Ц.Нарангэрэл: Дур зоргын засаглал тогтоож, дарангуйллын шинжтэй нийгэм байгуулах нь хөгжил дэвшил биш ухралт
Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэлтэй ярилцлаа
-Ирэх оны сонгуулийн тогтолцоог улс төрийн намууд яаж харж байгаа вэ?
- 50+26 тогтолцооны хэлбэр явахгүй болчихлоо. Томсгосон 26 тойрог буюу мажоритар болгосон. Өөрсдөдөө ашигтай хувилбараар сонгуулийг явуулахаар болж байх шиг байна. Нийт 23 улс төрийн нам нэгдээд таван саналыг Сонгуулийн тухай хуульд оруулахаар ажлын хэсэгт хүргүүлсэн. Улс төрийн намууд саналуудаа нэгтгээд аль болох цөөн бөгөөд ач холбогдол бүхий саналуудыг хүргүүлсэн. Үүний нэгдүгээрт, хар машинаас татгалзаад саналыг 100 хувь гараар тоолох санал багтаж байсан юм. Бидний хүргүүлсэн саналаас нэг нь ч дэмжигдээгүй. МАН олонхоороо хүч түрэмгийлэн дур зоргын шинжтэй хууль санаачилж байна. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хийж байсантай ижил хандлагаар хандаж байна. Төр гэдэг бол хамтын оюун ухаан. Энэ нь бүх талын оролцоог хангаж, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, намууд, иргэдийн саналыг тусгасан сайн хууль хийхийн төлөө сэтгэл, хандлага байх ёстой байсан боловч өөрсдийнхөө улс төрийн насыг уртасгах, эрх мэдлээ улам бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж хичээж байна. Олуулаа нэгдээд олигтойхон хууль хийхийн оронд нэг намын эрх ашгийг гүйцэлдүүлэх гэсэн бусармаг, хууль бус үйл ажиллагаа гэж харж байгаа. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 35 намаас 23 нам гэдэг бол маш олон тооны төлөөлөл гэсэн үг. Маш олон удаагийн хурал, цуглаанаар эдгээр саналуудыг бий болгож, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Гэтэл нэг ч саналыг дэмжсэнгүй.
Олонхоороо хүч түрэмгийлэн дур зоргын шинжтэй хууль санаачилж байна
-Ямар саналуудыг хүргүүлсэн бэ?
- Нэгдүгээрт, Хар машинаас татгалзаж, саналыг 100 хувь гараар тоолох. Хоёрдугаарт, Эвсэл задарсан ч 51 хувь нь байгаа нөхцөлд эвсэл хэвээр нь хадгалж үлдэх. Гуравдугаарт, Сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэр дэвшигчдэд олгодог байх. Дөрөвдүгээрт, Намуудын нэрсийн жагсаалтыг сугалаагаар хөндлөн байршуулах. Тавдугаарт, Нэр дэвшигчдийн ижил тэгш өрсөлдөх боломжийг хангах. Тухайлбал, Японд бүх нэр дэвшигчдийн мэдээллийг самбар дээр А4 хэмжээтэй цаасан дээр тавьчихсан байдаг. Гэтэл манайх чинь мөнгөтэй нь асар том байшин бүрхсэн плакат тавина. Мөнгө муутай нь жижиг, цөөхөн плакат байрлуулах жишээтэй. Иймэрхүү тэгш бус боломжоор хангагдаж байна. Технологи өндөр хөгжсөн Энэтхэг улсад сонгуулийн саналаа гараар тоолж байна. Манай улсын иргэдийн 60 хувь нь санал өгнө гэж үзэхэд 1.4 сая хүний саналыг нэг цагийн хугацаанд л тоолно. Ямар ч алдаа мадаггүй тоолох бүрэн боломжтой. МАН бол хар машинаар тоолох болон сонгогчдын мэдээллийг нэр дэвшигчдэд өгөхгүй байх, тэмдэглэгээ хийхгүй байх гэх мэт өөрсдийнхөө булхай, луйвар хийх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ихэнх ардчилсан улс орнуудад сонгуулийн хуулийг нэг удаа хийгээд мартдаг. Сонгуулийн үеэр тэр хуулиа дагаж, мөрддөг. Манайд бол сонгууль болгоны өмнө эрх баригч нам нь хуулиндаа дур зоргоороо өөрсдийнхөө эрх ашгийг шингээж, хуульчилдаг буруу жишиг тогтчихлоо. Буруу хийх тусмаа өөрсдөө сонгуульд унадаг. Ийм зүй тогтолтой. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж хууль бус, луйврын аргаар дур зоргын засаглал тогтоож, дарангуйллын шинжтэй нийгэм байгуулахаар явж буй нь хөгжил дэвшил биш ухралт юм. Хүний эрх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хаан боогдуулсан ийм үйл ажиллагаа хийгдэж байна. Энэ удаад улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж, эвсэл байгуулах боломжийг хааж, хориглолоо.
Луйврын сонгууль болох нь 100 хувь баталгаатай
-Шинэ улстөрчид, намуудын улс төрд орж ирэх боломжийг хааж байна гэж ойлгох уу?
- Тийм. Хүйсийн асуудал ч бас хэцүү байгаа юм. Эмэгтэйчүүдийн квотыг 30 болгочхоор юу нь болохгүй байгаа юм. Жишээ нь, Скандинавын орнуудыг хар. 30 гаруй настай эмэгтэйчүүд ерөнхий сайд болж байна. Дэлхий нийт хүн төрөлхтөн хөгжөөд өөр нийгэм рүү явж байхад бид бусармаг, авлигалд идэгдсэн, насаараа авлигын хэрэгт холбогдсон, ёс зүйгүй улс төрчид өөрсдийнхөө улс төрийн насыг уртасгах энэ тогтолцоогоо улам бүр бэхжүүлж байна. Хууль, хяналтын байгууллага дээр өөрийн хүнээ томилох боломжтой хэсэг бүлэг гэмт этгээдүүдийн дэглэм тогтчихоод байна. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн хууль ингэж явагдаж байгаа нөхцөлд дарангуйллын нийгэм байгуулах хөрс суурь нь бүрэн тавигдаж байна. Нэг намын хаанчлал тогтож байна. Дур зоргын засаглал руу манайх явчихлаа. Сонгууль бол шударга болно гэсэн ямар ч баталгаа байхгүй болсон. Луйврын сонгууль болох нь 100 хувь баталгаатай шүү. Үүнд ямар ч анализ, дүгнэлт байхгүй. Жирийн иргэний нүдээр харахад ч гэсэн ойлгомжтой асуудал болсон. Дэлхий дээр хар машин ашиглаж байгаа хоёр улс байгаа. Киргиз болон Монгол улс. Хар машины сервер нь гадаадад байдаг.Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой. Хууль, хяналтын байгууллага солигдсон ч гэсэн хуулийн систем хэвээрээ байгаа. Үүгээрээ дамжуулан өөрсдийнхөө хүсэл сонирхлыг гүйцэлдүүлж, гадны эдийн засгийн алуурчдын тоглоом болж байгаа. Монгол Улс тоглоомын улс болж байна.
МАН эрх баригч болонгуутаа бүхнийг өөрсдийн дур зоргоор шийдэх сонирхолтой авлигачдын бүлэглэл болсон
- Улс төрийн намуудын эвсэл тэмцэл хийх талаар яригдсан. Энэ талаар тодруулвал?
- Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлээд нийтдээ 200 гаруй хурал, зөвөлгөөн хийсэн байна. Бидний гол зорилго бол үндэсний эв нэгдэл, хөгжлийн төлөө хамтдаа гэсэн уриан дор Монгол Улсаа зөв хөгжлийн замд оруулах, хөгжлийн нэгдсэн бодлоготой, мөрийн хөтөлбөртэй болох юм. МАН буюу эрх баригч нам бусад улс төрийн намуудыг хэн ч биш, юу ч биш гэж тооцож байна. Дөнгөж саяхан “гудамжинд” байхдаа хар машиныг шатаагаад зогсож байсан нам шүү дээ. Эрх баригч биш байхдаа удирдах зөвлөлөөрөө хар машиныг хэрэглэхгүй байх шийдвэр гаргуулаад, давхар дээлийг байхгүй болгоод ийм жүжигчилсэн тоглолт хийж, улс төрийн намуудтай ойрхон ажиллаж байсан. Гэтэл эрх баригч болонгуутаа бүхнийг өөрсдийн дур зоргоор шийдэх сонирхолтой авлигачдын бүлэглэл болсон гэдэг нь тодорхой харагдаж байна.
- Энэ удаагийн сонгууль эрх баригч намд ашигтай байх уу?
-Сонгуулийн хуулиа өөрсдөдөө зориулж, өөрсдийнхөө луйвар хийх боломжийг бүрдүүлээд хийчихсэн. Сонгуулийн томсгосон 26 гэдэг тогтолцоо нь жижиг намууд, олонд танигдаагүй шударга улс төрчид гарахад маш бэрх тогтолцоо. Богино хугацаанд том тойрогт ажиллах боломж байхгүй. Шинэ улс төрийн хүчин гарахад хамгийн хэцүү тогтолцоо байгаа юм. Төр гэдэг шинжлэх ухааны онол болон хамтын оюун ухаанд суурилсан байх ёстой. Үүний эсрэг маш цөөхөн хүний эрх ашгийг гүйцэлдүүлдэг ийм л байгууламж болж хувираад 30 жил болж байна. Энэ бол колони улсын шинж.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
Иргэн [202.126.89.7] 2019-12-27 15:06:49
Атоз Нарөнгэрэл Жагар шиг залуус олон болвол Монгол дороо босно. Их л зөв ярьдаг хүн дээ. Их олон хүн дэмждэг юм байна лээ.
нам [103.9.90.130] 2019-12-23 02:09:02
Энэ нам болж тоглодог шизофиринтэй хүмүүс олон болжээ , намд ямар нэгэн нэр өгөх гэж бараг монгол үгийн сан хүрэхгүй болох нь. Манайд 3-4 нам байхад хангалттай. Ямар нэгэн намтай байх сонирхол байх шиг байна бусдыг шантаажилах ажилд оролцох бас хэдэн бор юм зохичих санаатай. Эд нарт өөрийн тогтсон үзэл санаа онол чиг хандлага гэж байхгүй хаана л жагсаал цуглаан хэвлэлийн хурал болно тэнд очиж тэнэгээ харуулна аягүй бол ам нь халвал өөрийнхөө намыг үгүйсгээд явж байх нөхөд. Одоо та нар болио
Болд [202.126.89.7] 2019-12-27 15:02:42
Зөв бичиж сур. Дараа нь улс төрийн талаар юм бич.
Зочин [192.82.67.182] 2019-12-22 01:18:50
Нэг намаар удирдуулж байж л хегждег гэдгийг дэлхийн хоцрогдсон ядуу гэдэг байсан орнуудийн vсэрч байгаа мэт хегжил дэвшил харуулаад байхад эд нар юу донгосоод байнаа?? Олон жилийн дайн самуун, колончлолд нэрвэгдсэн байсан негее ядарсан Ветнам, Лаос, Камбож одоо хегжил дэвшлийн vлгэр жишээ болгодог орнууд болцгоож бн ш дээ!! Гэтэл тэднээс хамаагvй илvv хегжилтэй гэгдэж байсан манайх яав ?? Олон намтай болоод Ардчилсан Жорлон, Траншей болсноос еер юм бн уу??
Зочин [150.129.143.78] 2019-12-21 03:05:19
АН, МАН 2-ын бүх бузар булхайг баримттайгаар ОНМ-ийн хэрэгслээр сонгогчдын өмнө дэлгэх хэрэгтэй. Нам гэдэг бол нам хуйвалдаж, сэм дагах гэсэн утгатай үг. Энэ утгаараа Монголд хэрэгжиж байгаа. Бусад ардчилсан оронд байдаг улстөрийн намууд сонгогчдын сэтгэлд хүрсэн, өөрийн орны онцлогийг харгалзсан маш нарийн, амлалт нь биелэх үндэстэй мөрийн хөтөлбөртэй. Манайд ийм юм байхгүй. Бүгд булхай, луйвар ийм аргыг нь сурцгаасан. Сонгогчид нэг үеийг бодвол хууртахаа больсон, мэдээлэл сайтай болсон. Манайд өмч хувьчлалд мэдээлэлд ойр байсан нь хожоо биз дээ хүмүүс ээ???
Zochin [76.28.228.54] 2019-12-21 01:14:21
Tsiandiin ovogt Nahui Shinzo a donghuaa puuhuoo shaomi daifuu miohio
Zochin [76.28.228.54] 2019-12-21 01:10:53
Boovoo sugalahaar al neg iimerhuu pooztoi ulddeg zavaan hujaa
zochin [139.5.217.59] 2019-12-20 18:15:23
Dur zorgin zasaglalig harin ch neg uzsen shuu
Зочин [66.181.161.112] 2019-12-20 10:10:48
Нарангэрэлийн хувийнх нь үнэлэлт биш ээ. Захиалга ханхалж байна. Бүтээж хийхэд хэцүү, гоочлоход муу үг олддог л доо
Зочин [192.82.70.232] 2019-12-20 07:48:27
мао зэдун
Эби [202.179.24.84] 2019-12-20 07:28:14
энэ олон жижиг жараахайнууд болсон бичил намууд та нар эхлээд хоорондоо эвлэлдэн нэгдээд дотроосоо нэг том даргатай болж чадахгүй бол удахгүй авгалдай нар болж хувирна даа.Тэр цагт бяц гишгүүлнээ
Баяраа [139.5.219.203] 2019-12-20 05:51:11
Хар машин оогт хэрэггүй. Дэлхий нийтээрээ татгалзчихаад байнаа. Манангаас салах цаг болсон. Ийм боловсролтой хүмүүсээ хүлээн зөвшөөрч дэмжих цаг болсон.
Батбаяр [139.5.219.203] 2019-12-20 05:45:01
Дэмжиж байнаа. Хэнээс ч айхгүй үгээ хэлдэг хүн дээ харин ч нэг.
Партизан [139.5.219.203] 2019-12-20 05:41:22
Атоз Нараадаа баяр хүргэe. Яаж ч харлуулах гээд нэмэргүй үнэхээр боловсролтой залуу даа. Нэр цэвэр хүмүүсээ л төрд гаргах хэрэгтэй. Манайхан өөрсдөө юу ч мэдэхгүй байж атаархуу гэж жигтэйхэн
Zochin [66.181.170.73] 2019-12-20 05:28:17
Ekhnii 3 abzats unshaad l shal khereggyi nukhur bna gedeg n' shuud kharagdaj bna. iimerkhyy yumnuud khereggyi ee.
danzan [122.201.28.8] 2019-12-20 04:06:08
ene olon bichil namuudiin hereg ogt alga, edniig toodog hvn ch alga. gol ni ner devshij bgaa hvnee l zuv songovol. gehdee huuchin burhinuudiig heleegvi shvv
Зочин [103.57.95.64] 2019-12-20 03:48:21
ervoij dorvoicon bylidog noxoi snig yav cn Mongol bisn ene nuxur vongyylid orood medeej baind cn vgvi banzand vgvi bailgvi dee
толь [103.9.90.130] 2019-12-20 02:50:58
Та нар энэ Наманцаруудын дарга, Жагсагчидын дарга гэх хүмүүсийг сайн хараад тальбуухан ухаанаар боддоо бөөн жүжигчид , сэтгэцийн эмнэлэгт ороод ирчихсэн юм шиг ярьдаг сэдэв нь эх оронд болж байгаа ахиж дэвшиж байгаа зүйлийг харлуулах , үгүйсгэх, өөрсдөө хамгийн ухаантай мэргэн хүмүүсийн дүрд тоглох шудрагын дүр эсгэж иргэдийг үймээн самуун аль л болохгүй муу зүйлд урайлах түүгээрээ ашиг орлого олж амьдардаг хэсэг бүлэг хүмүүс
Зочин [192.82.70.232] 2019-12-20 02:38:36
улс тархай бутархай хүчгүй байвал чамд сайн байх.
Зочин [202.179.30.42] 2019-12-20 02:08:30
Зөвхөн киргиз монгол гэж шаахаа боль нарэангэрэлээ, чамайг АТОЗ ын мөнгийг шаагаад шившгээ хутгаж явахад чинь тарыг чинь таньсан шүү. Дэлхий дээр одоо гараар тоолдог улс огт байхгүй. жижиг орнууд хүртэл бүгд автоматаар тоолж байна. жаахан багцаатай бүлтэр
Зочин [202.9.46.44] 2019-12-20 02:07:13
Энэ Нарангэрэл гэгч хужаа АТОЗНамын тамга гэрчилгээг авч ганцаараа зугатаж МАХНд очиж бүгсэн хулгайч шүү дээ
зочин [202.131.229.246] 2019-12-20 01:21:28
ард түмэн хоорондоо МАНАН гаргахгүй гэж хоорондоо шивнэлдэж байна хов хүргчхие
ха ха [66.181.169.108] 2019-12-20 01:11:49
дарангуйлал хэрэгтэй тэгж байж хөгжинө чи муу халзан дух үхсэндээ айгаад байгаа юм аан
Иргэн [192.82.70.201] 2019-12-20 00:26:30
Энэ бас хэн бэ. юун 23 нам, ардаа нэг ч гишүүнгүй хэдэн амбиц хөөсөн хоосон толгойтууд. Өгсөн саналаас нь авах юм үнэхээр алга. Юун колони улс. Юун хар машин. Бараг дэлхий машинаар тоолж байна. Аль эртнээс тогтсон систем. Хоёр намын дэглэм тогтоох хэрэгтэй. Америкт болж л байгаа биз дээ. Харин ийм тэнэгүүд битгий саад тотгор болоод бай даа.
Зочин [139.5.219.203] 2019-12-20 05:47:49
Нэг намын дэглэмтэй улс ч хөгжиж байна. Гэхдээ юмны учир ойлгодоггүй чам шиг мулгуу хүмүүс их байгаа цагт хөгжил ярихад хэцүү л дээ.
Зочин [202.179.30.42] 2019-12-20 02:06:18
бас ч хүнгүй биш юм билээ, зарим нь 50-100 гишүүнтэй л дээ, гэхдээ бүгдээрээ нийлээд ч нийт сонгогчдын нэг хувьд хүрэхгүй гишүүдтэй гэдэг нь гарцаагүй.