“Үдийн цай”-ны төсөв 50 хувиар нэмэгджээ

Л.Батцэнгэл / Боловсрол

“Үдийн цай” хөтөлбөрөөр 2012 оны оноос хойш цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг өдрийн цэцэрлэгт 1650, тусгай, сувилал, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2400, бага ангийн нэг сурагчийн үдийн цайны зардлыг 600, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг 2315 төгрөгөөр тогтоож мөрдөж байгаа аж. Монгол Улсын 2020 оны төсөвт дээрх нэг хүүхдэд ногдох хоолны зардлуудыг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусган батлуулсан аж. Хууль 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд бага ангийн сурагчдад 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс “Үдийн хоол” өгч эхэлнэ. Энэ нь цаашаа үргэлжлээд 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дунд ангид, 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс ахлах ангид үдийн хоолны үйлчилгээнд хамруулснаар хууль бүрэн хэрэгжиж эхлэх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.247] 2019-12-13 13:21:52

Ямар ч баталгаагүй хоол өгдөг шүү дээ. Хяналт ч байхгүй. Ямөр түүхий эдээр яаж хоол хийж байгааг нь хэн ч хянахгүй. Бөөн амтлагчаар хуурсан хоол. Яана даа хүүхдүүд чинь ходоодны, элэгний өвчтэй болвол битгий гайхаарай. Хүүхдүүд чинь Барс захын хятад ногооны хогын сав биш шүү гэдгийг ухаараасай.

IRGEN [103.14.38.134] 2019-12-13 04:06:59

IREEDVI BOLSON HVVHDVVDEE ERVVL HOOLOOR HOOLLOH NI TUILIIN ZUV

Эцэг [122.201.22.145] 2019-12-13 04:17:39

Би л лав хүүхдээ үдийн цай битгий идээрэй гэж захидаг баталгаагүй хүнс хор болно


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.