Иргэдэд сэрэмжлүүлж байна

Aдмин / Орон нутаг

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй аймгийн нэгдсэн шинэ жилийн баяр "HAPPY DORNOD-2019" арга хэмжээ арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Тусгаар тогтнолын талбайд болно. Энэхүү арга хэмжээтэй холбоотой асуудлаар Дорнод аймгийн Онцгой байдлын газраас дараах анхааруулга, сэрэмжлүүлгийг өглөө.

Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Д.Эрхэмбаатар “Иргэд та бүхэн дээрх арга хэмжээнд оролцохдоо төмөр торхонд асаасан ил галнаас аюулгүйн зай хэмжээг авч бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах хэрэгтэй. Мөн зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөж хэрэглэх, Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна”.

Үүнээс гадна хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан Дорнод аймгийн төвөөс хөдөө сумруу гадагш чиглэсэн хөдөлгөөн хийж буй иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, цаг агаарын урьдчилсан мэдээлэл авч хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

зочин [150.129.142.21] 2019-12-31 05:48:06

Эрхэмбаатар ахмад ажлаа сайн хийж байгаа юм байна. Хамгийн гол нь хяналтаа сайжруулж иргэдээ болзошгүй эрсдлээс хамгаалах нь чухал юм Амжилт хүсье.

Зочин [66.181.166.127] 2019-12-30 07:15:10

Дорнодын тамгын газар томоор сэтгэж,өргөн хүрээний ажил бод...иргэд ээ доош хийдгээ зогсоо...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.