06:59:43

Тэгмээр дээ. Гэхдээ хожуу л арга хэмжээ авчийн


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.