ЭМЯ: Шинэ коронавирусын халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71,269, нас баралт 1,773 байна. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэл зүйн шинж тэмдгээр батлагдса тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэл зүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна.

Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар ковид-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон” гэлээ.

САЙН МАЛЧИН ШАГНАХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛСАН

ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолууд, УОК-ын шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбогдуулаад 21 аймаг, нийслэлд шуурхай штаб байгуулагдаж, тусгай горимоор ажиллаж байна. Гамшгаас хамгаалах 252 албыг 24 цагийн бэлэн байдалд ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 2,045 техникийг дайчлаад 462 төлөвлөгөөнд тодотгол хийгээд ажиллаж байна.

Цагаан сарын баяртай холбоотой сурталчилгааг зогсоосон. Сурталчилгаа хийж байгаа талаар ирсэн ганц нэг гомдол мэдээллийг шалгаж байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдаануудыг 100 хувь зогсоогоод байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед улсын болон орон нутгийн хөрөнгийг ашиглах тухай Засгийн газрын тогтоолд заасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 аймаг хөрөнгөө хуваарилаад, түүнийгээ мэдээлсэн.

Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй. 21 аймаг, нийслэлийн 1,100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 1,187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна. Эрсдлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллагууд дөрвөн удаа хийгээд байсан. Тиймээс тав дахь удаагийн үнэлгээг салбар дундын байдлаар шинэчилсэн аргаар долоо хоног тутам хийхээр болсон" гэлээ.

БЗД, ЧИНГЭЛТЭЙ, СХД ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ХОЁР МАШИНЫГ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСЭЭР ТОНОГЛОСОН

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: Ковид-19 халдвараас урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.

БЗД, Чингэлтэй, СХД зэрэг дүүргийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн хоёр машиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа. Халдвар гарсан тохиолдолд эрсдэлтэй байгууллага нь эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60 хувийг гэрээр нь очиж үзүүлэхийг үүрэг болгож байна. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөе. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39,170 тээврийн хэрэгслээр 119,665 зорчигч хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт 32,532 зорчигч, 178 онгоцоор 15,243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусын халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:32

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:32

Б [139.5.216.12] 2020-02-17 18:02:55

TV9 гадаад мэдээгээр Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун дарагдуулаад байна гэж өдөр болгон мэдээлээд байна. Энэ юу гээд байнаа

Зочин [103.10.21.58] 2020-02-17 08:11:46

ЭМЯ сайн ажиллаж байна ЭМЯ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮХ ЭМЧ АЖИЛТАН АЛБАН ХААГЧ НАРТАА баярлаж байна ТА НАРТАА АМЖИЛТ

Зочин [202.126.89.80] 2020-02-17 07:57:40

manaihan sain ajillaj bnaa. amjilt husie

МС [150.129.142.214] 2020-02-17 07:23:02

ТӨГРӨГ МӨНГӨ АРИУТГАХ ҮҮРГИЙГ БАНКУУД БА ТӨВ БАНКААР ХИЙЛГЭМЭЭР БАЙНА. ТАКСИ БА ТАКСИНД ХУВААРИА ЯВАГЧДЫГ МАШИНАА АРИУТГАХ ҮҮРЭГ ӨГӨӨЧ, АРИУТГААГҮЙ БОЛ БҮҮ ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ ИРГЭДЭД ЗӨВЛАМӨӨР БАЙНА. ЭД НАР ХЭЛЭХЭЭС НААШ САНААЧЛАХГҮЙТИ

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-02-17 06:59:33

ХЭРЭВ ОРЖ ИРЭЭГҮЙ БОЛ САЙН. ГЭХДЭЭ БҮҮ БАЯРЛА. СОНОР СЭРЭМЖ ЦАГ ЯМАГТ ХЭРЭГТЭЙ. БУРХАН ӨРШӨӨХ БОЛТУГАЙ

Зочин [103.229.121.239] 2020-02-17 06:10:33

irged mine hariutslagatai baitsgaay tur zasag.EMY sain ajillaj bn bayrlalaa.

irgen [66.181.167.190] 2020-02-17 05:56:53

ta nar onoshilj chadaj bnu

Zochin [202.126.89.152] 2020-02-17 05:46:52

Yo udur bolgon mongoliho tuluu zalbirj bgadai. Ene muuhai uvchnig toirod garchih yumsan. Eruul mendin yam, busad gazrud mash sn ajillaj bga shu amj8lt husie. Irged bas uhamsartai bga shu!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.