Дархан-Уул аймгийнхан архинд донтсон иргэдээ эмчилж эхэлжээ

Б.Мөнхцацрал / Хууль

Архинд донтох өвчтэй этгээдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг иргэдээс гаргасан санал гомдлын дагуу Аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулжээ. Тогтмол архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд архинд донтох эмгэгтэй 19 иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар боллоо.

Өнгөрсөн долоо хоногт 19 иргэнийг Төв аймгийн Мааньт дахь согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд хүргэжээ. Эдгээр иргэд 3 сарын хугацаанд эмчлүүлэх юм байна. Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгээр оруулж, ар гэрээс нь зөвшөөрөл аван, шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулдаг гэнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:42

Зочин [203.91.116.118] 2019-08-12 08:59:14

Ядаж ингээд ч болов архинаас гаргах арга чарга хэрэглээд үзэх хэрэгтэй. Гарч ч юуны магад даа. Хажуугаар нь ажил төрөл эрхлүүлэх хэрэгтэй. Нийтээр нь газар тариалангийн ч юм уу зам талбайн арчлали гэх зэрэг эр хүний хүч шаардсан хөдөлмөр эрхлүүлээд үз.

Архинаас ол бай [122.201.26.172] 2019-08-12 06:43:20

9 дүүрэг, 152 хороо 21 аймаг, 330 сум 1850 гаруй баг хороо бүгд энэ ажлыг хэрэгжүүлвэл хичнээн гэр бүл салалт больж,хичнээн хүүхдүүд аз жаргалаар дүүрэн байна гэ ж бодож байна .....Өргөн хүрээтэй хэрэгжүүлэх хэрэгтэй

Зочин [202.9.43.25] 2019-08-12 00:06:56

Зөвхөн ажил орлогоггүй гэр оронгүй ядуу хүмүүс архи ууж архины хамааралтай байдаг гэсэн үг биш

Зочин [66.181.181.119] 2019-08-11 23:09:52

орон нутгаас ирсэн шинэ залуу халааг нэн яаралтай түүж архинаас салгах хэрэгтэй гандангийн архичид залуужиж байна

Зочин [66.181.184.63] 2019-08-11 10:25:44

arhinii dongois gargana gedeg tiim amar bish bhaa

Зочин [202.126.89.248] 2019-08-11 04:14:04

Жинхэнэ архичин нь яваагүй л дээ.

Зочин [94.75.218.175] 2019-08-11 04:04:56

Тийм бүр донтсон өвчин болсон шатандаа орсон хүмүүст туслахгүйгээр ганцаараа тэрнээс гарч чадахгүй. өөрөө ч гэсэн хичээх хэрэгтэй гэдгийг нь жоохон гайгүй болсон үед нь хэлэх хэрэгтэй. Загнаж буруутгах биш тэр ШУ-ны тайлбараа сайн хэлж өгөх хэрэгтэй.

Зочин [103.229.121.121] 2019-08-11 02:38:32

ухамсарийн шанаа огоод л архинаас гарна наадуул чинь

Зочин [202.126.88.198] 2019-08-12 01:11:23

Тэгээд нэмэргүй ээ.Сэтгэл зүйч эмч хэрэгтэй.Тэгээд ажил байр хэрэгтэй

зочин [103.229.122.37] 2019-08-11 02:09:05

Баяр хүргэе аймаг болгон ингээд эмчилээд эхэлвэл эрүүл Монгол болох цаг тун ойрхон.Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.