БАЙР СУУРЬ: Сонгуулийн тойрог болон мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэв
УИХ-ын сонгуулийн тойрог болон мандат хуваарилалтын талаар гишүүдийн байр суурийг тодрууллаа.
Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь болон Булган аймаг хоёр мандаттай болов
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:“Нийт 29 тойрог, 76 мандат байгаа. Энэ 29 тойргийн 20 тойрог нь хөдөө, орон нутагт. Есөн тойрог нь нийслэлд. Аймгуудын хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Үндсэндээ хуучин байсан сонгуулийн тойрог мандат болж байгаа. Өөрөөр хэлбэл, гурван тойрогтой байсан газар гурван мандат болно. Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгаас салж, Дундговь аймагтай нэгдэж байгаа юм.Аймгуудын хувьд 20 тойрог, 52 мандат байна. Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Булган аймгийн мандат хоёр болсон.
Нийслэлийн хувьд есөн тойрог байгаа. Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр гурван тойрог. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тав, тав байгаа. Багахангай, Багануур, Налайх гурвыг нийлүүлж, нэг тойрогт хоёр мандат болгосон. Ингээд нийслэлийн хувьд 24 мандат, есөн тойрог байна. Бид Сонгуулийн тухай хуулийг батлахдаа олон мандат бүхий томсгосон тойрог байна гээд хуульчилсан. Олон мандат гэдэг нь хоёр ба түүнээс дээш гэсэн үг. Тэгэхээр нэг мандаттай аймгуудыг хоёр болгохоос өөр арга байхгүй. Дээрээс нь 2008 он хүртэл нийслэл 20 мандаттай л байсан. 2012,2016 онд нэмчихсэн юм. Иймд 24 байхад бололцооны гэж үзэж байна. Гол нь хуульдаа дөрвөн үндэслэл заачихсан байгаа.
- Хүн амын тоо
- Газар нутгийн хэмжээ
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь
- Байршил гэсэн энэ дөрвөн зүйлийг харгалзан үзэж сонгуулийн тойрог, мандатыг хуваарилна гэсний дагуу явж байна”
Эрх баригч нам хуулиар мандатын тоог “хулгайлж” байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “МАН Сонгуулийн хуулийг батлахдаа нийслэлийн тойргийг багасгаж, орон нутгийн тойргийг ихэсгэдэг. АН сонгуулийн хуулийг батлахдаа эсрэгээр нь баталдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Нэгэнт л сонгогч сонгодог учраас сонгогчдын тоог харгалзан үзэж, нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах ёстой. Орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлэх замаар нийслэлийн мандатыг багасгасанд АН зарчмын хувьд эсрэг байр суурьтай байгаа. Аймгуудын мандатыг нийслэлийн мандатыг хөндөхгүйгээр нэмэгдүүлэх боломж байсан. Эрх баригч нам хуулиар мандатын тоог “хулгайлж” байгаа юм. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойрог гэж оруулснаараа нэг тойрогтой аймгууд хоёр болох ёстой гэдэг гаргалгаа хийж, нийслэлийн мандатын тоог татсан”.
Сонгууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг батлахдаа олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулна гэж баталсан. Олон мандаттай гэдэг нь тойрог болгон дээр багадаа хоёроос дээш мандат байх шаардлага гарч байгаа юм. Энэ утгаараа бид Улаанбаатар хотоос дөрвөн мандатыг хөдөө, орон нутагт гаргаж мандатын тоог 52 болгосон. Нийтдээ орон нутагт 52, нийслэлд 24 мандаттайгаар сонгууль явуулах ерөнхий шийдвэр гарсан.Үүнтэй холбогдуулан Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь гээд өмнө нь нэг мандаттай байсан аймгууд хоёр мандаттай болох боломжтой болсон. Сонгогч олонтой том дүүргүүд болох Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хуваая гэдэг саналыг гаргасан.
Сонгууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах ёстой. Иймд тав, зургаан хүнд санал өгөх нь нэлээд хүндрэл, бэрхшээлтэй. Монгол Улсын сонгогч бүр өөрийнхөө төлөөлөл болсон хоёроос гурван хүний төлөө санал өгөх боломж бүрдэж байгаа юм. Дундговь аймгийн хүн амын тоо сүүлийн жилүүдэд багассан. Өнөөдрийн байдлаар 46 мянган хүн амтай байна. Дорноговь, Говьсүмбэр аймаг өмнө нь нэг тойрог болж явсан.Гэтэл Дорноговь аймгийн хүн амын тоо сүүлийн жилүүдэд 10 орчим мянгаар нэмэгдсэн учраас тус аймаг дангаараа хоёр мандаттай байх болзол хангасан. Иймд Говьсүмбэр аймгийн 17 мянган хүнийг Дундговь аймагтай нийлүүлж, нэг тойрог болгох нь аргачлалын хувьд зөв юм. Нэг мандаттай тойрог гэж байхгүйгээр хуульчилсан учир заавал хоёроос дээш мандаттай байх ёстой”.
Хууль батлагдсан учраас үүнийг шүүмжлээд яах юм бэ?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Хуулиа л барих хэрэгтэй. Хууль батлагдсан учраас хуулийг шүүмжлэх гэдэг ойлголт байхгүй. Хуулийг хэрэгжүүлэх, дагах гэдэг л ойлголт байгаа. Олон мандат гэдэг ойлголт яваад байна. Энэ нь хоёр буюу түүнээс дээш гэсэн үг. Дөрвөн аймгийг хоёр болгож байгаа нь ямар ч маргаангүй. Энэ удаагийн сонгууль томсгосон гэдэг утгаараа нэг хүн нэг сонголт хийх үү, таван сонголт хийх үү гэдэг нь чухал байгаа юм. Улаанбаатар хотын хувьд давуу талтай. Юугаараа тэр вэ гэхээр бүх дүүрэг гурваас дээшээ тав хүртэлх мандаттай байгаа юм.
Сая гаруй хүнтэй Улаанбаатар хотод таван хүнийг сонгоно гэдэг бол муу биш. Үүнийг манайхан 300 мянган хүнийг таван хүн төлөөлөх үү гэж яриад байгаа нь буруу. Үндсэн хуулиа харвал нэгдүгээрт, газар нутгаа онцгойлох ёстой. 21 аймгийн бүх газар төлөөлөлтэй байх ёстой. Хүн амын онцлогийг харгалзах ёстой. Хэрэв жижигрүүлсэн мажоритар байсан бол өөр хэрэг. Томсгосон учраас 100 гаруй мянган хүн гурван хүнийг дугуйлна, түүнээс 200-300 нь дөрвөөс таван хүн дугуйлна гэдэг бол тийм муу биш гэж хэлмээр байна. Дөрвөн мандатыг орон нутаг руу шилжүүлсэн, хууль батлагдсан учир үүнийг шүүмжлээд яах юм бэ. Нийслэлийн мандат 24 гэдэг тоогоороо харахад жижиг мэт харагдаж байгаа боловч иргэний дугуйлах саналын тоог харах юм бол олон”.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: “Нийслэлээс дөрвөн мандат хасаагүй. Зургаан мандат хассан санагдаж байна. Төвийн зургаан дүүргээс зургаан мандат авсан шүү дээ. Сонгинохайрханаас нэг, Баянзүрхээс нэг гээд төвийн зургаан дүүргээс нэг нэгийг авсан. Дөрөв биш байх ёстой”.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:59
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:59
Zochin [67.180.142.181] 2020-01-29 08:00:03
Yaj ch bodson khun amiin ikhenkh khuvi ni Ulaanbaatar khotod amidarch ajillaj bna Uyn 24 mandat ve Khotiin mandatiig ikhesggekh khertei Buruu l bodlogo yavuulj bna
zochin [178.171.42.162] 2020-01-29 05:26:51
hi bandiudaa yu baitsgaana
admin [203.91.116.158] 2020-01-29 04:55:51
Hello haha
иргэн [192.82.65.90] 2020-01-29 04:41:14
МАН бол хөрөнгөтний нам. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, хувь хүн баяжих, ангийн ялгаа буюу нэг хэсэг хүмүүс нөгөө ангийг ашиглан өөртөө баялгийн хуримтлал үүсгэхийг 100 хувь хүлээн зөшөөрсөн бодлогыг амьдралд хэрэгжүүлдэг нам. Соц үеийн МАХН бол үүний эсрэг тэмцэж хувьсгал гаргасан нам. Тэгэхээр хуучны нам гэж ярьдагаа болиод хүний буюу коминтерны бренд ашиглан борлуулалт хийхээ болимоор. Баячуудын нам, хөрөнгөтний нам, язгууртны нам өөр юу гэдэг юм, ямар ч байсан үнэнээрээ бсан нь дээр бх шүү.
Зочин [202.179.25.188] 2020-01-29 08:42:07
Тийм шүү. МАН капиталист нам.
иргэн [192.82.65.90] 2020-01-29 04:31:35
намд төлбөр төлж буюу мөнгөөр зодож гарч ирсэн баячуудыг сонгохгүйн тулд сонгуулийн тойргууд өөрсдөө сонгох хүнээ нэр дэвшүүлдэг болвол яасан юм. Намууд сонгуульд нэрийг нь дэвшүүлж байгаа хүнээ танилцуулдаг, хэрэв түүн дотор сонгох хүн байхгүй бол сонгуулийн тойргийн нийт ард түмний дунд санал асуулгаар олонхийн санал авсан хүнийг СЕХ-д мэдэгдэн шууд сонгодог болох юм бол намуудын дарга нар өмдөндөө шээх бх даа
зочин [103.10.22.80] 2020-01-29 04:23:43
ман хуучны нам чинь шүү гээд яс маханд нь шингэсэн итгэл үнэмшил дээр нь тоглодог болхоор хөдөөний улсын толгойг эргүүлдэг ан нам ардчилал шинэ амьдрал машин тэрэг энэ тэр гээд хотынхны тархийг угаадаг тийм болхоор ман хөдөөд ,ан хотод олон тойрог авахын төлөө улайрдаг үүний дүнд энх хоёр уих -д суудал авна өөр нам хүчин гарч ирэх замыг хаадаг . хоёр өөр нэртэй хоёр өөр үзэл бодолтой гэж байгаа боловч үнэн нүүр царай нь коммунистууд шүү дээ .коммунистууд үзэл суртал эрх мэдлээр ямагт өөрсдөдөө хувьдаа бусдаас илүү давуу байдлаа ашигладаг.орос-д их өлсөглөнгийн үед ард олон өлсөн үхэж байхад ленин тэргүүтэй ком -большевикууд гадны орноос тансаг хүнс хэрэглэлийг хувьдаа картаар үнэгүй авч хэрэглэж байсан тэр баримт ил тод болсон . энэ хоёр нам монгол улсад сайн сайхан амьдрал аз жаргал огт авч ирэхгүй гэмт бүлэглэлийн нэгдэл
Зочин [202.179.25.188] 2020-01-29 08:40:28
Яг ч тийм биш л дээ. УБ-чууд илүү боловсролтой нь үнэн. Тийм болохоор тархиа бага угаалгадаг. Өндөр боловсролтой хүн элэнцэгээ хийж улсынхаа газрын мухарт амьдрах юм.
Зочин [103.26.195.87] 2020-01-29 03:51:25
УИХ ын гишүүд маань УБ хотын гишүүд шиг л аашлах юм . УБ хот чинь ИТХ тай гэдгийг бүү март. 16 оны АН ын алдааг л засаж бна шүү дээ . Гарамгайхулгайчийн нөхөөстэй дээл шиг зурсан зургаас болоод ялагдсан гэдгээ АН одоо хүртэл ойлгоогүй юмуу . Тэр зураг ард түмний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн учраас ялагдсан юм шүү дээ
Зочин [202.179.25.188] 2020-01-29 08:36:39
Аймгууд ч мөн адил ИТХ-тай.
Иргэн [202.21.124.132] 2020-01-29 03:46:24
Улсын нийслэл УБ хотод Монголын нийт сонгогч ард иргэдийн бараг тал нь амьдарч ажиллаж бна! Тэд энэ улс орны хөдөлгөгч хүчний дийлэнх нь !!! Тэд л энэ улс орны эдийн засгийн болон улс төрийн идэвхитэй масс!!! Ийм байхад ямар гээчийн бодлого яваад бнаа?!
Зочин [64.119.20.18] 2020-01-29 02:14:29
УХ - ээ л ахиад оорчлох болж дээ ..,.
Зочин [64.119.20.18] 2020-01-29 02:10:07
ХОДОО улс , ХОТ улс ( Хонг конг гэдэг шиг ) гэсэн 2 муж улсуудтай холбооны улс ( Хятад шиг !) л болж байгаа юм байна л даа , болохгуй ч юу байхав ..
зочин [203.91.116.118] 2020-01-29 01:38:15
Их сайн байна аа, АН 2012 онд Нийслэлд ялна гээд мандатын тоог ямар тооцоогүй ихэсгэсэн алдааг засчээ,,,,АН ихэсгээд сайхан ялагдсан даа, Нийслэлд ,,,,Нийслэлчүүд АН-ыг дахин сонгож улс орноо сүйтгүүлэхгүй байх аа
Зочин [202.131.235.198] 2020-01-29 01:04:52
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597
Зочин [203.91.115.39] 2020-01-29 00:57:13
Тодорхой хэмжээнд шугаман бусын гайхамшиг орших тул өв тэгш байснаас илүү зүгээр юм. Өв тэгш тэнцүү болгох нь сайн гэсэн утга огт биш.