Завхан аймгийн Тэс суманд өвөлжилт хүндэрчээ

Aдмин / Орон нутаг

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Тэс суманд ажиллаж байна. Завхан аймгийн Тэс суманд Агаарын температур ойрын өдрүүдэд шөнөдөө 31-36 хэм өдөртөө 25.5-32 хэм хүрч хүйтэрч байна. Шөнийн агаарын үнэмлэхүй бага температур 12 сарын 29 нд 43.7 хэм, нэгдүгээр сарын 06, 09-нд 39.0 хэм, 13-нд 39.7 хэм хүрч хүйтэрсэн.

Тус сумын Баянуулын ар, Ар хос, Өвөр хос Зээрэнгийн даваа Нам богч, Зосын өвөр, Овгор, Талын ухаа, Доонын ар, Ховойн зам хаагдаж, Баянуул багт 56 суурийн 97 өрх, Дооно багын 16 суурийн 39 өрхийн өвөлжилт хүндэрч Баянуул багт 10761 төл мал, 1065 бог мал, 724 үхэр, Дооно багт 15674 мал, Нисэг багт 10394 төл мал, Зүр багт 954 бод мал нэмэгдэл тэжээлд орсон.

Дээрх нөхцөл байдлын улмаас малын хөл халцрах, мал доройтож сульдах, нэмэгдэл тэжээлд орох мал өвчлөх (омруутах, хамуурах), байдалтай байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:18

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:18

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:01:19

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:01:18

Зочин [202.131.236.170] 2020-01-22 00:04:42

Өвөл болно гэдэг чинь цас орно шүүдээ. Одооны малчид үнэн залхуу. Өвсөө хадаж бэлтгэлээ базаахгүй юм л бол тусламж гэж байх юм. Өгч байгаа нь ч үүнийг бодолцох хэрэгтэй. Хаана хаанаа хийж байгаа ажил хөдөлмөртөө эзэн нь байж улс орон хөгжинө. Энд тэндгүй аар саархан юманд бүтээн байгуулалтын мөнгө урсгахаа болимоор юм.

Зочин [202.9.46.157] 2020-01-21 05:03:11

зунжин овооны наадам хийж морь уралдуулж наргичихаад өвөл болонгуут л зуд боллоо үнэгүй өвс тэжээл энэ тэр гэх юмдаа ,хувийн малаа онд оруулах ажлаа өөрсдөө хийж баймаар байна ,тэгээд л төр засаг тэгсэнгүй ингэсэнгүй гэж ярицгаадагаа болих болсон байхаа ,Орон нутгийн удирплагууд ч баяр наадмаар биш хамт олныхоо ажлыг зохион байгуулж удирддаг болох хэрэгтэй нэгдэл САА гэж байх үед өвөл үнэхээр хүйтэн цас ч их ордог байсан шүүдээ,Хамт олноороо өвс тэжээл бэлтгэх ажил хийгдэхээ больсон сааль сүү ашиглах ажил бүр байхгүй болсон бодоцгоох л хэрэгтэй

Цэцээ [66.181.177.209] 2020-01-21 06:06:49

Ёстойдоо үнэн л үг байна.

Зочин [43.242.243.156] 2020-01-20 14:11:00

зоаа!! яршиг оо!! евел болохоор л хvндэрлээ, зуд боллоо гэж гуцалдаж улилдаж эхлэх юм! евел болдог л биздээ!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.