Цуврал 8: Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар
Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутайг шүүх тогтоох хүртэл түүнийг яллагдагч гэдэггүй сэжигтэн гэж нэрлэдэг. Түүнтэй адил тухайн хэрэг шалгагдаж дууссаны дараагаас хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг байсан. Харин 2017 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн багц хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1-20 жил ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэж өөрчилсөн байдаг. Чухамдаа үүнээс болоод л авилга, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болж, цагаан захтнууд цагаадаж үлдсэнд иргэд бухимдаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон
2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбумын авлига илэрсэн оймсчин ялгүй явж байна. 30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ. Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Хэрэгсэхгүй болох хэрэг дотор алдарт “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг явж байгаа. Хохирол нь 121 тэрбумын хэрэг. Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсэж байна. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна.
Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай Х.Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй. Иймээс авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчхээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй зүйл гэдгийг хэлмээр байна. Төрд явсан албан тушаалтнууд хоёр том намаас гарсан. Гэм буруутай бол тохирсон ялыг нь үүрүүлэх ёстой. Замд нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр хуулийн байгууллагын ажлыг нурааж байгаад харамсч байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Д.Дорлигжавын хэрэг, Б.Гарамгайбаатарын хэрэг хэрэгсэхгүй болсон
“Хөөн хэлэлцэх асуудалтай холбоотой зохицуулалтыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчилж оруулж ирж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох шинэ зохицуулалт орж ирж байгаа. Мөрдөн шалгах хугацаа гэж шинэ хугацаа орж ирж байгаа. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хугацааг мөрдөн шалгах хугацааны дээд хязгаар болгож, ийм хоёр хязгаарын туйлыг энэ удаагийн зохицуулалтаар оруулж ирж байгаа. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн ХЗБХ-ны хуралдаанаар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хөндөөгүй. Тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-ийн 13 гэдэг зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг хөндсөн. Хууль зүйн техникийн дагуу тухайн оны тавдугаар сард хуралдсан хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдож эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, зохицуулалтыг ярьсан. Б.Пүрэвдорж гишүүн нэлээд улс төрийн өнгө аястай зүйл ярьж байх шиг байна. Ягзөв. Ардчилсан намын бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой бүх хэргүүд хэрэгсэхгүй болсон. Бусдаас дөрвөн сая ам.доллар дээрэмдэж авсан, улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын хэрэг, Гарамгайбаатарын хэрэг гээд ар араасаа олон хэрэг хэрэгсэхгүй болсон.”
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгов
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон.Үүнтэй адил “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар ч ял завшиж мэдэхээр байгааг хуулийнхан хэлж байв.
Д.Дорлигжавын хэргийг хаах уу?
Оны эхэнд АТГ-аас Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг саатуулж гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж байв. Тэгвэл ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэх дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг саяхан НПГ-т хүргүүлжээ. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэр бүхий улстөрчид хэлсэн.
Г.Дэнзэнгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдав
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос шалгаж эхэлсэн. Г.Дэнзэнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын 1-нд шүүх хянасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаагаар шийдвэрлэсэн юм. Шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг буруутай гэж үзсэн ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар ийнхүү хаагдлаа.
Цагаан захтнуудын холбогдсон хэрэг дуулиан тарьж эхэлдэг ч, дуу чимээгүйхэн дарагддаг нэг гол шалтгаан нь энэ. Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж, сулруулах заалт оруулсан асуудалд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг голлон буруутгадаг. Энэ нь ч аргагүй юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед тэрбээр Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн. Түүний толгойлж байсан Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудал орж, санал хураалт явагдаж байсныг тэмдэглэн үлдсэн протокол гэрчилнэ.
Юутай ч, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор УИХ баталсан хуулиа эргэж засахаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсгийнхэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүнд, хөнгөнөөс хамааран 3-25 жил байхаар санал оруулжээ. Мөн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татагдах хүртэл тоолохоор өөрчилж байгаа саналыг тусгасан байна. Харагдах өнцгөөсөө алдаагаа засах гэж буй мэт боловч энэ бүхэн бол орсон борооны хойноос цув нөмөрсөн хэрэг л дээ, уг нь. Яагаад гэхээр олны анхаарал татсан нэлээд хэрэг хэрэгсэхгүй болоод хаагдчихсан. Дахиад ч хаагдах гэж байна. Хууль тогтоогчид алдаагаа зассаны дараа тэр хэргүүд эргээд сэргэхгүй. Бүр мушгиж ойлгох юм бол зорилгоо биелүүлсний дараа эргээд хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа ч юм шиг.
Сэтгэгдэл
Zochin [66.181.161.1] 2020-02-18 09:52:41
90 onii huvsgalaar neg 60 n ehleed erh medeltei ulsuud 30 jil idlee vldsen 30n jild n uym baival ard tvmende uguu uur uym alga
ikh caaz [202.126.89.245] 2020-02-18 04:41:35
saiddaa ichir bga bish shuugch narta uchir bn
зрчин [192.82.71.130] 2020-02-18 03:01:27
НѲГѲѲ ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАД ѲГѲХ 1 САЯЫН ВАУЧЕР ЮУ БОЛСОН БЭ ѲГѲХ ЮМУ ГҮЙ ЮМУ
Зочин [66.249.82.168] 2020-02-18 02:20:12
Нямдорж гэдэг хүн хуулийг толгойлж байгаа цагт шудрага ёс тогтон гэж үлгэрийн далай энэ нөхөр ёр нь хулгайч нараа аврах гэж харуулд гардаг юм биш үү хулгай гаарсан үёд л хуулийн сайд болох юм тэгээд барьж байгаа юм байхгүй нөгөө Эрдэнэтийн 49 Зоригийн хэрэг гээд шудрага царайлаад байсан яасан бэ бүрэн эрхийн хугацаа чинь дууслаа дахиж гарвал жинхэнэ ажиллаад өгнө гэж бас ард түмнийг хуурахаа бэлдэж байна уу одоо ч хотынхон таныг сонгохгүй л болов уу Увсдаа л азаа үздээ
Зочин [103.212.116.186] 2020-02-18 02:45:40
N9
бага ястан байнаа би [192.82.67.48] 2020-02-18 02:14:31
Нямдорж гэж бузараас салаагүй цагт төр цэвэршихгү
зочин [103.80.210.155] 2020-02-18 01:55:46
жирийн ард жоохон "маш бага" иимэрхүү хэрэгт холбогдсон бол маш их шуугиан болгож авч яваад шударга шүүх царайлаж олон жилийн ялийг чанга дэглэмд өгнө төрийн мөнгө идээчид бол ингэж байгаа юч эдгээр нөхөд анх биднээс бага хөрөнгө цалинтай байсан шүү яаж хөрөнгөтэй болсоныг маш нарийн шалгах хэргтэй ингэхдээ жинхэнэ малчин ардын хүүхэд цагдаа прокурор шүүгчээр шалгуулах ёстой шүү
ЛУУВАРЧИНГУУДЫГ ИНГЭЖ ӨӨХШҮҮЛЖ БАЙДАГ ШУДАРГА ТӨР ГЭЖ БАЙНА УУ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭЖ ЯМАР ХҮНД [202.179.31.94] 2020-02-18 01:09:24
БОЛЖ ҮЗЬЕ ШУДАРГА ШҮҮХ ПРОКУРОР ГЭЖ БАЙНА УУ МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ ТЬЭМЦЭЕ [202.179.31.94] 2020-02-18 00:48:47
Зочин [59.153.114.162] 2020-02-18 00:41:26
Нямдорж гэдэг бага ястан хуулийн савраас салгах гэж оролдсон хүнээ ямар ч аргаар хамаагүй салгаад сурчихсан нь хөөн хэлэлцэх хугацааны хууль . Монголын төрөөс нэн даруй зайлуулж хүнд ял асуусугай