Д.Нямхүү: Франц иргэнээс давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас ээлжит өнөөдрийн мэдээллээ хийлээ.
ХӨСҮ-ийн захирал Д.Нямхүү “Франц иргэний ойрын хавьтал 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус өвчний халдвар илрээгүйг эхэлж мэдэгдэе.
Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна.
Гуравдугаар сарын 11-нд Багабаян амралтад 31, “Бадрах Энержи” кэмп-д 64, Дархан-Уул аймагт нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр, нийт 149 хүнийг ажиглалт, хяналтад авсан байна.
Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй, санаа зовж байгаа. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэх асуудал яригдаж байна" гээд хүн л юм чинь санаа зовж, сэтгэл нь тавгүй байгаа.
Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байхыг зөвлөж байгаа. Хүн сэтгэл санаа нь тайван байх нь тархлалыг бууруулдаг. Түүнд сэтгэлээ санааны болон бусад эмчилгээг хавсарч хийнэ.
Манай эмчилгээ, үйлчилгээ, эмчид итгэж байгаагаа хэлсэн. Эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэг нөлөөлнө. Анх кемпэд тусгаарлахад үл тоож байсан бол одоо эмчтэйгээ ойлголцож, харилцаа хандлага нь өөрчлөгдсөн” гэлээ.
УИХ-ын гишүүн асан А.Ундраа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг ингэж амьд явахаар үхсэн нь дээр гэжээ
Цагаан сараар бөх барилдуулахыг бөхийн холбоо, бөхчүүд, үзэгч олон дэмжиж байна
Дашийн БЯМБАСҮРЭН: Оюу толгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн
Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой
С.Баярцогт 4 тэрбум С.Баярын 5 тэрбум, төгрөг ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хураана
Улсын Дээд шүүх: Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа
Давхар иргэншилтэй, Хуурамч дипломтой, Авилга, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн бол Төрийн албанаас чөлөөлнө
Дэлхийн банк Монгол Улсын нийт өр гурав дахин өссөнийг анхааруулжээ
“Магнай Трейд” группын эзний хүүгийн холбогдсон гэх хэргийг шалгаж шийдвэрлэхгүй бол нийгэмд буруу жишиг тогтох нь
Жо Байдены тангараг өргөх ёслолд Монгол хүү илтгэл тавина