АНУ-ын Батлан хамгаалахын сайдад хүндэтгэл үзүүлж, адуу бэлэглэжээ
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзлаа. Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Др.Марк Т.Эспэрийг хүндэтгэж, түүнд адуу бэлэглэсэн. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр хэлсэн үгэндээ “Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “ ... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй” гэв.
Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд морилж, монголын эртний түүхтэй танилцаж, дурсгалын зураг татуулсан юм. Др.Марк Т.Эспэр нь 1964 онд төрсөн, АНУ-ын Цэргийн академийг ерөнхий цэргийн офицероор төгссөн бөгөөд 1990-1991 онд Персийн булангийн дайнд оролцож явсан эрхэм аж. Тэрбээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон.
Сэтгэгдэл
зочин [202.179.27.96] 2019-08-09 04:33:42
Яанаа, манай энэ заваан гүзээтэй юмнууд монгол цэргийн нэр хүндийг унагаж гүйцлээ ш дэ. Ичээч ээ.
Зочин [202.126.89.226] 2019-08-09 03:20:33
МАНАЙД САЙД БОЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ЦЭРЭГТ Ч ЯВЖ ҮЗЭЭГУЙ ХҮМҮҮС БХЯ САЙД БОЛЖ БАЙГАА Ш ДЭЭ ХӨӨРХИЙ АРДЧИЛСАН МОНГОЛ ОРОН ГЭЖ
Зочин [172.58.45.45] 2019-08-09 02:35:09
Setgeliig n baysgalaa odoo boojgoog n yamar gunyaa gaar gohuulj baysgah ve? Odoo ch Tsogzolmaa gua ch hogshidoh baihaa daa suvdaa n arai shud n buten bol 1 yum yanzlaad udeh baih daa.odgerel demii baihaa denduu herzger zegziisen hunii serel hodolgohgui balaa yum bolnoo
Зочин [202.9.42.238] 2019-08-09 02:21:56
kkkk манайд сайд болж байгаа хүмүүсийг үнэхээр ойлгохгүй юм ядаж буугаар буудаж үзсэн байгаасаа даа
Zochin [66.181.161.37] 2019-08-08 13:32:29
Uhaantai hun iumaa ene erhem
Зочин [202.55.180.58] 2019-08-08 09:23:32
Адуу бишээ МОРЬ ШҮҮ ДЭ. НАС ГҮЙЦСЭН ДООРОО БҮРЭН ЦӨГЦТЭЙ МОРЬ
Зочин [66.181.178.251] 2019-08-08 16:45:46
Азарга адуу юу 1 морь уу... аан.
шинэ цагийн монгол ноёдын монгол хэл [66.181.183.207] 2019-08-08 09:41:26
монголын засаг,их хурлын Нийслэлхүүчүүд бүгд морь адууг яаж ялгахавдээ. Цөгц гэдгийг ч юу болохыг мэдэхгүй шүү. Зулын цөгц морины доор нь байдаг гээл гадаадынханд орчуулж гарна даа. ийм эр бас манлай уяач цолтой байж чадна.
ЗОЧИН [49.0.135.63] 2019-08-08 09:20:38
ИРСЭН АМЕРИК БОЛГОНД МОРЬ БЭЛЭГЛЭЕ ДЭЭ. ТЭД МОРЬТОЙ БОЛОХООРОО АЙМААР БАЯН БОЛЧИХЛОО ГЭЖ БОДДОГ ГЭЭ БИЗ ДЭЭ. МОНГОЛД БАЙГАА БҮХ АДУУГ ТЭДЭНД БЭЛЭГЛЭЕ. МОРЬ НЬ ЭНДЭЭ ҮЛДЭХ ЮМ ЧИНЬ ЯАХ ВЭ ДЭЭ.
Зочин [64.119.23.160] 2019-08-08 11:37:31
he he chi barag vnen heljee.baruund bol moritoi hvn ail ih bayn ch dee.mashin bol ail bvrd l bii.mori bol harin horongotoi hvnii hiih ajil daa..