Хятадын халдвараас сэргийлэхийг зөвлөлөө
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнөөдрийн байдлаар "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.
Зөвлөмж:
- Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
- Амны хаалт тогтмол хэрэглэх;
- Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
- Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
- Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
- Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
- Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
- Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
Сэтгэгдэл