ҮНДСЭН ХУУЛЬ-Цэгцэлж, цэгцэрч, хөгжилд дэвшил өөд тэмүүлэх өдөр 9-р сарын 1
УИХ-ын хаврын чуулганыг хааж, ээлчит бус чуулган зарлаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар наадмын өмнөхөн зарласан. Тэрбээр хэлсэн үгэндээ “Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Товчхон хэлбэл, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг болсонтой бараг хүн болгон санал нийлж байна. Энэ бол боломж, Монголын ард түмний түүхэн сонголт юм.Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлсэн. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно” хэмээн онцолсон. Тиймээ цэгцэлж, бодлогоо хууль цэгцэрснээр хөгжилд дэвшил өөд тэмүүлэх өдөр 9-р сарын 1-нээс эхлэх нь.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын хаврын чуулган өндөрлөх учиртай ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх ёстой учраас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төрийн түшээд тойрогтоо Үндсэн хуулийн үзэл санааг танилцуулж, яагаад өөрчлөх ёстойг ухуулан таниулах ажлаа хийсээр явна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар энэ удаагийн парламент яриагүй. Гурван парламент дамжуулан, 10 жил ярьсан асуудлыг одоо шийдэх цаг мөч иржээ. Хорин долоон жилд арван гурван Засгийн газар сольж, тогтворгүй, хариуцлагагүй төр, тогтолцоо нь гажуудсан нийгмийг бүрдүүлсэн алдаагаа ухааран, цэгцлэх цаг болсонтой санал зөрөх хүн үгүй. Байгалийн асар их баялгийн үр шим ард түмэндээ наалдаагүйн бурууг ч засах ёстой гэсэн зарчмын хүрээнд олон хэлэлцүүлэг зохион байгуулж, бүх нийтийн хэлэлцүүлэг хийлээ. Дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга, гишүүдтэй ч уулзаж санал бодлыг нь сонсож тунгаасаар байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, давхар дээлийг тайлах асуудлыг нэг мөр шийдэж, төр засгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дээр дурдсан байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд тэдний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдэг заалтыг тодруулж, Баялгийн сан бүрдүүлж ашигладаг олон улсын жишиг, туршлагыг харгалзан, тусгахыг олон нийт илүүд үзэж байна.
Үндсэн хуулийг өөрчлөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг заавал авах хуулийн заалттай. Энэ заалтын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа хүргүүлсэн.
Ерөнхийлөгчийн саналыг товчлон хүргэе.
УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож байгаа. Сонгуулийн тогтолцоог холимогоор нэг мандат 54 тойрог болон улс нэг жагсаалтаар буюу пропорциональ гэсэн хоёр системийг нийлүүлж байгаа.
УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр зардал өснө гэсэн яриа бий. Гэвч энэ нь эсрэгээрээ. 1992 онд Үндсэн хууль батлагдах үед хүн амын тоо 2 сая байсан. Одоо гурван сая хүн амд УИХ-ын гишүүдийн тоо 114 байх ёстой. Ерөнхийлөгч үүнийг 108 болгож, 54 нь газар нутгийн төлөөлөл байх ёстой гэж үзэж байна.
УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил гэж төсөлд тусгасан. Иргэдийн хурал, Засгийн газарын хугацаа дагаад 5 жил болно. Үндсэн хуульд байгаа бүх сонгогддог хугацааг нэмнэ гэсэн үг. Дэлхий даяар 5, 6 жил зарим газар үүнээс илүү хугацаатай төлөөллийн байгууллага бий. Бид мөн уламжлалаа харсан. Судалгаагаар 5 жил дотор эдийн засгийн уналт, өсөлт хоёулаа багтаж байна.
УИХ-ын гишүүдийн тоо 108, бүрэн эрх нь 5 жил гэдэг тоог УИХ-ын гишүүд санаачлах эрхгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж байгаа юм.
Байгалийн баялаг төрийн өмч гэдэг үгийг нийтийн өмч гэдэг үг сольж байгаа. Байгалийн баялаг одоогийн болон ирээдүйн монголчуудын өмч. Ямар нэг шийдвэр гаргахдаа нийт өмчийн эзэн болох ард иргэдээс заавал өөрчлөлт оруулж байгаа юм.
Мөн баялаг манайх. Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах бол гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь зардлаа гаргана. Ашгийн 51 хувьд манайд үлдэх ёстой гэсэн хязгаарлалт оруулж байгаа.
Шүүхийн сахилгын хороо гэдэг шинэ байгууллага байгуулахаар тусгасан. Шүүхийн Ерөнхий зөвлөл бол томилдог байгууллага. Энэ байгууллага өөрийнхөө сонгож томилуулсан шүүхээ түдгэлзүүлэх ажлыг хийхгүй байгаа тул дээрх сахилгын хороо байгуулах санал тусгасан. Дээд шүүгчийн томилгоо 12 жил байгаа нь буруу гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, шүүгчийг насаар нь томилдог ололт амжилтаасаа ухарч болохгүй гэж үзэж байгаа.
Мөн зөвхөн Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэж үзсэн. Энэ нь пропорциональ тогтолцоотой холбоотой урган гарсан заалт. Нам нь ялж байж Ерөнхий сайд болно гэсэн үг гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдэд өгсөн юм.
Ээлжит бус чуулган VII сарын 5-наас эхлүүлж есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх тов гарсан. Зуны дэлгэр цагаар найр наадмаас илүү Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэж, олон нийтэд таниулах ажлаа эрчимжүүлж, ээлжит бус чуулганы хугацаа болох 9-р сарын 1-нд багтаан батлах ажлыг тууштай хийж байгаа нь сайшаалтай. Хуульд заасан бүх субьект байр сууриа илэрхийлэн саналаа өгч цэгцэрч эхэллээ. Аливаа өөрчлөлтийг бидний монголчууд хүлээж авахдаа хойрго бас шүүмжлэх сонирхолтой. Бид болохгүй бүтэхгүй байгаа тогтолцоог харсаар, амьдралаараа мэдэрсээр байж ярьсаар л суух уу. “Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ” гэсэн үгийг санан цэгцлэх боломж олгон, цэгцэрч, нэг хэсэг нь бус нийтээрээ ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ.
Сэтгэгдэл
Зочин [202.179.31.80] 2019-08-07 03:28:50
10 гаруй жил үргэлжлэн хэд хэдэн парламент дамжаад бүтээгүй энэ өөрчлөлтийг энэ намар хийхгүй бол дахиад 10 биш 20 жил маргаад явж мэдэх.Бидний бодит байдал ийм,тиймээс сайтар ярилцаад энэ удаа зоригтойхон хэлэлжээд нэг тийш болгох хэрэгтэй,ийм үүрэг МАН олонхи болсон энэ Парламентэд ноогдож байгаа шүү.
Зочин [202.9.42.17] 2019-08-06 08:32:56
9.1 нд ероолгуй мананд унах оэж байгаагаа мэдэж байнуу ард тумээн
zochin [122.201.22.137] 2019-08-06 06:39:44
ih.hurlyn.gishuudiiin.toog.nemeh.hereggui
Зочин [202.131.244.210] 2019-08-06 05:05:08
Зөв өө. Дэмжиж байна. Засаглал хоорондын бие даасан байдлыг хангах талаас нь өөрчлөх хэрэгтэй.
Зочин [64.119.21.106] 2019-08-06 05:04:41
үндсэн хуулийг сайжруулах шаардлаггүй. иргэдийн ухамсрыг сайжруулах шаардлага л байгаа.
Зочин [64.119.21.106] 2019-08-06 04:53:15
чононд хонио хадгалуулна гэж үг санаанд орох юм. "хэнээр" юугаа засуулаад байна вэ. засах ёс зүйтэй хүмүүс мөн үү гэж бодогдох юм
зочин [202.131.229.246] 2019-08-06 04:22:00
нэмэлт нэртэй луйвраа зогсоо ард түмнээсээ асууу ийм хулгайч улсуудаар үндсэн хуулиа хөндүүлэхгүй ээ 2 шаттай парламенттай больё ооо
Зочин [150.129.141.109] 2019-08-06 04:00:53
Төрийн модон сүлдээ халаарай.Хуучин сайхан сүлдээ эргүүлж авья аа.Наад хуульд оруулаарай.
Зочин [66.181.177.49] 2019-08-06 04:36:59
Зөв,далавчтай үлгэрийн морио сольж үз
Зочин [202.179.31.20] 2019-08-06 03:39:45
Монголын ард түмэн Энхбаяраас бусад нь бараг 100% дэмжиж байгаа,цаг нь ирсэн,нийгмийн захиалга ч ирсэн зүйл учир энэ "Алтан" боломжийг бид алдах учиргүй.Гагцхүү ард түмэн,намуудын саналаа сайтар тусгах хэрэгтэй,Ерөнхийлөгчийн санал болгосон зүйлээс авах ч юм байна хаяхч зүйл байна.Ялангуяа Дээд Шүүхийн шүүгчийг 12 жил гэдэг нь урьдах шиг /зоригт/нэг намыг төлөөлж байгаа эрхэм залраад суудлаасаа салж өгөхгүй бол яах юм,6 жил хангалттай,үнэхээр шудрага,сайн хүн бол тэр хугацаанд тодорхой болно шүү дээ.МАН-ыг устга гэж харааж байгаа энэ Экремист нөхрийг Монголоос зайлуулбал таарна.Ийм л арчаагйү нөхдөөс болж урагшлөхгүй ухарч байгааш дээ.
зочин [122.201.31.181] 2019-08-06 03:17:59
Эх орноо гэсэн сэтгэлтэй аавын хүү,ээжийн охид нэгдэж улс орноо аврах цаг нь хэдий болсон шүүсийг нь шахаж үеийн үед дуурсагдах хууль баталахын төлөө хамдаа хичээе. Хичээлийн шинэ жилийг аравдугаар сарын нэгэнд болгох талаар судалвал яаж байна ургац тариа хураах ,хадлан хадах,өвлийн бэлтгэл хангах гээд ид ажлын үеэр хүүхдийн тус маш их.
Шинэ үндсэн хууль [202.9.45.99] 2019-08-06 03:08:51
27 жил хэрэгжихдээ ядуурал, өр, шунал, хулгй, авилгыг хөгжүүлсэн ийм хуулинд өөрчлөлт оруулаад яах юм бэ. Зөвхөн доллорын эзэд, монголоо худалдсан баячуудад л ашигтай. Шинэ үндсэн хуулыг ман, ан та нар бүр ч биш, энхбаярын нам ч биш боловсруулж ард түмэн баталж мөрдүүлсэн цагт юм нааш эргэнэ.
Сонгогч [202.9.42.5] 2019-08-06 01:08:05
Монгол газрыг там, монгол хүнийг хятадаас доор үздэг болгож байгаа өгөр коммунист МАН -ыг 2020 -д булшилсны дараа ҮХ -ийн нэрийг нь хүртэл сооьж. цоо шинээр боловсруулан батлаж мөрдөх нь Монголыг хөгжилд хөтлөх түлхүүр болно.
Ард [64.119.17.181] 2019-08-06 00:53:34
Дэмжиж байна. Монголчуудын 80 гаруй хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг болон Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байна!
Зочин [203.91.116.118] 2019-08-06 00:38:50
зөв шийдэлд хүрч эх орноо өөд татъя. Арай дэндлээ.