Улаан буудай, цагаан будааны импортын татварыг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Н.Алтанцэцэг / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.

Стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох эдгээр бүтээгдэхүүний татварыг чөлөөлснөөр өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Зочин [124.158.109.140] 2020-03-06 02:56:11

Ийм цаг үед хүнсний нөөц сайн байвал зохино.

Иргэн [202.126.88.42] 2020-03-04 09:41:46

Татварыг чөлөөлсөн нь зөв өө . Өчнөөн жил үнэ тогтворжуулах нэрээр татварын олон тэрбум төгрөгийг тариалан мах бэлтгэдэг компанууд авсан гэсэн ч нэг ч төгрөгөөр гурил махны үнэ буураагүй шүү . Тариалангын компанууд тарианы кг тутам урамшуулал гэж аваад яагаад дотоодын үр тарианы үнэ гадаад улсын үр үнээс өндөр байдаг юм . Яс юман дээр улс ард түмнээ бодно гэж байхгүй шүү тариалангын компануудад өчнөөн хөнгөлтэй зээл , үнэ тогворжуулах , урамшуулал өгөөд байхад улам даварна уу гэхээс .Ер нь хувиараа тариа тарьж хувьдаа ашиг олж байгаа компануудад яагаад татварын мөнгө зүгээр өгөх гэж .

Зочин [103.229.120.172] 2020-03-04 07:20:40

Улаан буудайг дотооддоо хэрэгцээгээ хангахгүй байгаа юм уу.цагаан шар будаа бол болно байхаа

зочин [59.153.113.13] 2020-03-04 05:43:27

үнэ тогтворжуулах ажлыг сайн хийж гүйцэтгэ.маскны хууль хэрэгжиж биелүүлдэг шигээ хийж үз.импорт бензин шатахуун ѳргѳн хэрэглээний үнэ сайн тогворжуулж барь.хэдэн сар жил энэ хорио цээр үргэлжилэх юм хэн ч хэлж мэдэх арга алга,бурхан байдаг бол түүнээс асуух юм сан,даанч бурхан гэгч алга даа

zochin [202.9.47.26] 2020-03-04 03:04:45

Bayrlalaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.