П.Эрдэнэбилэг: Б.Болороогийн нөхрийн хэрэг дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дүгнэлт гаргахаар ажиллаж байна
Өнгөрсөн 2019 онд цагдаагийн байгууллагад нийт 31,524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4,696 буюу 13 хувиар, нийслэлд 20,261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,391 буюу 21 хувиар буурчээ. Мөн хүний амьд явах эрхийн эсрэг, хулгайлах, гэр бүлийн хүчирхийлэл, залилах гэмт хэргүүд буурсан байна. Харин хүнийг санаатай алах, мал хулгайлах болон эдийн засгийн гэмт хэргүүд өсчээ.Харин Мөрдөн байцаах алба 2019 онд нийт 30295 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж, үүнээс 24997 хэргийг буюу 82.5 хувийг шийдвэрлэжээ.Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн 2019 онд шалгаж шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нар Нигер улсын иргэнтэй хамтарч, 2018 оны зургаадугаар сараас эхлэн гадаадын таван улсын зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, гадаад улсын төлбөр хүлээн авах компаниудтай ижил нэртэй 16 аж ахуйн нэгжийг Монгол Улсад үүсгэн байгуулсан. Улмаар 3.6 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний валютыг Монгол Улс руу шилжүүлэн авч, мөнгө угаасан хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нигер улсын иргэн Эжикем Чимези Жонд арван жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд есөн жил, Д.Ганболдод найман жил, Т.Анхбаярт зургаан жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн.
Монгол Улсын нэр бүхий иргэд байлдааны зориулалттай 7400, ангийн зориулалттай 46.000 ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, бусдад зарж борлуулахыг завдсан хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Мөн Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх дугаар ангид цэргийн алба хаагч нас барсан хэрэг бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус ангийн гурван алба хаагчийг холбогдуулан шалгасан байгаа. Дээр дурдсан алба хаагчдыг гэм буруутай гэж тооцон, ял шийтгэл оногдуулах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гаргасан.
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард 800 гаруй хятадыг албан гаргасан. Энэ хэрэг юу болсон вэ?
-Монгол, БНХАУ-ын иргэд бүлэглэн 800 гаруй хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулж, хууль бусаар олсон эд хөрөнгийг илрүүлсэн. Одоо АТГ болон ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-Иргэн Б.Болороо нөхрийнхөн хэргийн шалгалтын ажиллагаа удааширч байна гээд талбай дээр суулт хийсэн. Энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?
-Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байгаа гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авсан. Одоо Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Хэрэг дээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, дүгнэлт гарчихсан. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
-Эртний эд зүйлийг ухсан хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа вэ?
-Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат З, Г нар нь 2019 оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж, эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй, 11 ширхэг зэвэрч хөгцөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газраас ухаж гарган, худалдан борлуулах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэй этгээд З-г Сүхбаатар дүүргийн YII хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж, эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан. Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд Хүннүгийн соёлд хамаарах МЭӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болох нь тогтоогдсон. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.
Мөн Баянзүрх дүүргийн XIII хороо, амины орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух иргэн С-ийн сууцны цонхыг хагалж, тэрбум гаруй төгрөгийн хохиролтой эд хөрөнгө алдагдсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.131.235.74] 2020-01-13 08:56:23
gudamjaar duuran hurandaa nar bna sh dee getel urd ni hurandaa tsoltoi hun hovor bsan ter ued hereg ileruulelt ondor bsan getel odoo boon tom tsoltoi nohod
Зочин [43.242.242.59] 2020-01-10 03:18:53
Болороогийн нөхрийн хэргийг Нийлэлийн удардах газрын мөрдөгч шалгаж байгаа биз дээ
Зочин [202.179.31.57] 2020-01-14 02:32:39
tegeed ter gazar l shalgaj baina geed bichtsen bna shde haraach !!!
Зочин [202.9.46.135] 2020-01-10 02:56:23
Яасан ч удаан юм бэ улсаас хулгайлсан офшорчидийн хэргийг удааж байгаад мартуулдаг шиг хахууль авч хуваалцаад гадагшаа мэдэн будилаад мартуулдаг шиг юм болоод байх юм цаад ххк нь юм өгөөд бна уу тодорхой юмыг шийддэггүй бас 10-15 жил болдог гэл үү шүүх прокорийнхан хамгийн баян бна
ffff [202.9.40.55] 2020-01-10 02:21:04
boloroogiin nohor nergui yum uu
Зочин [202.179.31.57] 2020-01-14 02:33:06
shshsh chaaawaaas
хариу [203.91.112.66] 2020-01-10 03:12:07
хуулиндаа хохирогчийн нэрийг нууцалдаг юм. Наад хүн чинь хуулиа биелүүлж бна. Миний дүү жоохон мэдлэгээ ахиул ном унш тэгээд энэ тэнд сэтгэгдэлээ бичиж бай
boldoo [66.181.161.127] 2020-01-10 01:01:39
manai tsagdaa daanch udaan daa
Зориг [202.131.234.82] 2020-01-10 04:03:26
Үгүйдээ, хурдлах юман дээрээ маш хурдан шуурхай шүү, Но-той юу?, эсвэл ашиг сонирхол байна уу? гэдгээс л хамаарч байгаа байх