Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

"- Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрөгч есдүгээр сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон. Манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн. Харамсалтай нь Монгол Улс нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс 4-т нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг албан ёсоор манайд ирүүлсэн байна.

Тэдгээр нь:

1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;

2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;

3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;

4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлтэй байна.

Улмаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг 2021 оны 5-р сар буюу 18 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгах чиглэл өгчээ. Хэдхэн хоногийн дараа аравдугаар сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Манайх үй олноор хөнөөх дэвсэг дэлгэрүүлж, терроризмыг санхүүжүүлдэг орон мөн үү. Яагаад бид энэ жагсаалтад ороход хүрэв гэсэн асуулт гарна. Хариулт нь тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарч байна" гэлээ.

Тэрбээр 2017 онд манай тайланг ФАТФ-ын хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэж, зөвлөмж ирүүлсэн. Хоёр жил өнгөрсөн ч тодорхой ахиц гарсангүй. Дөрвөн нэмэлт шаардлага хүлээн аваад байна. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг.

Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол,

-олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

Тиймээс үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Үүссэн асуудалтай холбоотойгоор хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар мэдээлэл өгч, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.

Монгол Улс “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор,

- “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;

- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;

- Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;

- Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өгөв.

Түүнчлэн авсан арга хэмжээнийхээ талаар ФАТФ-т захидал илгээж, мэдэгдэхээр болов.


Сэтгэгдэл

Zohin [202.70.33.242] 2019-10-13 07:32:24

S.Bayr , Elbegdorj , Saihanbileg , nariig shorond hiij bvh horongiig ni huraaj ,yl ogoohee ERONHIILOGH OO .

зочин [103.9.90.130] 2019-10-10 05:38:41

цагдаагийн дарга нараа яагаад солихгүй байгаа юм бэ, бусад бүх хуулийн байгууллагын дарга нарыг сольсон, цагдаагийн хурандаа дарга нар гэмт хэрэг үйлдлээ гээд л таг чиг болж байгаа, дарга нарт нь яагаад хариуцлага хүлээлгэж өөрчлөхгүй байна вэ.

Ganzorig [203.217.139.226] 2019-10-10 05:21:01

Ofshor bolon gemt heregt holbogdson alban tushaaltnuudad oiriin hugattsaand arga hemjee abahgyi bol bid jiriin arduud jagsaj temthei

Зочин [192.82.64.158] 2019-10-10 03:57:49

Ард түмэн , жирийн иргэд мөнгө угаагүй шүү. Төрийн дээр гарч зайдалсан , төрийн албыг худалдсан та нар , та нарын гар хөл авгай хүүхэд амраг садан чинь л татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж луйвардаж иргэдийн бүх бүх боломжийг хааж түүгээрээ мөнгө угаадаг. Бүх бузар булайг хийдэг хүмүүс та нар өөрсдөө шд . Жирийн иргэд энэ улс орныг тэр саарал жагсаалтад оруулах бузар булайг хийгээгүй шүү. Өнгөрсөн одоо төрийн ажиллаж албан тушаалаа урвуулан ашиглан хулгай луйвар авилгал авсан нь илэрхий болсон нөхдүүдээс хэн өнөөдөр хариуцлага хүлээв нэг ч байхгүй . Тэр нөхдүүдийн идсэн уусан хулгайлсан луйвардсаныг нь буцаагаад цлсад төлүүлээд ял зэмийг нь хүлээлгэхгүй юмуу

Zochin [202.126.88.215] 2019-10-10 01:52:59

Хөл бөмбөгийн холбоо мөнгө угаадаг

Irgen [202.9.42.247] 2019-10-10 01:45:42

Gol ni offshorchidoo xurungiig ni il zarlagdaj delxiid gaixyylaad bxd yls ni iim xariytslaggyi xyyli xynaltiinxan ajillaxgyi bgaad asyydal bna turiin xylgaich lyivarchid avilgachdaa sorond ni xiij xurungiig ni xyraa bysad yls oron shiidej bxd xylgaich lyivarchid ni turd yyrelsen yls manaixaas uur xaana ch bxgyi bayr batbold enxbold elbegdorjtongyydii yaraltai barij xurungiig ni xyraa xyyli tsagdaa gej bga bol xudlux tsag bolson chadaxgyi bolsyydlaa chadax xymyyst ni ug xylgaich ni tur zasgaaraa dyyrchixsen ychraas xudlux xychin alga bga nyyts bish erunxiilugch erunxii saidaa xelsen yrisanaa xyrdan xii amaaraa bish ajlaaraa xaryylax xeregtei bna

zol [202.126.89.218] 2019-10-10 01:40:44

Unen bsen ba. Ye yeiin ih hyrliin gishuud said darga nar yyj idej yls oroniig ediinzasgiin hund baidald oryylsan. Ta nar hylgaich naraasaa mongoo awaach. Ih hyrald idej uuh gej shyrgaj ordog bizdee. Ylsiin mongo idsen ygaasan mash olon hereg ogt shiidehgui bgaa bizdee. Jiriin irgeng dor ni yal ogood shorond yawyyldag.ta nar oorsdoo bugd hylgaich shuu.garamjaw awgai ersdliin sangaar 10terbymaa toluulsen uuniig zaawal toloh heregtei. Ard tumenii tatwariin mongo shuu. Hulgaich naraa.

Зочин [202.9.42.86] 2019-10-10 01:12:20

Оффшортой нөхдөө УИХ аас яаралтай татаач!!! Авилгын бусад нөдхийнхөө асуудлыг яаралтай шийдээч!!! Жастын Батхүү. Д. Сугар. Ч. Ганзориг. С. Баяр. Миеэ. Сү. Батболд. Жунай мангас гээд шорон руу нь илгээгээч

Зочин [202.9.43.251] 2019-10-10 01:36:32

Баттбаяр гарамгай үүл үүлийн хүү баяр баярцогт сайханбалай нараа бас

зочин [202.131.229.246] 2019-10-10 00:57:30

гадаадад нуусан хөрөнгийг яаралтай оруулж ирээч ээ ихэнх асуудалтай улсууд чинь их хуралд байгаа биз дээ дандаа ард түмэн ялыг нь үүрэнэ гэж юу байхав дээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.