Эрчүүдийн наслалтад бэлчээрийн экосистемийн эмзэг байдал нөлөөлдөг
Шинжлэх ухааны академи болон “Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн” ТББ-ын эрдэмтэн судлаачдын баг Ази, Номхон далайн Дасан зохицох сүлжээ, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны байгууллагын (APN) санхүүжилтээр “Монгол орны баруун аймгуудын Бэлчээрийн экологийн эмзэг байдлын үнэлгээ хийж дасан зохицох стратеги боловсруулах” сэдэвт судалгааны төслийг 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж гүйцэтгэжээ. Говь-Алтай аймгийн тухайд Бэлчээрийн экологийн эмзэг байдлын нэгдсэн үнэлгээгээр Дарви, Жаргалан, Төгрөг, Халиун, Чандмань, Тонхил, Бигэр сумууд хамгийн эмзэг байгаа аж. Говь-Алтай аймгийн 18 сумын нийт мал сүргийн 86-98 хувийг бог мал бүрдүүлдэг ба бог малын хээл хаялт бэлчээрийн эмзэг байдалд илүү өртөмтгий байна. Ялангуяа нийт сүргийн 45-76 хувийг ямаан сүрэг эзлэх ба эм ямааны хээл хаялтад бэлчээрийн эмзэг байдал илүү хүчтэй буюу 0.5-0.8 корреляцын хамааралтай нөлөөлж байна. Бэлчээрийн эмзэг байдлыг зудтай харьцуулахад мал аж ахуйд бага хохирол учруулдаг ч зудаас олон тохиолддог байна.
Бэлчээр ашиглалтаар Есөнбулаг, Дарви сумууд илүү эмзэг байгаа нь цаашид бэлчээрийн даацыг удаан хугацаагаар хэтрүүлэн ашиглавал ургамлын төрөл зүйл багасаж улмаар мал бэлчээрлэхэд тохиромжтой бэлчээр хумигдан, доройтсон бэлчээрийн талбай нэмэгдэх эрсдэлтэй байна. Ургамлын бүрхэвчийн өөрчлөлтийн давтагдал Тонхил, Дарви, Төгрөг сумдын хил залгаа хэсэг, Есөнбулаг, Халиун, Шарга сумдын хилийн зааг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын хил залгаа хэсэг, Чандмань, Бигэр сумдын хил залгаа хэсгүүдэд хамгийн их буюу хоёр жил тутамд нэг удаа ажиглагдсан байна.
Бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээгээр Бигэр суманд сүүлийн 20 жилд уулын хээрийн бэлчээрийн талбай 4.8 хувиар, цөлийн хээрийн бэлчээр 16 хувиар багасаж, цөлжүү хээрийн бэлчээрийн талбай 18.2 хувиар, цөлийн бэлчээр 2.9 хувиар тус тус нэмэгдсэн байна. Энэ нь Уулын хээр илүү хуурай цөлжүү хээр рүү, цөлийн хээр илүү хуурай цөл рүү шилжиж ургамал нөмрөг хуурайшиж, цөлжилт нэмэгдэж байгааг илтгэж байна.
Бэлчээрийн эмзэг байдлаас болж мал хорогдсоноор малчдын орлого буурдаг. Сумдад малын хорогдол нэмэгдэхэд хүн амын тоо буурч харин аймгийн төвийн (Алтай хот) хүн ам өсөх хандлага нэмэгджээ. Энэ нь бэлчээрийн эмзэг байдал өндөр жилүүдэд сумдаас аймгийн төврүү шилжих хөдөлгөөний урсгал их байгааг илтгэж байна. Говь-Алтай аймгийн эрэгтэй, эмэгтэй хүн амын дундаж наслалтын зөрүү есөн жил буюу сүүлийн 20 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийнх тав, эмэгтэйчүүдийнх 10 насаар нэмэгдсэн байна. Энэ нь малчдын тэр дундаа эрчүүдийн мал маллагааны ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл, амьдрах орчин, амьдралын хэв маягаас хамаарах бөгөөд эрчүүдийг урт наслахад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол бэлчээрийн экосистемийн эмзэг байдал байх магадлалтай юм гэсэн дүгнэлтэд хүргэжээ.
Ховд аймгийн Чандмань, Ховд, Манхан, Зэрэг, Булган сумдын бэлчээр хамгийн их эмзэг байна
Ховд аймгийн Чандмань сумын бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээгээр 29 овгийн 84 төрлийн 134 зүйл ургамал бүртгэгджээ. Чандмань сумын бэлчээрийг1981 онтой харьцуулахад өндөр уулын бэлчээр 0.6 хувиар, хуурай хээрийн бэлчээр 6.6 хувиар, цөлийн бэлчээр 13.6 хувиар, тус тус багассан бол, уулын хээрийн бэлчээр 4.2 хувиар, цөлжүү хээрийн бэлчээр 9.3 хувиар, цөлийн хээрийн бэлчээр, 8.5 хувиар тус тус нэмэгдсэн байна. Бэлчээрийн эмзэг байдал өндөр сумдад бэлчээрийн усан хангамж, худгийн тоог бэлчээрийн даац, малын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, худгийн хэвийн ажиллагааг хангахад хариуцах эзэнтэй болгож, ашиглалт хамгаалалтыг сайжруулах шаардлагатай аж. Малчид ам бүл цөөн, хүн хүчний дутагдалтай болсон тул малчдын отор, нүүдэл хийх, хувийн худаг гаргах, зам-жим, бууц гаргах, хашаа, хороо засварлах, барих, мал өдрөөр хариулах, бараа таваар хоол хүнс татуулах, хүргэх зэрэг малчдын гадны тусламж авах шаардлагатай үйлчилгээнд хөлсөөр техникийн туслалцаа үзүүлэх үйлчилгээний төв, компанийг байгуулан ажиллуулах зэрэг нь малчдын бэлчээрийн экологийн эмзэг байдлыг бууруулахад нэн даруй хэрэгжүүлэх боломжтой ажил болжээ.
“Монгол орны баруун аймгуудын Бэлчээрийн экологийн эмзэг байдлын үнэлгээ хийж дасан зохицох стратеги боловсруулах” төсөлд ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харъяа Стратегийн судалгааны хүрээлэн, МУИС-ийн харъяа Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Ховд их сургууль, гадаадаас Японы Кэиогийн их сургууль, Нагояагийн их сургууль, Токиогийн их сургууль, “Ногоон сүлжээ” төрийн бус байгууллага, БНХАУ-ын ШУА-ийн харьяа Баруун хойд бүсийн байгаль орчин түүний нөөцийн судалгааны хүрээлэн, Хөх хотын Ургамлын судалгаа-төлөвлөлтийн хүрээлэн, Тонглио хошууны Хорчин гацааны засаг захиргаа болон цөлжилтийг буурууулах төвийн нийт 20 орчим судлаач, мэргэжилтэн, экспертүүд болон туслах ажилтан, орон нутгийн захиргааны байгууллага, сумын иргэд, малчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл гэхчилэн нийт 40 гаруй хүн оролцжээ.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:03
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:03
irgen [49.5.4.90] 2019-11-03 08:46:27
ene haanahiin henii gargasan tailan be, meddeg hun bvl heleech, yu yu gene ve, balai yumnuud bichih yum
Зочин [66.181.186.30] 2019-11-01 03:28:26
Монгол хэлээрээ монгол хүн уншаад уншаад ойлгосонгүй ээээ
Зочин [194.228.76.188] 2019-10-31 12:45:13
хэл найруулга гэж авах юм алга. эмзэг эмзэг гэж төслийн мөнгө шаасан хэдэн их сургуулийн эмзгүүд нийлж судалгаа биш худалгаа явуулж дээ.
Зочин [103.14.36.218] 2019-10-31 08:26:05
malig uu hunig yriad baiga yn uu
Зочин [66.181.178.180] 2019-10-31 02:31:38
угын л баруун аймаг цаг агаар нь хүнд. зам хол хүнд амьдралтай байдаг ш дээ..
Зочин [66.181.185.206] 2019-10-31 01:07:03
Баруун аймгийн эрчvvл евс идэж, архи ууж амьдарч бн гэсэн судалгааны дvн гарчээ гэж ойлгоход болно!! Хэл нь яльгvй хазгай дуудлагатай байдаг нь евс их идэж архи их уудагтай холбоотой байх
zoshin [212.195.197.115] 2019-10-30 23:13:52
buh heshuu ajliig ershuud hiideg eruul mendee orhidog zutgeed mal osson hodoo ezgui bolood ter gazar n hutaduud mal abaad arhi dars gudraad ert burhan bolson belebsehtei suugaad baidag oborlogshdiin tuuh ireed bndaa*
Зочин [66.181.161.57] 2019-10-30 14:59:13
Баруун аймгийн эрчүүд бэлчээрт гарч өвс идээл чааж явдаг болж байна уу
Зочин [103.26.194.239] 2019-10-30 14:52:17
Хаха
зочин [115.65.93.30] 2019-10-30 14:40:33
Хүүш ээ, гадаад дотоодын ийм олон байгууллага, судлаачдын гаргасан үр дүн гэхэд арай дэндүү юм биш үү? Коллеж, их дээд сургуулийн оюутны ангийн ажлаас ч долоон дор судалгаа биш үү? Гадаад, дотоодын хөрөнгө мөнгийг ийм мэт дүгнэлт гаргахын тулд зарцуулж байгаа нь арай хэтэрсэн асуудал уу? Ийм судалгаа, дүгнэлт хийхдээ ичдэггүй юмуу? Энэ арай л биш үү? Ёстой ичиг ичиг биш үү? Хайран мөнгө, хайран цаг...
Зочин [172.58.139.65] 2019-10-31 01:40:44
Ichig ichig
zochin [150.129.142.226] 2019-10-30 13:25:05
бэлчээрийн өвс идэж байж эрчүүд эрүүл байх юм шиг ойлголтыг хүмүүст өгөх гэсэн юм уу. Тэнэг дүгнэлт бна. Ер нь эрэгтэйчүүдийн сэтгэхүй өөр, стресс даах чадвар муутай, мөн зүрх судасны эрсдэл өндөр зэрэг нь ямар нэгэн материаллаг байдалд өөрчлөлт ороход түүнийг тэсэх чадвар муу гэж ойлгох зөв, нөгөө талаас хөдөөгийн эрчүүдийн ихэнх тамхи татдаг, архи их ууж малаа алдсанаас болж стресс орж зүрх судасны өвчний улмаас залуугаараа нас барж байгаа нь үнэн. Арабууд шиг архи уухгүй, тамхи татахгүй байгаад хоол ундаа цэгцэлж чадвал бусад орны эрчүүд шиг урт наслах боломжтой. Үүнд хүний өөрийн арчаагүй байдал их нөлөөлдөг. Мэдээж бэлчээрийн экосистем алдагдаж байгаа нь малын махны чанар, бүхэлд нь биднийг хүрээлж байгаа орчны байдал муудахад эрчүүдээс гадна бүх хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа сэтгүүлч гуай..
Зочин [203.169.49.101] 2019-10-30 10:53:31
Эрчүүд бэлчээрийн өвс иддэг болж таарч бн уу. Яэнэ үнэмшилгүй, харин эрчүүд нь өдөр болгон согтуу явдаг.
Зочин [66.181.191.179] 2019-10-30 12:01:21
Хагд өвс идэж хар усаа гударнаа яадгын