АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирак руу пуужин харваж, Монгол тэтгэврийн зээлийг тэглэж сонгуулийн жил эхэллээ

Н.Саранчимэг / Улстөр

Гадаад дотоодод чимээлэх сонгуулийн жил дуулиантай эхэлж байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирак руу пуужин харваж, Монгол тэтгэврийн зээлийг тэглэж сонгуулийн жил эхэллээ. Шинэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 2-нд АНУ-ын ЭСЯ руу дайрсан иранчуудыг буруушааж, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер “Бүс нутаг дахь өөрсдийн бие бүрэлдэхүүнд халдахыг хэнд ч зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдээд "Бидний өөдөөс шидсэн чулуу өөрсдийнх нь толгой дээр унана. Чухам хэзээ, хаана вэ гэдгийг бид шийднэ. Бид иранчуудыг энэ тэнэглэлээ зогсоохыг шаардаж байна" гэсэн.Үүний дараа хэд хэдэн бөмбөг Иракийн нийслэл Багдадын нисэх онгоцны буудлын ойролцоо унаж, эх сурвалжуудын мэдээлснээр, бөмбөгдөлтөд өртөн дор хаяж найман хүн амиа алдаж, хоёр машин дэлбэрчээ. Иранд төвтэй, Ирак дахь "Нийтийг дайчлах хүчин" цэрэгжсэн бүлэглэлийн зүгээс энэхүү бөмбөгдөлтөд удирдагчдынх нь нэг өртөж нас барсныг зарласан байна.Бөмбөгдөлтийн хариуцлагыг хэн хүлээх болон бусад нарийн мэдээлэл байхгүй ч энэ үйл явдал босогчид Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны байранд халдсаны дараахан болсон тул хүмүүс АНУ-ын зэвсэгт хүчнийг хардаж байсан. Харин АНУ-ын Пентагоноос Ираны тусгай хүчний генерал Касем Сулейманиг хөнөөснөө зарласны дараа дэлхий даяар шуугиж эхлэв. Түүнийг Иракийн нийслэл Багдад хотод байхад нь АНУ-аас пуужингаар харваж хөнөөсөн юм. Үүнтэй холбогдуулж Ираны ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, Засгийн газар нь түүний өшөөг авна хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн Хезболлах бүлэглэлээс АНУ-ын цэргүүдийн байршлууд руу галлахаар сүрдүүлээд авсан.Тэгвэл Иракийн парламент АНУ-ын армийг улсаасаа гаргахаар шийдвэрлэсэн байна.Олон улсын тоймчдын үзэж байгаагаар Касем Сулейманиг хөнөөсөн нь Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладеныг устгаснаас илүү ач холбогдолтой. Учир нь Касем Сулеймани бол Ираны Исламын хувьсгалын хамгаалагч хүчин буюу Засгийн газрын тусгай албаны удирдагч байсан. Түүнийг бүлэглэл байгуулах замаар эргэн тойрны улсуудад сүлжээ үүсгэсэн гэж үздэг. Үүний жишээ нь Хезболлах бөгөөд өдгөө тус бүлэглэл Ливаны улс төрд давуу байдлаа тогтоогоод байна. Хезболлах бүлэглэлийн загварыг Сири, Иракт ч амжилттай нэвтрүүлсэн гэдэг. Генерал Касем Сулейманитай салах ёс гүйцэтгэх үэж Тегераны гудамжинд олон мянган хүн цугларсан бөгөөд телевизээр шууд дамжуулсан оршуулгын ёслолын үеэр зохион байгуулсан этгээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын толгойг авчирсан хүнд 80 сая ам.доллар өгнө гэж мэдэгдсэн юм. Тэгэхдээ “Иран улс 80 сая хүн амтай учир хүн бүр нэг доллар өгөхөд л бүрдчихнэ” гэж бусдыг уриалаад Дональд Трампыг “Шар толгойтой, галзуу хөгшин өвгөн” гэж доромжилсон байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп Ираны тусгай хүчний удирдагч, үндэсний баатрыг хөнөөснөө шударга ёсыг сахиулахын төлөө хийсэн алхам гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Түүнээс өмнө дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн алхам хийж, Батлан хамгаалахын сайд нь хүртэл “Бидний өөдөөс шидсэн чулуу өөрсдийнх нь толгой дээр унана” гэж ам бардам хэлж байгаагаас харахад дахиад ч ийм алхмыг хийхэд бэлэн гэдгээ нотолж байх шиг.Байдал ийнхүү үргэлжилбэл дэлхийн гуравдугаар дайн ч эхэлж мэдэх юм гэдгийг мэргэжилтнүүд сануулаад эхэллээ.

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч санаандаа таараагүй улс гүрэн рүүгээ дайрч давшлах сонин араншинтай. Урьд нь Дональд Трамп Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлнэ гэж заналхийлснийх нь хариуд Ким Чен Ун түүнийг “Сэтгэцийн өөрчлөлттэй, зөнөг өвгөн” гэж цоллож байсан удаатай. Юутай тэрбээр өөрийн өвөрмөц араншинг дахин нотолж, сонгуулийн жилээ пуужин харваж эхлүүллээ.

Монголын хувьд тэтгэврийн зээлийг тэглэж шуугиулав

Өнөөдөр Монгол Улсад 310 гаруй мянган иргэн өндөр настны тэтгэвэр авдаг. Тэтгэврийн доод хэмжээ 320 мянгаар хэмжигдэж байгаа бол дээд хэмжээ нь долоон сая төгрөг байна. Нийттэтгэвэр авагчдын 70-80 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 320 мянган төгрөг авдаг бол 0,5 хувь нь сарддолоо орчим сая төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн мэдээлэл бий. Иймд өндөр настнууд арга буюу тэтгэврийн зээл авч, арилжааны банкинд өндөр хүү төлөн үлдсэн хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулдаг нь үнэн.Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилээр “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөөзалуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэндчилгээ дэвшүүлснээр сонгуулийн жил эхэлсэн юм.Өндөр настнуудаа баярлуулсан энэ мэдээ өнөөдөр нийгмийг давалгаалуулсан шуугиан болж, тамын тогооны үлгэрийг дахин сөхөж байна. Гэхдээ яахав. Энэ өөрөө том шийдвэр. Тийм болохоор хэл ам дагалдаж л таарна.

Юутай ч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.Ингэснээр ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал хөндөгдөж, өндөр настнуудын хувьд сар бүрийн төлөлтийг хийх үү, үгүй юу, хэзээ тэглэгдэх бол гэсэн цаг хугацааны хүлээлт үүссэн.Албаны зүгээс эл асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газар хуулийн төсөл санаачилж, УИХ-д оруулснаар шийдэгдэнэ гэсэн тайлбарыг өгч байсан. Харин иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг даваа гаригт ХНХ-ын сайд С.Чинзориг өргөн барьсан билээ. Энэ үеэр “Нэгэнт тэтгэврийн зээлийг тэглэж байгаа учраас тэтгэврийн зээлийг цаашид зогсоо гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэдгийг ч хэлсэн байгаа.

Харин өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 41 гишүүний 80.5 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.


Сэтгэгдэл

k [73.181.73.133] 2020-01-10 03:37:00

Ee hoorhii setguulch n Iran Irak 2 iig yalgalj meddegui yum bna....Ichih ichijg tgd bas medee oruulnaaa

Зочин [203.91.117.8] 2020-01-09 22:21:30

Yu bichij baigaagaa oilgoogui bicheed bn uu? Buruu medeelel uguhuu boliochee!!!

Зочин [72.143.199.11] 2020-01-09 21:18:16

Buruu medee, medeelel tugeehgui hu, medeegee zasdaa

Зочин [72.143.198.18] 2020-01-09 16:27:34

Yagad ongots unasan ni odoogoor todorhoigui bna daa

Зочин [66.181.177.41] 2020-01-09 14:36:09

Ингэж толгойг чинь эргүүлж байгаад хамсаатнуудаан хөөн хэлэлцэх хугацаа,эрүүгийн хуульд оруулах. Өөрчлөлтийг хэлэлцүүлэхгүй цаг аваад байна шүү дээ ард түмээн!!! Хүссэн эс хүссэн ч хар машинд урьдчилсан программаар хуучин кадруудаас 30-40 нь гараад ирнэ Ингээд л дахиад л энэ хугацаанд будаа. Сэр Сэр бас дахин Сэр !!!!!!!!!!!!!!!

zochin [66.181.161.3] 2020-01-09 12:09:03

zeel tegleh eronhiilogchin elkoni hudal yriag mongolchuudiig 2 huvaaj etsest ni ineedtei shiidver gargaj tal talh taraaj

guest [66.181.161.73] 2020-01-09 11:37:12

оюутны хөгжлийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан бол хамаагүй бага өртөг тусна шүү дээ ирээдүй болсон оюутнуудаа дэмжээч дээ

Зочин [66.181.161.120] 2020-01-09 16:29:23

Bitgii solior

Зочин [59.153.115.92] 2020-01-09 11:23:27

Хамгийг боломжтой хүмүүс л зээл авч бгаа шүү дээ тэрнээс хонгийн хоолоо яая гэж бгаа хүмүүс яхж үээл авах бэ

Зочин [202.131.240.254] 2020-01-09 09:11:24

vhsen atsnuudiin hiij baigaa har lalar monxtor shigee medee hiisen bn

ИСЛАМЫН УЛС [202.131.245.125] 2020-01-09 08:06:13

АРАБУУД НЭГДСЭН ХҮЧЭЭР АМЕРИКТАЙ БАЙЛДАХ ХЭРЭГТЭЙ. СИРИ, ИРАН, АФГАНИСТАН, ПАКИСТАН, ИРАК, ИЕМЕН, САУДЫН АРАБ, ИОРДАН, КУВЕЙТ, ТУРК, МАЛАЙЗ, ТУНИС, ЕГИПЕД, МОРОККО, АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ, дээр нь ХЯТАД, ХОЙД СОЛОНГОС, КУБА улсууд нэгдсэн АРМИ байгуулан АМЕРИК-г газрын хөрснөөс арчих хэрэгтэй

Зочин [150.129.140.251] 2020-01-09 10:37:41

Оюунхорол авгай бүгдийг дийлэх юмаа.Шонхорын наймаачин авгай сонгуулиар далд ороорой.Нийгмийн доод давхаргынхан зовж зүдрэхдээ зээл авдаг юм.Баячууд авдаггүй.Авилгачдын ойр тойрныхон тоодоггүй. Тэрбумтан ахмадуудад мөнгө бэлэглэх үү. ҮАБ ын зөвлөлийнхнөө үл ойшоодог попорсон хог новшнуудаар УИХ дүүрчихсэн юмаа.

Зочин [202.179.26.160] 2020-01-09 05:21:51

Монглын ахмадуудыг баярлуулах гэж байгаа бол бүгдийг адил тэгш баярлуулаарай.Ахамад бүртээ 2 сая төгтөг өгчихөөсэйдээ.Тэтгэвэртэй нэгийг нь 2 саяр хаагаад.амиа аваад зээл авахаас айж сар сард нь болгож явдаг нэгэнд нв дансанд нь оруулаад өгвөл ахмад бүр баярлах болно.Нэгэнт өгье гэвэл бүгдийг бод,Харин ч бололцоо муутай,сар сард нь тэтгэврээ зарцуулахгүй бол зээл авчихвал дараагийн сард хүндрэх ядуу хэсэг ч бий.Нэг их болоцоотой нь аваагүй байдаг ч зээл биш юм.

Монгол [202.179.10.162] 2020-01-09 05:52:14

Чи монгол хүн үү Зээлгүй байгаад сар сардаа бага ч гэсэн тэтгэврээ аваад сурвал илүү хөнгөн болно гээд хэнд ч ойлгомжтой юм яригдаж байхад адидхан 2сая өг гээд байдаг .Чам шиг новшнуудад цагаан сарыг нь өөрөөр нь хийлгээд өгөхөд хэрэгтэй 2сая төгрөг хэрэгтэй байгаа биз .Мөн тэтгэвр ийн зээлийг тэглээд дараань зээл өгөхгүй гэхээр гол нь амь нь тэмцээд байгаа биз.Тэтгэврээр нь амьдардаг болохоор

Зочин [223.104.178.81] 2020-01-09 04:57:23

tetgeweriin zeeliig ni chuluulj ugchuud daxin zeel awax erxgvi bolgochiwol zeel chuluulux xereggvi um baigaa um.axmaduud bas xvn um bolxoor zeel awch amdiraldaa nemer bolox,emnelegt xewtej emchilvvlex geel asuudal zunduu baidag shv.

Зочин [202.9.47.17] 2020-01-09 03:53:00

ИРАНД АНУ-ТАЙ УДААН ШӨРГӨӨЛӨЛЦӨХ ЧАДАЛ БАЙХГҮЙ

Зочин [202.131.245.125] 2020-01-09 08:06:45

ИРАН ялалт байгуулна

Зочин [202.9.46.246] 2020-01-09 03:43:36

Пизда битгий дайн гараасай.

Зочин [103.26.193.180] 2020-01-09 03:03:43

Салхитын Мөнгөний орд газрын дорхи баялаг. Түүнийг нийт ард түмэнд ижил хувь хүртээх ёстой. Харийнханд алдсан ордоо буцааж авлаа этр гэж улстөржүүлэх хэрэггүй. Тэр баялгийг нээн илрүүлсэн хүнд шагнал урамшуулал хувь өгөх асуудал АМ-ын тухай хуульд маш бүрхэг учир хэрэгждэггүй. Үүнийг бас тодорхой богох хэрэгтэй, хэрэгжүүлэх хэжрэгтэй.Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх гэдэг үг.сонгуулийн жилд маш сайхан сонсогдох популист үг л дээ. Юунаас болоод ядууралд очихов. Яаж гарах арга замыг тодорхойлоод . Хөдөлмөр бүтээн босгох баялаг үйлдвэрлэх эх булгийг дэмжих л хэрэгтэй. Ард түмнээ ямар нэгэн хэлбэрээр талцуулах нь аймшигтай байна. Хятадыг ганц нам удирдаад хөгжөөд байгаа бмз дээ. Намууд нэгдэх юман дээрээ нэгдэх л хэрэгтэй. Тухайлбал бид бүгдээрээ сайхан л амьдрах зорилготой . Тэгвэл түүн дээрээ л адилхан нэгдэж сахилга хариуцлага хуулийн эрх тэгш байх хэрэгтэй

иргэн [66.181.183.191] 2020-01-09 02:36:12

Дээд Тэнгэр л эд нарыг шүүж .зохих харултийг нь өгөхл болно.элч төлөөлөгчид нь залбирч байгаа!!!!!!!!!юу тарина.түүнийгээ л авна.

dawka [64.119.18.136] 2020-01-09 02:29:49

donald trump chin harwaagv bzde xarin irak harwasan bzde vnen zow bicheech

Зочин [73.181.73.133] 2020-01-10 03:37:45

Irak bish Iran shuu dee setguulch mini

Зочин [202.179.31.72] 2020-01-09 04:17:09

hri tiimee

Зочин [112.96.66.132] 2020-01-09 02:23:00

Hehe hosluulah medeegee mon olovoo chaavaas

zochin [202.131.236.154] 2020-01-09 02:20:30

erguu setguulch minee....tramp irak ruu puujin harvaagui...iran puujin harvasan shuu de...joohon yum unshij , oilgoj surah heregtee yum daa..

Зочин [66.181.183.105] 2020-01-09 02:28:47

tramp ehelseen haha

Зочин [112.96.66.132] 2020-01-09 02:23:32

Ehleed trump harvasan l da, jaahn oilgoj unsh

Иргэн [64.119.24.93] 2020-01-09 01:33:54

Монголчууд ТАМЫН ТОГООНЫ ХҮМҮҮС БИ-гээс БУСАД НЬ БАЯРЛАЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ. ТӨР ЗАСАГ БӨӨНӨӨР НЬ БИШ НЭГ НЭГЭЭР НЬ ШИЙДЭН ГЭХЭЭР НАДААС ЭХЭЛ ТЭГЭХГҮЙ БОЛ БИ БОСЛОГО ГАРГАХ ЮМ ЯРИАД БАЙГАА ШИНЭ НАМЫН БОЛОН ЛУЙВАРЧИН СҮХБААТАР ГЭСЭН ЦӨӨН НОХОД БАЙНА ШҮҮ 2300000 ахмадын үр хүүхэд ар гэрийнхэнтэй МОНГОЛЫН ХҮН АМЫН 60 ГАРУЙ ХУВЬ НЬ БАЯРЛАХ САЙХАН БОДЛОГО ГАРГАСАН ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА6

Зочин [203.91.115.42] 2020-01-09 07:54:07

Зөв дэмжиж бн

Zochin [66.181.167.74] 2020-01-09 01:02:04

Ed nar neeree songuuliin toloo iim balai shiidver gargaj bdag. Ter demjsen gishuudiin nersiig garga. Ediin zasgiin aluurchidiin jagsaaltiig haruulah heregtei.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.