Ховд аймаг Европын холбоотой хамтран ажиллана
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас ХХААХҮЯ болон НҮБХХАБ-тай хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECIM 2)” төслийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Ховд аймгийн “Алтайн уулсын оргил” малчдын дундын хоршоотой хамтран энэ 6-р сараас эхлэн “Хонины ноосны чанар сайжруулах” дэд төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн шугамаар Ховд аймагт ажиллаж буй Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Люка болон төслийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Мөн SECIM 2 төслийн хүрээнд орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах, тэжээлийн үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хөдөө, аж ахуйн чиглэлээр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, Европын холбооны хөрөнгө оруулалтын стратеги төлөвлөгөөнд тусгуулах төслийн саналыг илгээхээр боллоо.
Энэ үеэр талууд “хонины ноосны чанар сайжруулах” төслийн үйл ажиллагаа, орон нутагт ноосны үнийг тогтворжуулах, нэмүү өртөг шингэсэн үнээр үйлдвэрлэлд нийлүүлэх, гадаадад экспортлох талаар ярилцсан юм.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:41
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:41
НМ [94.197.120.183] 2019-08-12 13:17:26
Баруун хязгаарын нэг жижиг аймаг европын холбоотой эн зэрэгцээд явчлаашдээ.
zochin [185.39.141.218] 2019-08-11 20:08:53
hovd oron
Зочин [202.21.107.91] 2019-08-11 09:00:15
Ховд тусдаа улс болчихоо юу?
Zochin [202.126.88.166] 2019-08-11 05:12:00
Төслийн хөрөнгө яг эзэллээ хүрч чаддаггүй юм байна лээ. Дээр нь бөөн арын хаалга, хамаатан садандаа өгөөд. Гудрахыг ч үзүүлж өгдөг юм байна лээ. Хайран мөнгө
Зочин [192.82.77.138] 2020-04-12 01:02:50
наад асуудлаа готлох баримт сайн бүрдүүлээд өгөх газар нь өгөөрэй. ингэж мөнгө иддэг схем үйлчлээд зөндөө удаж байна.
Zochin [66.181.161.65] 2019-08-11 04:34:39
Mash zov