“Азтан болоосой, цэцэрлэгт явах юмсан”

Д.Тулга / Боловсрол

Ийм мөрөөдөлтэй ээж аавууд хийгээд хүүхдүүд олон байх болжээ. Инээдтэй юм шүү. Цэцэрлэгт хүүхдээ өгөхийн төлөө иргэд нь мөрөөдөн, азтан болоосой хэмээн зальбирч суудаг улс манайхаас өөр байхгүй л болов уу.

“Би азгүй ээ” хэмээн толгой гудайн ярих хүүтэй таарлаа. Учрыг нь лавлавал хоёр нас хүрсэн жилдээ азтан болж цэцэрлэгт орох эрхээ авч чадаагүй учир 5 нас хүртлээ цэцэрлэгийн үүд татаагүй гэнэ. “Цэцэрлэгийн хажуугаар явахаар гоё хоол үнэртээд хүүхдүүд дуулдаг. Би орж чадахгүй байх аа” гэж хээв нэг ярих хүү насандаа баймгүй хэрсүү аж. Азгүй нэгэн болж, гэрийн хүн болсон хүүгийн хийдэг ажил нь ТҮЦ ажиллуулдаг ээждээ туслах. Гар хөлийн үзүүрт нь зарагдан, хашааны хог цэвэрлэж өдрийг өнгөрөөдөг тухайгаа жаргалтай нь аргагүй ярьж байсан юм.

image

Энэ мэт амьдралын өнгийг бид нийслэлүийнхээ захын дүүргээр очоод л мэдэрч болно. Үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөн наадаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байх ёстой олон хүүхдүүд цоожтой хаалганы цаана дахиад л үлдэх нь6

Жилийн жилд л шинэ сургууль, цэцэрлэг барьж байгаа гэх ч нөгөө л сугалаат арга хэмжээ хэвээр л байна.

Энэ хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орохоор төлөвлөсөн юм билээ.Тэгвэл нийслэлийн хэмжээнд 22 сургууль,64 цэцэрлэгийн барилга ашиглалтад орохоор байгаа гэсэн. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Наймдугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагийн байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгэгдсэн байгаа аж. Бүртгүүлж чадаагүй, боломжгүй хүн мянга дөхөж байдаг гэсэн албан бус мэдээлэл байна.

image

Жилийн жилд энэ мэт олон цэцэрлэг нээж байгаа гэх ч яг бодит байдал дээр ашиглалтанд орж хүүхэд хүлээж авсан эсэхийг тогтоосон газар байна уу. Төрийн эрх мэдэлтний хүнд суртлаас болж царцсан барилгууд цөөнгүй бий. Царцаах, танах ажиллагаанд хамгийн түрүүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын ажил өртдөг аж. Хамгийн ойрын жишээ гэхэд Хан-Уул дүүрэгт баригдаж эхлээд 10 жил болж буй IV төрөх эмнэлэг юм. Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р сургууль 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Гурван жил хүлээсний эцэст 2017-2018 оны хичээлийн жилд 9-р сарын 1-нээс даржуй 20 хоногийн дараа хичээл нь эхэлж байсан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдсан. Дээрх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлд 2020 он гэхэд 50 сургууль, 60 цэцэрлэг барихаар төлөвлөсөн юм билээ. Энэ ажил хэзээ дуусч Монголын ирээдүй болсон бяцхан хүүхэд багачууд тавлаг тохилог орчинд сурч хүмүүжих юм бол.

ЦЭЦЭРЛЭГ ХҮҮХДЭД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Сургуулийн өмнөх боловсрол олон давуу талтай. Тэр дундаас хамгийн чухлыг нь сэтгэл зүйчид онцолжээ.

-Нийгэмтэй болон үе тэнгийнхэнтэйгээ харилцаж сурна.

-Өөрийгөө хэн болохыг таньж мэддэг. Бие хүн гэдэг ойлголтыг авч нийгэмших үндэс суурь тавигддаг

-Өөрийгөө илэрхийлэх чадварыг эзэмшдэг

-Оюун ухаан нь тэлж, сэтгэн бодох чадвар, ой тогтоолт эрс сайжирдаг

Дуу шүлэг цээжлэх, тоглож наадах, суурь мэдлэг олж авах гээд тоочиж баршгүй олон давуу тал бий. Харин цэцэрлэгт явалгүй гэртээ үлддэг хүүхдүүд чадвар эзэмших нь даруй 50 хувь буурч, ганцаардсан нэгэн болох нь элбэг аж. Түүнээс гадна бага насны хүүхдээ гэрт нь үлдээснээр гэмт хэрэгийн хохирогч болох цаашлаад гал түймрийн аюулд өртөх нь элбэг аж. Статистик мэдээнээс харахад өнгөрсөн 2018 онд гэхэд гал түймрээс болж 77 хүн амиа алдсаны 33 нь хүүхэд байгаа нь юутай харамсалтай.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа энэ сарын 23-ны баасан гаригт нийслэлийн хэмжээнд явагдаж бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах юм билээ.

image

Хурай, хурай, хурай. Цэцэрлэгийн мөрөөсөл болсон хүүхдүүд азтан болоод цэцэрлэгт яваарай.


Сэтгэгдэл

Зочин [172.58.139.54] 2019-08-09 18:12:29

Ehchuud huuhdee osgoj humuujuulee etseguud ni ajil hiij ger bulee tejee

zochin [185.39.141.183] 2019-08-09 10:42:25

tender shaah yumsoon . ..

Зочин [139.5.219.206] 2019-08-09 06:56:03

Chi tegwel huuhdee uuruu haraachdee harwaas haraagui boloo l ulsad naidaa l huuhdee l ugsun bna shde aygui bol ene bichsen avgsi 76n hamaatan bhaa gaha ha

зочин [202.9.43.44] 2019-08-09 06:50:14

өөрсдийнхөө хүүхдийг өөрсдөө л хараач дээ. улсад хамаг буруу чихээд байхын. ямар ч үнэ төлбөргүй харуулж байж. нэг хоёр муу багш байх. нийтээр нь ингэж доромжлож болохгүй шүү дээ. манай хүүхэд цэцэрлэгт явдаг. сайн байдаг, багш нар нь сайн. юманд наанатай сайнтай хандаачээ.

Зочин [172.58.139.54] 2019-08-09 18:10:33

Tiishd hureltsehgui yumiig yaltai

Зочин [139.5.219.206] 2019-08-09 05:30:26

Zuw shuu tsetserlegt orj chadadgui hasagdsan huuhduud n tegeed aav eej n hahuuliin mungu gej 500myngan tugrug erhlegchid n hahuuliin mungu ugch ordog honogiin hooloo yay gwj bga ard irgeded ene hahuuliin mungu n mash hund tusdag uuniigee ydaj tsegtsleh heregtei shd ugaasa buh ulsiin tsetserleguud iimeeguu bair baidaltai bj bga uuniig tsegtskeh heregtei dawarsan erhlegch nariin karmand ene mungu orj bga

Зочин [139.5.219.206] 2019-08-09 05:25:27

Gudamjaar l neg iishee ch harsan zochid buudal tiishee ch harsan buudal bar karaoke bh ym daa bugdii n tsegtselj tsomhotgoj tsetserleg surguuli nemj barimaar bh ym da ene hotiin darga gej hun yu hiij bodoj ywdiin boldoo huurhii

Зочин [207.244.89.108] 2019-08-09 03:29:05

ОЛОН БААР, ЗОЧМД БУУДЛЫНХАА ОРОНД ИЙМ ГЭГЭЭЛЭГ ҮЙЛС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛБЭЛ ХОЖИМ НҮГЭЛ ЧИНЬ БАГАСНА ГЭДГИЙГ БУРУУ ЗӨВГҮЙ ИДДЭГ ГАРУУД УХААРААСАЙ............................

Зочин [202.179.31.74] 2019-08-09 02:44:09

Жил болгон ингэж байхаа болиоч !

Зочин [202.179.31.74] 2019-08-09 02:45:22

Тэр олон барилга чинь баригдаж дуусаагүй юу?

ЗОЧИН [202.126.88.194] 2019-08-09 02:03:48

Цэцэрлэгүүд эхлээд өөрийхөө хариалын хүүхдээ авч сурах хэрэгтэй хаа хамаагүй хороо дүүргийн хүүхдүү авчихаад өөрийхөө хороо дүүргийн хүүхдээ авч чададгүй шүү дээ Жишээ БЗД 18 хороо 129 дүгээр цэцэрлэг хаа хамаагүй Шар хад , дарьхын хүүхдүүд Тэгтэл миний охин орж чаддагүй хасагдаал гэртээ ганцаарай бодит амьдрал иймл б.гаа шүү дээ Дарга нараа.

Зочин [66.181.160.107] 2019-08-09 01:47:19

Тэнэг юмнууд хувийн цэцэрлэгт өгөхгүй юу гэж загнах мөнгөтэй болчих юмсан. Яаж авилгал авдаг юм бол.

Иргэн [202.126.88.56] 2019-08-09 02:51:24

Цүнх баригчаас эхлэх байх даа,

..... [64.119.25.230] 2019-08-09 00:56:38

Muusain bayachuud ni huuhdee mongold humuujyulhees zugtaaj bshd.Nyalhaas ni gadagsh yawj hari hun bolgoj bn. Surguuli tsetserlegiin teneg systemee uurchluuchee

Tsetserlegiin asuudal yagaad iim hetsuu bdiinbeee [64.119.25.230] 2019-08-09 00:50:21

Tsetserlegiin bagsh nariig huuhed tsetserlegtee yawah durtai sonorholtoi bhuits hemjeend urchilmuur yumaa. Sotzlizmiin ue shig yum zaahaa boliwol taarna.nomhon suu,garaa urgu,usee zaawal uher dolootson yumshig norgoj samna geed hojim hoino yamar hereg utga bgui yum zaahaas ichdegguin bhdaa.mongoliin tsetsetlegiin bagsh nariin huwtsasiig uurchluh heregtei.mash engiin daruu,nuuree budaj shunhdahgui,eldew goyol chimeglel zuuhgui,yamar orchind ajillaj bgaagaa joohn medermeer yumaaa.tsetserleg surguuli hezee komnist argaas salah boloo

Зочин [202.179.31.74] 2019-08-09 02:42:58

Харин тийм. Сэргэлэн хүүхэд цэцэрлэгт ороод дуу шүлэг автоматаар уншихаас өөр эрдэмгүй болчихлоо. Бас хүүхдүүдээс сар бүр санал асуулга яуулж багш нь хүүхэд зоддог эсэхийг мэдэх хэрэгтэй. Зоддог гэж хүүхдүүд хэлбэл тэр багш сурган хүмүжүүлэх ажилд тохирохгүй өөр ажил хийгээд амьдарч болно гэсэн үг.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.