“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгалаа
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14.10 цагт эхэлж, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн тус Байнгын хороо санал, дүгнэлтээ гаргасан юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сарын хугацаагаар сунгах тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн гэдгийг тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувийн саналаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Сэтгэгдэл
9 [64.119.23.69] 2019-09-15 01:03:30
Demjij baina