“Хагибис” хар салхины улмаас 5 хүн амь үрэгдэж, 11 хүн сураггүй болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Бямба гарагт буюу Японы нийслэл Токио хотыг хамарсан газар нутгийг далайн хүчтэй хар салхи Хагибис дайран өнгөрлөө.

Хар салхины улмаас голууд үерлэж, хөрсний нуралт үүсэхэд хамгийн багадаа 5 хүн амь үрэгдэж, 11 хүн сураггүй болсныг албаныхан мэдээлжээ. Мөн Япон даяар 90 гаруй хүн бэртэж, гэмтсэн байна.

Одоогийн байдлаар Японы аврах алба өөрийгөө хамгаалах хүчний ангиудын дэмжлэгтэйгээр “Хагибис” хар салхины улмаас үерт автсан газар нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Ялангуяа Нагано муж үерт автан, туйлын хүнд нөхцөл байдал үүсжээ.

Орон нутгийн эрх баригчид хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгааг иргэддээ анхааруулжээ. “Хагибис” хар салхи Японы газар нутгийг орхин, Номхон далайн зүүн хойд хэсгийг чиглэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [115.136.97.80] 2019-10-13 09:33:09

manai mongod 6 hun uhej baihad gamsihgg bish buruu gallaj baina geed yriad suuj baina shdee. Ta nar yun surtein tsoohon hun l baina shdee te tawantolgoin darga naraa

Зочин [223.11.138.82] 2019-10-13 04:36:32

iim bolohoor Japanchuud Mongol nutag, Mongolchuudad hairtai bdag yum daa

Зочин [202.179.27.195] 2019-10-13 03:07:35

Энэ одоо гамшиг уу монголд тор засаг нь 7 хунээ угаараар боож аллаа ийм аймшигтай зандалчин явдал болоод байна энэ тухай ярья

HH [202.55.191.205] 2019-10-13 02:48:22

МОНГОЛ МИНЬ ЯМАР АЗААР ДАЛАЙН ЭРЭГ,АРАЛ ДЭЭР БАЙГААГҮЙ ЮМ БЭ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.