Тос нь оргилон бургилавч дотооддоо ганц ч үйлдвэргүй улсыг ямар юмных нь нефть олборлогч орон гэх вэ дээ?

Л.Батцэнгэл / Эдийн засаг

-Газрын тос боловсруулах үйлдвэр маань гандирсын хот болон бүү замхарчихаасай билээ-

Монгол Улсын эдийн засгийн тухай ч юм уу, улстөржсөн ярианы сэжүүрийг анзаарах төдий болоход л “Манайх нефтиэ л боловсруулдаг болчихвол хойд, урд хөршөөсөө хараат бус болчихно” гэж захын хүн мэтгэх нь бий. Гуравхан сая хүн амтай мөртлөө гурваны нэг нь моторт унаа хөлөглөдөг манайх шиг улс орон дэлхийд ховор нь ч ховор л байх. Дөрвөлжин бүхээгтэй, дөрвөн дугуйтуудаас гадна салхи татуулан давхидаг хоёр дугуйтууд ч хүнийхээ тооноосоо олон гэхэд хилсдэхгүй. Техник л болсон хойно бүгд шатахуун тос идэж ууна. Гадаадаас оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь нефть байдаг судалгаа бий. Валютын ханш өсөхөд түлшний үнэ дагаад тэнгэрт хадна. Хуй салхинд хийссэн хог хамхуул л ингэж их өөдөө хөөрдөгдөө. Түлшний үнэ дагаад дэлгүүрээс авах талхны маань үнэ талийна. Морио унаад, модоо тохоод хол явахгүйгээс хойш Монголд хамгийн их мэдрэгдээд “модыг нь бариулах” гээд байдаг салбар бол газрын тосны салбар болчихоод байгаа юм даа. Сонгуулийн сурталчилгаа болгонд л дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж донгодно. Энэ донгодолт эцэстээ донгосолт болон хувирч олон түмний чихэнд наалдахаа ч байж дээ.

Оба Ерөнхийлөгч дээлээ тосоор мялааснаас хойш олон ч жил өнгөрч дээ...

Монгол Улсын Ерөнхий сайд асан, нэртэй эдийн засагч Д.Бямбасүрэн гуайгаас Монголд яагаад газрын тосны үйлдвэр барьж болдоггүй тухай олон ч сэтгүүлч уруулыг нь угзарч, амнаас нь алтны үртэс унагах гэж оролдсон. Тэрээр “Зүүн баянгийн нефть олборлох үйлдвэр 1950 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, тухайн ондоо 209.4 тонн тос олборлож байсан юм шүү. Оргил үедээ 150 мянган тонн олборлож байсан юм. Харамсалтай нь 1969 оны арваннэгдүгээр сарын 8-нд крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эво аппараторын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, галгарсан. Яагаад гал гарсныг сайн ойлгодоггүй юм. Тэр үед шатахуун гаднаас авсан нь ашигтай гэж үзээд зогсоосон. 1996 онд Дорнод аймагт газрын тос олборлоод анхны Ерөнхийлөгч П.Очирбат ноолууран дээлээ мялааж байхдаа долоон жилийн дараа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж хэлсэн. Гэтэл одоо ч алга. Үнэнийг Монголын ард түмэн мэдэх ёстой. 1993 онд МАХН-ын Засгийн газар АНУ-тай гэрээ хийхдээ Монголд олборлосон газрын тосыг Монголд боловсруулахгүй гэж гэрээ хийсэн юм. Тухайн үеийн асуудал хариуцсан хүмүүс, эрх мэдэлтнээс асуухад “Ингэж хий л гэсэн. Тэрүүгээр нь хийлээ” гэж хариулсан. Америкчууд нь гэрээгээ хятадуудад шилжүүлчихээд яваад өгсөн. Харин бид нөгөө гэрээний заалтаа өөрчилж чадаагүй үлдсэн.

Дорнодод нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэхэд эрх зүйн хувьд боломжгүй болчихсон. Хүнийх болчихсон учраас тэр. Баттай мэдээлэл гэвэл 2012 оноос өмнө нефть боловсруулах үйлдвэрийн талаар БНХАУ-ын талтай ярихад “Засгийн газраас даваад үндэсний хэмжээний асуудал болсон биш үү” гэж хариулсан гэсэн. Манай орд газар гэсэн хандлагаар асуудалд хандаж байгаагийн илрэл. Хятадууд “Гадаадад байгаа өмчөө хамгаалах шаардлага гарвал цэргийн хүч хэрэглэнэ” гэсэн хууль 2005 онд гаргасан. Тэгэхээр монголчууд Хятадын талтай ойлголцоход их хэцүү. Ерөнхий сайд очоод загнуулаад, хөөгдөөд л ирдэг. Шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс улс орны эрх ашгаа тэргүүнд тавьдаггүй, гаднынхны эрх ашгийг дээдэлж, тэдний гар хөл болж, тос долоохын төлөө шийдвэр гаргадагт байгаа юм. Нөгөөталдаатөрбарьжбуйэрхмэдэлтнүүдгазрынтос боловсруулах үйлдвэр байгуулах сонирхол байхгүйд бас их учир байгаа юм. Хэрвээ бид нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол жил бүр гадагшаа урсаад байгаа тэрбум 400 сая ам.долларыг хэмнэх боломжтой. Энэ мөнгө эдийн засагт ороод ирвэл гадаад худалдааны тэнцлийг шийдчих бүрэн боломжтой. Гурван сая монголчуудын амьдралд эергээр нөлөөлж, эдийн засгийг өргөөд л явчихна. Дорнодын газрын тосыг Хэнтийн Бор-Өндөрт боловсруулна гэсэн тооцоо хийж байсан. 500 км газар нефтийн хоолой татаж, усгүй газар боловсруулна гэдэг төсөл хийдэг сайдууд, эрх мэдэлтэн байх гэж. Хамгийн тохиромжтой газар нь Дорнод өөрөө шүү дээ. Тэндтүүхийэд, ус нь байна. Хуучны төмөр замынх нь далан нь байгаа. Тамсагт бас хуучин ашиглаж байсан бааз суурь нь бий. Энэ бааз сууриа ашиглаж яагаад болохгүй гэж.

Монгол Улс зүүнээсээ баруун тийш 3000 гаруй км. Нутаг дэвсгэрийнхээ нэг цэгт нь үйлдвэр байгуулчихаад бүх зүгт тээвэрлэнэ гэдэг асуудалтай. Дорнодод нефть боловсруулах үйлдвэрийн бүх бааз суурь нь байхад тэндээ жижиг үйлдвэр байгуулаад нэг хэсгээ хангах бүрэн боломжтой. Магадгүй Казакстан эсвэл Оросоос нефтиэ аваад баруун талаа, төв хэсгээ бас нэг эх сурвалжаас хангана гэсэн бодитой бодлого, тооцоо хэрэгтэй. Нэг цэгээс бүх хэрэгцээгээ хангана гэсэн төсөөлөл бол эдийн засгийн анхан шатны ойлголт, мэдээлэлгүйхүнийхийдэл. Нэг их мэдэгч хоёр сая тонн олборлохгүй бол Монголд боловсруулах үйлдвэр ашиг тусгүй гэж мэдэгдсэн. Жилдээ 100 мянган тонн олборлоод ашигтай байгаа үйлдвэр дэлхийд цөөнгүй бий. Одоо мөрөөдлийн мэт санагдаж буй ч хийж чадахгүй, болохгүй зүйл байхгүй. Намайг Ерөнхий сайд байх жилүүдэд Монгол шатахууны маш хүнд байдалд орж байсан. Тэр үед судалгаа хийж, АНУ руу хүмүүсээ явуулж үйлдвэрийг нь танилцуулж байсан. Тэр үед 100 мянган тонн нефть боловсруулах үйлдвэрийг хоёр сарын дотор угсраад шатахуун гаргах боломж буйг хэлж байсан юм. Сүүлд ч 1990-ээд оны үед монгол инженерийн боловсруулсан боломжтой олон төсөл байж л байсан. Засаг төр солигдоод ажил болж чадаагүй” гэж халаглан өгүүлсэн байдаг.

Бид нефтийн ордтой атлаа яагаад өөрсдөө олборлож болдоггүй юм бэ?

Бямбасүрэн гуайн яриагаар бол “Петрочайна Дачин Тамсаг” гэдэг компанийн олборлож буй газрын тос гэрээгээрээ нэгэнт хүнийх болчихсон юм байна. Одоо тэгвэл яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал, ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч, доктор Д.Алтанцэцэг ийн ярьж байна. “Би Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Тосон уул 19, Тамсаг 20 талбайд ажил хийж байлаа. 2010 оноос тухайн талбайд газрын тос илэрч Монгол Улс албан ёсны олборлогч орон болсон. Дээр хэлсэн хоёр ордын баталгаат нөөц нь 336 сая тн гэсэн дүн гарсан. Түүнээс ашиглалтын нөөц нь 43 сая тн байлаа. Ингэж туршилтын олборлолт эхэлсэн байдаг. Тэр үеэс надад “Бид нефтийн ордтой атлаа яагаад өөрсдөө олборлож болдоггүй юм бэ” гэсэн харамсаж, харамлах сэтгэл төрж байлаа. Ингээд Монгол Улс үйлдвэртэй болох хэрэгтэй гэсэн бодол төрсөн” гэж монголчууд бидний л нөгөө туйлын хүслэн өвөрлөж явдгаа хэвлэлд илэрхийлж. Германд газрын тосны чиглэлээр суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан хүн байтугай тэр талын умаахан ч мэдлэггүй мань мэт хүртэл ингэж сайхан ярьж чадна л даа. Газрын тосны хайгуул тэртээ ерээд оноос хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2014 оны гуравдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвлөмж гарсан түүхтэй байдаг. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ албан ёсоор орсон ч өнөө хүртэл үйлдвэр баригдаагүй л байгаа нь бодит үнэн.

Монгол Улс 2024 онд боловсруулах үйлдвэртэй болж чадах уу?

Газрын тосноос болж сүүлийн зуун жилд дайтсаар байгаа улс орон олон бий. Болив, Перу улсын жишээнээс үүнийг харж болно. Дэлхий дээр газрын тосны үйлдвэргүй орон тун цөөхөн үлдсэн. Газрын тос стратегийн амин чухал асуудал болохоор арга ч үгүй юм. Монголын газрын тос боловсруулах үйлдвэр хэмээх чихэнд чимэгтэй компанийн гүйцэтгэх захирлын ярианд анхаарлаа дахин хандуулъя. “Дэлхий дээр газрын тосны үйлдвэр 200 гаруй жилийн түүхтэй. Харин манайд одоо л цаг нь болж, тохироо нь бүрдэж байна. Бид хориннэгдүгээр зууны бие даасан улс мөн л юм бол энэ салбарыг хөгжүүлэх ёстой. Хамгийн наад зах нь эрчим хүчний хараат байдал үгүй болно. Цаашлаад шатахууны үнийн асуудал байна. Газрын тосны үнийг дагаж бүтээгдэхүүний үнэ өсдөг. Зах зээлийн үнэд нөлөөлж, инфляцийг өсгөх гол хүчин зүйл болдог. Одоогоор манай улс газрын тос худалдаж авахын тулд 1-1.3 тэрбум ам.долларыг гадагшаа урсгадаг. Тэр нь гадаад худалдааны тэнцэлд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв газрын тосны асуудлаа шийдэж чадвал инфляци, гадаад худалдааны тэнцэл, хамаарлын асуудал шийдэгдэнэ. Мөн хөдөө аж ахуй, уул уурхайн ихэнх салбар бензин шатахууны үнээс болж түүхий эдийн үнээ нэмдэг. Үүнд төр засаг зохицуулалт хийж тэдэнд шатахууныг хүүгүй зээлээр нийлүүлж, бие биенээ дэмжих боломжтой” гэж их элементарный юмыг тов тодорхой хүүрнэн өгүүлсэн байх юм. Ямартай ч тэрээр Энэтхэгийн Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.доллараар Монгол Улс нов ногоон зүлгэн дээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа, 2024 он гэхэд үйлдвэр ашиглалтад орж, шатахуунаа нийлүүлээд эхэлнэ, Монгол Улс шууд ашгаа хүртэж эхэлнэ гэж өөдрөг гэгээн зүйл ярьжээ. Болтугай гэж ерөөн залбирмаар санагдавч улстөржүүлсэн хөөргөн мандлын хөөсрөл байх вий гэхээс бас эмээх юм. Нэг тэрбум 36 сая ам.долларын өртөг гэдэг зөвхөн Техник эдийн засгийн үндэслэлийн тооцоо, нефтийн үйлдвэр барих амархан, төлөвлөхөд л хугацаа ордог энэ тэр гэсэн “агаарындуу” юмнууд ярьсан нь газрын тос боловсруулах үйлдвэр маань цаасан дээр “сүндэрлээд” гандирсын хот болон замхарчих вий гэсэн болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлээд буй хэрэг л дээ. Гандирсын хот гэж мэдэх үү? Зэрэглээн дунд торолзоод байдаг ч яваад очиход оргүй хоосон болчихдог үлгэрийн хий үзэгдлийн хотыг хэлээд байдаг даа. Газрын тос боловсруулах үйлдвэр маань гандирсын хот болоод бүү замхарчихаасай гэж залбирах л үлдэж дээ!!!


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:51:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:51:03

Зочин [202.70.33.242] 2019-12-07 15:27:48

mongol ulsin niit gazrin tosni hemjee todorhoi bus ! chanar uzuulelt todorhoi bus tgd delhii niitere mashin tehnik tsahilgaan bolgii gd ehelj bhd araichde l gj bodmor shiidver gargasan shuu uhaantanguud maani

Зочин [150.129.143.94] 2019-12-06 15:15:39

бид колони орон юмуу?? баялагаа өөрсдөө мэдэх мэдэлгүй.ашигт малтмалтаа газараа лиценцээр зарчихаад .аваад явахад нь ачиж зөөж хөлсөө урсгаснаа ашиг оллоо гэх

Зочин [66.181.181.147] 2019-12-03 22:35:35

Нефть олборлогч улс гэнэ үү? Жинхэнэ нефть олборлогч улсууд дуулаад элэг нь хөшчих вий дээ

Зочин [66.181.161.107] 2019-12-03 14:27:25

Монголд нефть олборлож бхйгаа хятадын 2кампануудтай хуйвалдаж тэднииг хамгаалж хариуд нь авилгал авч иддэг хүмүүс төрд баысаар байна тэд ямарч хууль зөрчсөн асуудал болдоггүй мөн хичнээнитг олборлож хичнээнииг гаргаж баыгаа нь их л бүрхэг байдаг гаалиар гарч байгаа нефтиин бараг 30хувь нь бүртгэгдэхгүй гаалиар гарч түүнииг хамгаалж авилгал авдаг гэдэг бараг үнэн байх ;20-30000 тн нүүрс гаалиар гарсанч хэн гаргасан нь олдохгүй байгаа нь иим боломж байдагыг харуулж байна энэ их авилгал авч байгаа нөхдүүд үйлдвэр барихыг улайран эсэргүүцэж байгаа

Зочин [202.9.46.11] 2019-12-03 13:35:25

Энэ хүн эхэлсэн ажлыг унтраах гээд байна уу урагшлуулах гээд байна уу. Гарч байгаа нефть биднийх биш учир бүтэхгүй гэсэн санаа байх шиг. Гаргаж байгаа нь Хятад боловч бүтээгдэхүүнээ хуваана гэсэн зүйл бий байхаа яадаж өөрт ногдохоо боловсруулаад цааш алхмаар байна шүү дээ. Усан амлаад хэрэггүй дээ болгоё гэвэл болно шүү...

Зочин [49.0.171.43] 2019-12-03 11:21:44

Orosuud manai turiig barij baihad hetsuu l dee gehdee orosuudiig zaaval tevcheed baih albagui orosiin elching huuj yavuulaad uursduu neftee bolovsruulah heregtei

Учкудук! [202.131.225.53] 2019-12-03 10:19:20

Гандирсын хот гэдэг нь "мираж" гэсэн ойлголт юм байна. ЯЛЛА хамтлаг санаанд орж ирж байна. Учкудук! Мираж! Учкудук! Монголын нефть! Учкудук!!!!!

Зочин [167.99.140.138] 2019-12-03 10:02:52

Medee.mn yu bichsen ch bullshit haragddag

Зочин [202.179.27.161] 2019-12-03 09:28:18

бажгар 10-аасаа асуу

zochin [202.9.46.252] 2019-12-03 08:58:43

manaid tsakhilgaanaar tsenegledeg mahin dulaanii tsagt esvel khotod khereglekh l bolomjtoi -20 deesh khitend tseneg avakh bolomjgui boldog tegeed ch khuduu kheer gazar bolomjgui unaa....

Зочин [66.181.170.73] 2019-12-03 07:19:49

монгол хүн л юм бол энэ ажлыг нам улс төрийн үзэл үл харгалзан амжилттай болгох хэрэгтэй. бид хэрэв энэ хэвээр байсаар байх аваас орос хятадад тасдагдаж тусгаар тонгнолоо алдана. улс төрийн явцуу эрх ашгаа хойш тавьж 20 онд засгийн эрхэнд гарч ирэх нам улс төрийн хүчин энэ ажлыг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй.

Зочин [192.82.69.135] 2019-12-03 06:58:51

Тэгээд нефть олборлодоггүй гэх үү? Нефть олборлож байгаа бол олборлодог улс л гэнэ ш дээ. Харин нефть боловсруулдаггүй, экспортолдог улс гэх байлгүй.

Асуулт байна. Дээр үед сонсож байсан зүйлийн талаар. [202.131.225.53] 2019-12-03 06:29:31

Монголын нефтийн бүтэц нь их хүнд, түүнээс шатахуун гаргах хэцүү, эдийн засгийн хувьд ашиг муутай гэсэн биздээ???

Зочин [103.26.195.133] 2019-12-03 06:12:38

Depakte-iin jargalsaihnii j helberiin tumur zamaas ogtoltsdog ogtoltsdoggui hosolson uulzvartai zam deer

Зочин [103.26.195.133] 2019-12-03 05:25:02

6554

Зочин [103.26.195.133] 2019-12-03 05:24:59

7654

Зочин [103.26.195.133] 2019-12-03 05:24:55

88765

Зочин [202.126.88.217] 2019-12-03 05:11:12

Монголоос өөр нефтийн үйлдвэр барьж байгаа улс орон байдаг болов уу

Зочин [192.82.71.225] 2019-12-03 04:44:20

Хүрэлсүхийг гутаах, нёфть импортлогч хэдан гахайнууд, мөн АНус-ын луйварчдын бах тавыг хангах зорилготой бичсэн ухаантай юм байх даа чааваас. За яахав хэдэн бор юмны хэрэг болоо л биз.

Дарь [202.126.89.113] 2019-12-03 04:38:09

Нефтийн үйлдвэр барих нь Нефтийн бүтээгдэхүүн дамлагчдын орлогыг хумихаас үнхэлцэгээн гартал айцгааж байна.

Зочин [203.169.49.107] 2019-12-03 04:18:06

Хамгийн гол нь өөртөө заавал өндөр дүнтэй зээлээр үйлдвэр барихдаа биш эдийн засгийн ямар ч ашигтай ажиллахгүй гэсэн ТЭЦҮ хийгдсэн байгаа нь асуудал үүсгэж байна.

Зочин [192.82.76.1] 2019-12-03 02:53:35

ЭНЭТХЭГУУД УЙЛДВЭР БАРИНА ГЭХЭЭР Л ЭНЭ ТОСОЛ БАРИГДАХГУЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ. СУМЪЯАБАЗАР ГЭЖ НЭГ ЖЕНКОГИЙН КУКЛА БАРИХ ЮМ ГЭНЭ ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ

Зочин [103.26.193.45] 2019-12-03 02:31:18

Бид нарын толгойг Оюу толгой гэдэг хий үзэгдлээр эргүүлж мангартуулчихаад араар нь газрын тосноос олсон ашгаа дээдсүүд хуваагаад хүртээд байдаг байх даа. Газрын тосноос олдог орлого, элдэв татварын тухай нэг ч эдийн засагч, нэг ч эрхтэн мэдэлтэн ярихгүй юм. Болж өгвөл энэ талаар ард түмэнд санаа өгч болохгүй гэсэн бодлого явдаг байх

Зочин [192.82.73.179] 2019-12-03 04:30:06

Яг тийм энэ асуудлыг задлаж хэлэлцэж, өөрчлөн солих хэрэгтэй. Хэсэг гахай нар зүгээр идэж суугаа зүйл бий.

Zocnin [68.145.61.75] 2019-12-03 02:18:42

Howdgiin gaig shorond horih cn bagadna

Зочин [192.82.73.179] 2019-12-03 02:09:44

Эрчим хүчний үнэ өртөг буурч, химийн үйлдвэр хөгжиж, зарим орноос ирэх улс төрийн нөлөө багасаж, Монгол хүн жаргалд хүрэх бол сайхан байна.

zochin [202.9.46.252] 2019-12-03 01:41:13

Ochirbatiin balagaar mongol neftiin uildver bariagui ..

Иргэн [202.126.88.212] 2019-12-03 01:41:02

Залбираад байх даа яахав дээ, төр засаг руугаа хандаад, шаардаад, болохгүй бол үйлдвэр байгуулъя бүтээе гэсэн хүнээ сонгуульд дэмжээд, бүр болохгүй бол би өөрөө ИХ-д сонгогдоё, шийдэлцэе гээд идэвхтэй байр сууринаас хандах нь зүйтэй байх, ядаж ийм нийтлэл бичиж байгаа нь бас сайн юм даа

Зочин [202.131.243.186] 2019-12-03 01:16:15

УЛС ТӨРД ОЛОН ЖИЛ БОЛСОН, ЮУ Ч СЭТГЭЭД ХИЙЧХЭЖ ЧАДАХГҮЙ, БҮХНИЙГ ЧАДАГЧЫН ДҮРТЭЙ, ГАДНЫХНЫГ ШҮТСЭН, БҮХ АЖЛЫГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРЖ, АШИГ ХОНЖОО ХҮЛЭЭЖ СУУДАГ БУГШСАН НОВШНУУДЫГ ХУРДАН ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ.

Expert [202.55.188.37] 2019-12-03 01:15:28

Тэртээ тэргүй Оросоос түүхий нефть илүү өндөр тарифтай авах юм бол импорт улам өснө. Тэрний оронд экспортод юм гаргадаг үйлдвэр барь

Зочин [59.153.114.162] 2019-12-03 00:10:56

МАНАЙД ҮЙЛДВЭР ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ХҮН БҮР Л ХҮЛЭЭЖ ,ХҮСЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ ХҮСЭХГҮЙ. БАЙГАА НЬ ХЭДХЭН НЕФТЬ ИМПОРТЛОГЧ НӨХДҮҮД Л БАЙГАА ҮҮНИЙ НЭГ НЬ МАНАЙД ҮЙЛДВЭР ХЭРЭГГҮЙ ГЭЖ БАЙГАА ,,,,, ЮМ ДАА ДЭЛХИЙН ЗАХ ДЭЭР НЕФТИЙН ҮНЭ УНАЖ БАЙХАД МАНАЙД ЭСРЭГЭЭР ӨСДӨГ ЖИШИГ ТОГТООД УДАЖ БАЙГАА ЗӨВХӨН ЭНЭ ХЭДХЭН НӨХДҮҮД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ИХ НӨЛӨӨТӨЙГ МЭДЭХГҮЙ ЮМ

Зочин [202.126.88.206] 2019-12-03 02:03:35

МАН-ын хахуулийн угж болсон Петровисын Ж.Оюунгэрэлийг алах юмсан.

Зочин [66.181.181.145] 2019-12-02 23:59:26

Mongold benzin uildverleh Geseer baital delhii dayaaraa 2030 on gehed tsahilgaan Mashin unah bolchihood baina

Ссс [202.179.25.165] 2019-12-03 01:32:49

Яахаараа ийм тэнэг байдөг байнаа. Нефтийг ганцхан машинд хэрэглэх үү.

Зочин [202.9.46.156] 2019-12-03 00:05:30

Моод монголоор дуусдаг энэ дээ.

Зочин [202.9.46.156] 2019-12-02 23:31:45

Монголд үйлдвэр огт хэрэггүй

Зочин [59.153.115.234] 2019-12-02 23:31:29

Gandirasiin hot chin eronhiulegch Battulga-n Maidar hot gej saihan luivar bn


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.