Б.Сүхбаатар: Хар тамхи мансууруулах бодисыг шуудан илгээмж болон бусдын хаягийг ашиглан улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна

Н.Алтанцэцэг / Хууль

Хар тамхитай холбоотой зөрчлийн талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Он гарснаас хойш улсын хилээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан тохиолдол хэр бүртгэгдсэн бэ?

-Он гарсаар хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдээгүй. Хяналт шалгалтын эрчимжүүлсэн байдалд ажиллаж байна. Нуун далдлах аргын талаар би олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй дэлгэрэнгүй яримааргүй байна. Сөрөг үр дагавар гарах магадлалтай.

Өнгөрсөн 2018 оны байдлаар хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн тохиолдлыг гаалийн байгууллага илрүүлж, харьяаллын дагуу шилжүүлсэн. Харин 2019 онд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан есөн удаагийн үйлдлийг таслан зогсоож, нийт 4.5 кг мансууруулах бодис хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байгаа. Энэ есөн удаагийн үйлдэлд 11 хүн холбогдсон байгаа. Сүүлийн гурван жилийн байдлаар гаалийн байгууллагын хяналт, шалгалтаар илрүүлсэн мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн тоо 31 байгаа.

Ганц жишээ дурдахад, мөс гэх бодисыг нярай хүүхдийн эд зүйлд нууж оруулж ирэхийг завдсан. Мөн шуудан илгээмжээр дамжуулан бусдын хаягийг ашиглан илгээсэн байсан. Иймд хувийн мэдээллээ хянаж, хамгаалж байхыг хүсч байна.

-Манайд мансууруулах төрлийн бодисыг илрүүлдэг тоног төхөөрөмж хэр хангалттай байгаа бэ?

-Монголын гаалийн байгууллагын хувьд хар тамхи мансууруулах бодис болон бусад төрлийн бодисыг илрүүлэх чиглэлээр ашиглагдаж байгаа багаж, төхөөрөмжолонулсынжишгийнхэмжээндбайгаа. Харин хүрэлцээний хувьд хангалттай байгаагүй. Өнгөрсөн 2019 онд Засгийн газраас 75 дугаар тогтоол батлагдаж үндсэн хөтөлбөр болон гаалийн шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэж, 16 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжийг хилийн боомтуудад суурилуулж эхлээд байгаа. Тухайлбал, Target ID, True Narc, LDS G-Scan зэрэг АНУ, Их Британи, Израиль улсуудад үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн хэлбэр, төлөв байдалтай бодист зайнаас болон шууд дээж авалтаар шалгалт хийх хүчин чадалтай. Мөн тусгай зориулалтаар бэлтгэгдсэн албаны үнэрч нохой болон бүх төрлийн эд зүйлийг шалгах тоног төхөөрөмж ч байгаа.

-Мансууруулах төрлийн бодисыг аль улсаас оруулж ирж байна бэ?

-2019 оны жилийн эцсийн байдлаар харахад Монгол Улс руу дэлхийн долоон улс орноос хар тамхи илгээсэн байна гэсэн судалгаа байна. Үүнд БНХАУ, АНУ, Тайланд, Герман улс зэрэг орнуудаас шуудан илгээмж ашиглаж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн. Мөн БНХАУ-тай холбоотой хилийн боомтуудаар мөсийг биедээ нууж оруулахыг завддаг. Манай иргэдийн хувьд хориотой зүйл гэдгийг нь мэдэж байгаа хирнээ мөнгөний төлөө тээвэрлэж байна. Мөн өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж тээвэрлэгч болох тохиолдолч цөөнгүй байдаг. Иймээс иргэд гадаад улсыг зорчиж явахдаа хувийн ачаа тээшээ шалгаж, анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.

-Сүүлийн үед урлаг соёлынхон мансууруулах бодисыг нэлээд хэрэглэж байна. Гаалийн байгууллагаас хяналт тавьж байгаа гэх. Мансууруулах төрлийн бодис хаагуур орж ирээд байна вэ?

-Ер нь 2015-2016 онд олон улсын агаарын тээврээр зорчсон иргэд хувийн ачаа тээш болон хувцас хунартаа нууж улсын хилээр нэвтрүүлэх тохиолдол бүртгэгдэж байсан. Харин 2018-2019 онд шуудан илгээмж ашиглах тохиолдол зонхилж байна. Иймээс гаалийн байгууллага энэ чиглэл рүү нөөц бололцоогоо чиглүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:36

zochin [203.91.115.249] 2020-02-10 05:31:33

Тэр чинь хэмжээ бага 1 кг хүрдэгч юм уу, харин энэ их хэрэглээг хаанаас хэн оруулдаг байх нь вэ

Зочин [142.112.135.137] 2020-02-09 15:45:45

Хүн ардыг нь мансууруулаад газар нутагт нь орж ирдэг чимээгүй дайн эхэлсэн шдээ, аймшигтай!!!

Зочин [66.181.177.143] 2020-02-09 01:39:46

СҮЛЖЭЭ БАЙГУУЛААД НЭР НӨЛӨӨ АЛБАН ТУШААЛТАЙ ХҮМҮҮС БҮЛЭГЛЭЛ БОЛЦОН БАЙГАА ТЭДНИЙГ ИЛЭРҮҮЛЭЭД ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗААЛТААР БҮХ НАСААР НЬ ХОРЧЬЧИХОД Л ДАРАГДЧИХ ЮМ БАЙГААН УГ НЬ , ТЭГЭХЭЭР ЦААШДАА ЭНЭ МУУХАЙ ХАР ТАХАЛ МАНАЙ ШҮҮХ ПРОКУРОРЫН ГАРТ БАЙГАА ГЭСЭН ҮГ .

Зочин [122.201.31.122] 2020-02-09 00:46:02

Хуульгүй шахуу юм чинь ярих өичих илүү

Зочин [66.181.190.205] 2020-02-08 03:12:55

Хар тамхитай тнмцэх асуудал халдварт өвчин тараахтай ижилхэн. Санаатайгаар оруулж ирдэг зүйл. Иймд халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ үед хар тамхины дайнд хэрэг болох арга заль, стратегийг суралцах боломж юм.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.