Эдийн засагч Н.Дашзэвэг: Тавантолгойн 30 хувийг зарах шийдвэрийг хүчингүй болгох ёстой

Н.Саранчимэг / Эдийн засаг

Бизнесийн дунд сургуулийн захирал, доктор, Гавьяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэгтэй ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийг байгуулж, Зүүн цанхийн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл шилжүүлсэн нь зөв үү?

-Энэ бол маш буруу шийдвэр. Тавантолгойн бассейнд нэг л компани байх ёстой гэж би үздэг. Учир нь компани болгон давхардсан зардал гаргаж нүүрсний өртгийг нэмэгдүүлж байна. Нүүрсний үнэ унасан үед ганц компани байвал гадаадын компаниудтай өрсөлдөж чадна. Зэрэгцсэн олон зардалтай компаниудад нүүрсний өртөг өндөр байх тул бүгд үнийн өрсөлдөх чадваргүй болж дампуурна. Засгийн газрын дээрх шийдвэр нь Тавантолгойн ордын нэг хэсгийг манай сайд, дарга нар гадаадынхантай нийлж хулгайлж идэх гэсэн арга байх гэж би бодож байна. Засгийн газрын дээрх шийдвэрийг хүчингүй болгох ёстой. УИХ-аас охин компани байгуул гэсэн зөвлөмж Засгийн газарт өгөөгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг гадаадын зах зээл дээр гаргаж, стратегийн хөрөнгө оруулагч олно гэвэл буруу биш.

-Стратегийн хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

-Хувьцаа аваад дахиад нэмж төслүүдэд хөрөнгө оруулахыг хэлнэ. Ердийн хөрөнгө оруулагч бол хувьцаа аваад л болоо.

“Өнөөдөр хувьцаа зарах цаг үе нь биш байна. Короновирус эдийн засагт цохилт өгч байна”

-208 жил ашиглах асар их нөөцтэй ордоо ердөө нэг жилийн орлогоор нь зарах нь зөв үү?

-Ийм өөдрөг ганц хувилбар ярьж болохгүй. Нүүрсний үнэ унавал “Эрдэнэс Тавантолгой” ХК ашиг олж чадахгүй. Ийм үед эрсдэл үүрэлцэх хөрөнгө оруулагчтай байсан нь дээр. Би бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг зарсан нь дээр. Гадны хяналт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх нэгж дээр орж ирнэ. 15 хувь эзэмшдэг ард түмэн тус компанид хяналт тавьж чадахгүй байна. Хараат бус захирал нэрээр эрх баригч хоёр нам, Ерөнхийлөгч өөрсдийн хүнээ оруулсан гэж харагдаж байна. Ийм намуудын эзэмшлийн компанийн хувьцаа үнэ хүрэхгүй, зарагдахгүй байж болно. Гэхдээ өнөөдөр хувьцаа зарах цаг үе биш байна. Короновирус эдийн засагт цохилт өгч байна. Харин Засгийн газар нөгөө 30 хувиа их бага үнэлсэн байна. Жилийн ашгаа 10 жилээр үржүүлж анхны үнэ тогтоож болно. 10 жилийнх нь Өнөөгийн цэвэр үнэ цэнээр /NPV/ зарна. EBIDTA-гаар /хүү, татвар, элэгдэл хорогдлын өмнөх ашиг/ зарах нь дэлхийн жишиг юм. Манай Засгийн газарт иймэрхүү мэдлэгтэй хүмүүс байхгүй байна. Бөх сайд бүдүүн бараг юм л ярьж байна Сонирхох хүнгүй байгаа дээр 2-3 хуурамч компани оруулж, жүжиг тавьж хямд авах гэж байж болох юм.

-Тавантолгойг ер нь яаж ашиглавал дээр вэ? Таны бодол...?

-Нүүрсээ угааж үнээ өсгөж, цааш нь кокс болгон үнээ дахиад хоёр дахин өсгөж зарах ёстой. Кокс химийн үйлдвэр, металург, нүүрснээс хий гаргах, цахилгаан станц барих гээд их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Коксын үйлдвэрээ гадныхантай, металлургын үйлдвэрүүдтэй хамтарч барихгүй бол кокс зарахад хэцүү. 2-3 чиглэлийн төмөр замаар далайн эрэгт хүргэх ёстой. Үүнийг хурдан хиймээр байна. Стратегийн хөрөнгө оруулагч хэрэгтэй. 10-аад тэрбум ам.доллар хэрэгтэй болов уу. Эрсдэл, хяналтаа бодоход “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30-49 хувиа гадагшаа, стратегийн хөрөнгө оруулагчдад зарсан нь дээр.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:14:34

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:14:33

Зочин [103.57.93.193] 2020-03-26 00:33:48

nvvrsenii vne unab ch zvgeer l baihad neg muu chuluu ch dee. bid gazar uhaad l gargaad irdeg neg shoroo ch de.iimees bid yaj vne unasan ch mongol ulsd ashigtai ch de..

Zochim [103.229.121.131] 2020-03-25 22:46:47

Ynekheer ikh zardal garch bgaa daa. Oilgomjtoi sh dee. Neg bsan udirdlagiin bag doubledaad l yavchikjaj bgaa gj bodokhoor. Kkk

MOGEUH [202.55.188.86] 2020-03-25 20:57:31

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Иргэн [192.82.68.99] 2020-03-25 19:45:53

Гавьяагүй гавьяатаа, сургууль яасан бэ. Ганц сургууль авч явж чадахгүй дампууруулсан байж олон долоон юм ярьж хэрэггүй. Энэ Засгийн газар шиг сайн ЗГ сүүлийн 30 жилд гараагүй. Чиний шавь нараас хуруу даран тоолох ганц шавь-эдийн засагч байгаа юм уу. Чи манай сургуульд багшилж байхдаа үл гүйцэлдэх юм ярьсан зүгээр л нэг долдойч байсан, чамаас салах гэж л Москвад аспирантурт явуулж байлаа. Эцэг эхийн мөнгөөр босгосон бүхнээ төрд өгч, нүглээ наминчилсан чинь дээр дээ.

Ett khk [202.21.117.26] 2020-03-28 14:40:13

Irgen chamd sanaa onoo yu bn chi ch hoshnogo doloogch bhoo

Мэдлэггүй хүн ш дээ [172.90.243.62] 2020-03-25 19:33:28

Чанга яриад л байвал юу ч ярьсан хамаагүй гэж боддог хүн дээ. Хөөрхий бас тэгж байгаад Пүрэвбаатар гуайн ярьсан зүйлийг дамжуулж ярьж байгаад Гавьяат эдийн засагч цол Намбарвангаас авчихсан, сургуулийнхаа хажуугийн газрыг аваад олон орон сууц барьчихсан зайтай эр.

Зочин [66.181.161.8] 2020-03-25 17:39:34

Dazhzeveg doktoriin sanaa yag zov demjij b.n

Зочин [150.129.140.27] 2020-03-25 17:26:12

Энгээд л байж ий нэр дэвшвэл харин ёстой дэмжихгүй шүү.

Зочин [96.48.224.12] 2020-03-25 16:04:10

somiyabazar gej teneg hun shuu de

Зочин [103.57.92.157] 2020-03-25 15:03:44

СУМЯАБАЗАР ӨЛӨН БӨӨС ӨӨРИЙНХӨӨ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ БОСГОХЫН ТУЛД ЭРДЭНЭС МАЙНИНГ ГЭЖ КОМПАНИ БАЙГУУЛСАН. ЗҮҮН ЦАНХИЙГ ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙД БУЦААЖ ӨГ ӨЛӨН БӨӨСНҮҮДЭЭ.

Zochin [150.129.140.22] 2020-03-25 14:43:11

Ene Khun Ikh l khotsorogdson Khun dee .

zochin [66.181.161.124] 2020-03-27 18:58:35

Yaadag erguu mal beee

Зочин [66.181.179.130] 2020-03-25 13:51:53

Ийм уудам нутаг дэвсгэрт ийм бага хүн амтай мөртлөө ингэтлээ ядуу зүдүү амвдарч байгаа нь ард түмэн бид төр улсаа авч явах хүмүзсээ буруу сонгож байсных

Иргэн [202.126.89.168] 2020-03-25 13:37:28

Доктор Дашзэвэг гуай таныг би Их хуралд гарчихаасаа гэж их боддог юм. Энэ жил сайн бэлтгээд ИХ-ийн сонгуульдаа ороорой. Энэ Сумяабазар гэсэн юмнуудыг арчиж хаямаар байна ш дээ, Амжилт

Зочин [150.129.140.173] 2020-03-25 12:20:59

шинэ эдийн засагчдаас ярилцлага аваач. Энэнээс ярилцлага авая гэсэн чинь үнэд ороод байж билээ. Одоо шинэ сэтгэлгээтэй хүмүүсийн үгийг сонс

zochin [202.179.31.88] 2020-03-25 11:39:16

hoshignii tsaanaas hutsaad bgaa nohduud il garaad helchih dee iim humuusiin ug ug bish bol teneg l um bna gej bodohoos zai;uul .

zochin [202.9.40.120] 2020-03-25 11:07:23

Yostoi zuv helsen bna. Koksiin uildveree gadnii metelluragiin uildvertei hamtarna gedeg mash uhaalag sanaa.

Зочин [202.126.88.226] 2020-03-25 10:34:30

Битгий балайр чи чиний мэддэг гэж юу бсийн

zochin [66.181.161.124] 2020-03-27 18:59:41

Chmshig yum yugaa meddin uls orni ireedui yarij bna ystoi uher mongol 20k nd hudaldagdsan

Zochin [64.119.27.73] 2020-03-25 10:11:32

Монгол бол тамын тогооны үлгэрийн жинхэнэ жишээ. Юм хийх гэсэн нэгнийгээ үргэлж татаж унагааж элдвээр харлуулж кайф авдаг жинхэнэ хогийн улс. Ийм байхад улс орон хөгжиж ард олон сайхан амьдрана гэж байхгүй ээ. Сонгуулиас сонгуулийн хооронд хоосон улс төржиж хийрхэхээс өөр хийж бүтээсэн зүйлгүй 30 жил өнгөрчээ. Баахан худлаа мэдэмхийрсэн номчирхогчид. Нийгэм даяараа хөдөлмөрөөс зайлсхийх, үнэгүй хэрэглэх, тэтгэмж авах л сэтгэхүйтэй болсон.. Хамгийн аймшигтай нь энэ бүхэн хойч үеийг маань хорлож байна.

dabaa [64.119.23.132] 2020-03-25 10:00:07

heden jil cn burab daa hoorhii


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.